Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1022 захирамжаар барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүн шинэчлэн батлагдсан бөгөөд 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.
Тус газрын Орлогч дарга О.Оджаргалаар ахлуулсан Их засвар, шинэчлэлтийн ажлыг ашиглалтад оруулах комисс 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд нийт 79 байршилд комиссын үйл ажиллагааг зохион байгуулав. Үүнд:
2020.08.10- наас 2020.08.14-ний хооронд 31 ажил 2020.08.17- ноос 2020.08.21-ний хооронд 24 ажил 2020.08.24- нөөс 2020.08.27-ны хооронд 24 ажлуудад тус тус ажиллалаа.