fbpx Д.Тогтохсүрэн: СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн тэтгэвэрт гарах хүсэлтээ өгсний дагуу чөлөөллөө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 21 секунд

Д.Тогтохсүрэн: СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн тэтгэвэрт гарах хүсэлтээ өгсний дагуу чөлөөллөө

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, СЕХ-ны удирдлагуудыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байгаа гэсэн мэдээлэл гарсан. Тэгвэл энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс тодрууллаа. 

-Танай намын бүлэг хуралдаж, СЕХ-ны удирдлагуудыг чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн гэсэн. Ямар үндэслэлээр чөлөөлж байгаа юм бол. Өнгөрсөн сонгуулиар ямар нэг алдаа гаргасан уу?

-Намын бүлэг хоёр асуудлаар хуралдсан. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хоёр дахь хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганаар хийсэн.  Үүнтэй холбоотойгоор цаашид яаж ажиллах вэ гэдгээ зарим нэг саналаа бүлгийн хурлаар ярилаа.  Хоёрдугаарт, СЕХ-ны гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ 4 хүн өгсөн. Энэ 4 хүнийг чөлөөлөх, оронд нь хэнийг оруулах вэ гэдэг асуудлыг ярьж, шийдвэрлэлээ. 

СЕХ 9 гишүүнтэйгээс 4 нь ийн өргөдлөө өглөө. СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн, Нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан,  гишүүн Э.Батболд, С.Баатаржав гэсэн хүмүүс чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Энэ хүсэлтийг хэлэлцээд, шийдвэрлэсэн. Шалтгаан нь гэвэл Ч.Содномцэрэн, Ц.Болдсайхан дарга нар тэтгэврийн насанд хүрсэн учраас гавьяаныхаа амралтад гаръя гэдэг хүсэлт гаргасан. С.Баатаржав даргын хувьд улс төрийн албан тушаал шилжсэн. Хуулиараа СЕХ-ны гишүүд төрийн жинхэнэ албан хаагч байх ёстой. Тиймээс улс төрийн албанд шилжсэн учраас намайг чөлөөлж өгөөч гэсэн хүсэлт гаргасныг ёсоор болгосон. Энэ хүмүүсийн оронд 4 төрийн албан хаагчийг нэр дэвшүүлсэн байгаа. 

-Оронд нь томилогдож байгаа хүмүүсийн талаар мэдээлэл өгч болох уу?

-Хуулиараа УИХ 5, Ерөнхийлөгч 2 хүнийг СЕХ-ны гишүүнээр нэр дэвшүүлэх эрхтэй. Хоёр хүнийг нь Дээд шүүх нэр дэвшүүлдэг.  Энэ хуулийнхаа хүрээнд УИХ 3 хүнийг нэр дэвшүүлж байгаа. ЦЕГ-ын дарга Болдыг нь дэвшүүлсэн. Сонгууль зохион байгуулахад ЦЕГ хэв журмын гол үүргийг гүйцэтгэдэг гэдэг утгаараа.  Хоёр дахь нь УИХ-ын Тамгын газрын Хууль эрхзүйн газрын дарга Түвшинжаргал. Энэ бол орон тооны бус гишүүн. Гурав дахь нь, Дэлгэрнаран гээд УИХ-ын Тамгын газар ажиллаж байгаа хүнийг дэвшүүллээ. Дээрээс нь нэмээд Ерөнхийлөгчийн зүгээс Үндэсний аюулгүй байдлын ажлын албаны дарга Д.Даваа-Очир гэдэг хүнийг нэр дэвшүүлсэн. Энэ дөрвөн хүний асуудлыг бүлгийн хурлаар хэлэлцээд, шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

-Өнөөдөр томилгооны асуудлыг ээлжит бус чуулганаар хэлэлцэх үү?

-Томилгооны асуудлыг ээлжит бус чуулганаар хэлэлцэж дуусгана.  Чуулганыг өнөөдөртөө багтааж завсарлуулах чигтэй байгаа. 

-Ерөнхийлөгч СЕХ-ны удирдлагуудыг яаралтай чөлөөл гэж УИХ-ын чуулганы индэр дээрээс хэлж байсан. Энэ дагуу чөлөөлж байгаа юм уу, эсвэл үнэхээр өөрсдөө хүсэлтээрээ ажлаа өгч байна уу?

-СЕХ-ны удирдлагуудыг ямар нэг шахалтаар чөлөөлж байгаа юм байхгүй. Өөрсдөө хүсэлтээ гаргасан. УИХ-ын сонгуулийн өмнө чөлөөлөгдөх асуудлыг ярьж байсан. Гэвч сонгууль тулсан үед СЕХ-ны удирдлагуудыг өөрчилж болохгүй гэдэг байр суурьтай байсан. Тиймээс одоо хүсэлтийг нь шийдвэрлээд явъя л гэж байгаа юм. 

-СЕХ-ны даргыг МАН, нарийн бичгийн даргыг АН-аас томилно гэсэн тохироо хийсэн гэх мэдээлэл байна?

-Энэ хүмүүс чинь төрийн жинхэнэ албан хаагчид. Тиймээс тохироогоор томилоод байх ч албан тушаал биш. 

-Даргаар нь хэнийг томилох вэ?

-Гишүүдийн асуудлыг үдээс хойш 14:00 цагт хуралдах чуулганы хуралдаанаар шийдвэрлэх байх. Тэгээд дараа нь амжвал Төрийн байгуулалтын байнгын хороог хуралдуулах төлөвлөгөөтэй байна. Тэр үеэр даргын асуудлыг ярина. Одоо дарга нь тэр болно гэж хэлэх боломжгүй. 

Н.Учрал тэргүүтэй гишүүд Кембрижийг хэрэгжүүлэх лобби бүлэг байгуулснаа мэдэгдлээ
Н.Учрал тэргүүтэй гишүүд Кембрижийг хэрэгжүүлэх лобби бүлэг байгуулснаа мэдэгдлээ
 
Евсиков элчин сайдын яриа үнэн үү?
Евсиков элчин сайдын яриа үнэн үү?
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Евсиков элчин сайдын яриа үнэн үү?

Евсиков элчин сайдын яриа үнэн үү?

Д.Амарбаясгалан намаа бодож, эв нэгдэл, ойлголцлын талд зогсож байна

Д.Амарбаясгалан намаа бодож, эв нэгдэл, ойлголцлын талд зогсож байна

OTP банк Монголын арилжааны банкинд бяцхан хөрөнгө оруулахгүй, худалдаж авна

OTP банк Монголын арилжааны банкинд бяцхан хөрөнгө оруулахгүй, худалдаж авна

Г.Нарангэрэл:Богд банк 1.3 тэрбум төгрөгөөр байр давхардуулан зарж үйлчлүүлэгчээ залилсан

Г.Нарангэрэл:Богд банк 1.3 тэрбум төгрөгөөр байр давхардуулан зарж үйлчлүүлэгчээ залилсан

“Андын зам”, “Бриллиант”-ын хохирогчдыг орон сууцтай болгоно

“Андын зам”, “Бриллиант”-ын хохирогчдыг орон сууцтай болгоно

ТӨРИЙН СҮҮДЭРТ ХАЛХЛАГДСАН ЭРХ ЧӨЛӨӨ

ТӨРИЙН СҮҮДЭРТ ХАЛХЛАГДСАН ЭРХ ЧӨЛӨӨ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Б.Амгалан: Төлбөрийн хүндрэлд орсон иргэдийн хэрэглээний зээлийг 48 сар хүртэлх хугацаагаар бүтцийн өөрчлөлт хийх боломжтой боллоо

Б.Амгалан: Төлбөрийн хүндрэлд орсон иргэдийн хэрэглээний зээлийг 48 сар хүртэлх хугацаагаар бүтцийн өөрчлөлт хийх боломжтой боллоо

ТЭНГЭР, ГАЗАР НИЙЛСЭН ХОТ

ТЭНГЭР, ГАЗАР НИЙЛСЭН ХОТ

Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ

Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ

Трампыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

Трампыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

Ираны дайн Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхын бэлэн байдлыг харуулав

Ираны дайн Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхын бэлэн байдлыг харуулав

А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Дутуу алсан могой”...

“Дутуу алсан могой”...

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Цахим намагт шигдсэн монголчууд

Цахим намагт шигдсэн монголчууд

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Польшид юу болж байна вэ?

Польшид юу болж байна вэ?

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​