fbpx С.БАТЗОРИГ: БИ ГОЛ ДҮРД ШУНАДАГГҮЙ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Entertainment
Огноо
Унших
11 минут 42 секунд

С.БАТЗОРИГ: БИ ГОЛ ДҮРД ШУНАДАГГҮЙ

“X-Түц” продакшны жүжигчин С.Батзоригтой ярилцлаа.


-Та “Бурхны авралаар чи ирлээ” шоунд үндсэн жүжигчдийн багт орж ажилласан. Жүжигчдийн уран чадварыг сорьсон үзүүштэй шоу болсон шүү?

-“Боловсрол” телевизээс “Бурхны авралаар чи ирлээ” шоунд үндсэн жүжигчдийн багт орж ажиллах санал ирсэн л дээ. Шоундаа оролцоод дөрвөн сар гаруй хугацаа өнгөрлөө. Нийт арван дугаарын 32 зохиол бичилцсэн байна. Энэхүү шоу нь бэлтгэгдээгүй комеди гэсэн төрөлд ордог. Австрали улсаас гаралтай, дэлхийн 20 гаруй оронд амжилттай хийгдсэн. Контентын үндсэн жүжигчдийн багт надаас гадна “Эмоци” продакшны жүжигчин Ө.Мөнх-Эрдэнэ, “Маск” продакшны жүжигчин Г.Чулуунцэцэг, “Шилдэг өнгө” продакшны жүжигчин Х.Баярмаа, Н.Баясаа нар хамтран ажилласан.

-Шоуны дүрэм стандартаар бол үзэгчдийн тоо олон байдаг юм билээ. Гэтэл цар тахлаас шалтгаалаад Монголд телевизийн шоу контент маягаар үзэгчдэд хүрчихэв үү?

-Тэглээ. Шоуны үзэгчдийн тоо 400 орчим байх ёстой юм билээ. Манай хамт олон дэлхийн стандартыг барьж ажиллах гэсэн боловч цар тахлаас болоод чадсангүй. Гэхдээ 300 гаруй хүний бүрэлдэхүүнтэй том баг арын албанд ажилласан шүү.

-Бэлтгэгдээгүй комеди гэдгээрээ онцлог шүү дээ. Тэгэхээр шоунд оролцогчид нөхцөл байдлыг яаж эргүүлэхээс шалтгаалаад олон хувилбар бэлддэг үү?

-Тэгэлгүй яахав. Тайзны уран бүтээл, хошин шог бол эртнээс бэлддэг. 30-45 хоногийн турш тоглохдоо үзэгчдийн хүлээж авч байгаа байдлаас шалтгаалан бүтээлдээ өөрчлөлт оруулж, сайжруулж болдог. Харин бэлтгэгдээгүй комеди гэх энэ төрлийн хувьд оролцогчид, жүжигчид, үзэгчид гээд бүгд тодорхойгүй. Ганц л удаа тоглогдох учраас дугаар бүрт шинэ тоглолтод орж байгаа мэт мэдрэмж төрнө. Мэдээж өөрийн чинь хэлж байгаагаар оролцогчоо аргагүй байдалд оруулахын тулд олон хувилбар бэлддэг. Заримдаа оролцогчдынхоо тоглолт, хариултаас хамаараад бэлдэж байснаасаа тэс өөр хариулт өгөх тохиолдол ч бий /инээв/.

-Оролцогчоо аргагүй байдалд оруулах гэж байгаад өөрөө тийм байдалд орж байсан л байх?

-Хөгжилтэй асуулт байна. Энэ шоу бол хэн нь сайн жүжигчин бэ гэдгийг шалгаруулах бус, тухайн үедээ хэн хэрхэн зөвөөр сэтгэж, зохиолыг уран гоё болгож чадаж байна вэ гэдгийг харуулах зорилготой шоу. Тийм учраас бид жүжгийг үндсэн зохиолоос нь хазайлгахгүй барих үүрэгтэй. Тоглолтын үеэр оролцож байгаа жүжигчдийн хариу үйлдэл, үг хэллэгийг сонсоод тэсэхгүй инээх үе ч гарна.

-Шоуны үеэр хамгийн сайн мэдэрч, дүрээ гаргаж чадсан оролцогч хэн байв?

-Дугаар бүрийн ялагчид бүгдээрээ сайн байсан. “Эмоци” продакшны О.Тэмүүжин ах, жүжигчин Г.Алтаншагай, Г.Эрхэмбаяр ах нар мундаг байсан. “Маск” продакшны Д.Дэлгэрсайхан ах мундаг байсан ч оролцсон дугаартаа түрүүлж чадаагүй.

-“Бурхны авралаар чи ирлээ” шоу дуусаад сар гаруй хугацаа өнгөрсөн байна. Өдөр бүр бэлтгэл хийдэг байсан хамт олноо үгүйлж байна уу?

-Үгүйлэхээр барах уу даа. Бид чинь бүр нэг гэр бүл болчихсон. “Боловсрол”, телевизийн нэг өрөө нь биднийх болчихсон байсан. Бүр “Бурхны аврал” продакшн гээд нэртэй ч болсон /инээв/. Дараа жил шоуны маань хоёрдугаар улирлын нэвтрүүлэг хийгдэнэ. Тэр үед зочноор орохыг ч үгүйсгэхгүй.

-Монголын хүүхдийн ордны драмын дугуйланд суралцаж эхэлснээс хойш сурлага тань муудсан гэж өгсөн ярилцлагаас тань уншиж байсан. Ер нь хүүхэд насныхаа тухай товчхон ярихгүй юу?

-Сургуулийнхаа урлагийн үзлэгт ангийнхныгаа уриалан, идэвхтэй оролцдог хүү байлаа. Сурлага ч сайтай. Наймдугаар анги төгсөхөд сурагчдыг сурлагаар нь жагсаадаг даа. Би эхний аравт багтсан. Яг үнэндээ драмын дугуйланд суралцаж эхэлснээс хойш сурлага муудсан тал бий. Гэхдээ зургадугаар ангиасаа Монголын хүүхдийн ордны драмын дугуйланд суралцаж, төгсөөд СУИС-д шалгуулан элссэн. СУИС-иас өөр их, дээд сургуульд шалгуулаагүй. Заавал энэ сургуульд л орно, тэнцэхгүй бол Солонгос руу явж ажил хийнэ гэж бодож байлаа. Ингээд л СУИС-ийг 2011 онд Ардын жүжигчин Ж.Лхамхүү багшийн удирдлаган дор төгссөн.

-Хошин урлагийг хэцүү төрлүүдийн нэг гэдэг шүү дээ. Анх “Х-Түц” продашкнд хэрхэн ажилд орж байв?

-Сургуулиа төгсөөд ёстой алж өгнө дөө гэж боддог байлаа. Хүүхдийн ордонд суралцаж байхдаа “Өлгийтэй инээд” хүүхдийн хошин шоу тоглолтод голлон оролцдог, СУИС-д оюутан болоод курсийн болон дипломын ажлын гол дүрүүдэд ажилладаг хүн тэгж том бодохоос ч яах билээ.

Гэтэл яг сургуулиа төгссөн чинь ажилгүй. Ёстой ам, ажил алд дэлэм зөрж байгаа юм. Хошин урлаг миний төсөөлснөөс өөр байсан шүү. Үзэгчдийг инээлгэх хэцүү. Аливаа зүйлд, ялангуяа урлагт эрэмбэ дараа гэж бий. Би “Х ТҮЦ”-т анх ороод тайз зөөдөг байлаа. Дараа нь бүжиглэдэг боллоо. Тэгж явсаар ганц нэг үг хэлдэг, дараа нь үгээ хүмүүст хүргэдэг болсон. Хошин урлаг бол жүжигчнээс маш их мэдрэмж шаарддаг урлаг.

-Одоо бол өөрийг тань “Х-түц” продакшны жүжигчин гэдгээр хүмүүс сайн танина. Сониноос танай продакшн ямар нэгэн уран бүтээл дээр ажиллаж байгаа юу?

-Хоёр жилийн өмнө “Солиот эх” уран сайхны кино амжилттай хийгдэж, олон улсын кино фестивалиудад оролцсон. Одоогоор дараагийн уран бүтээлийнхээ зохиолыг бэлэн болгочихсон байгаа. 2021 онд манай продакшны 25 жилийн ой тохионо. Ойгоо угтсан олон сайхан ажлууд хийх төлөвлөгөө ч мөн гаргачихаад байна. “Сэрүүн хасын нууц”, “Аянгын бороо”, “Хориотой жүжиг” зэрэг драмын жүжгүүд тоглож байсан. Үүнийгээ үргэлжлүүлэн цаашид олон сайхан тайзны бүтээл хийх төлөвлөгөөтэй байна. Мөн үзэгчдийнхээ хүсэлтийн дагуу “Сэргээш-4” төслөө хэрэгжүүлэх талаар бодолцож байгаа.

-Хошин урлагийн салбарт эрэгтэй жүжигчин эмэгтэй дүрд тоглох тохиолдол их харагддаг. Таны тоглосон дүрүүдийг хараад байхад гэнэн цайлган эмэгтэйн дүр нэлээд байдаг шүү?

-Ямартаа ч найруулагчийн санал болгосон дүр дээр ажиллах нь л зүйтэй болов уу гэж боддог. Тухайн өгөгдсөн дүрийнхээ амьдралаар амьдраад явах нь сайхан шүү дээ. 2017 оны “Өвлийн инээмсэглэл” контентод таван өөр эмэгтэйн дүрд тоглож байсан. Мөн “Итгэл” кинонд туслах дүр бүтээсний дараа гурван өөр кинонд яг тийм дүрд тоглох санал ирж билээ. Ер нь намайг их сорьсон дүрийн санал ирээсэй л гэж боддог. Жишээлбэл, чи 20 килограмм тур, эсвэл 30 килограмм таргалаад энэ дүрийг бүтээ гэдэг ч юм уу. Сониноос “Бурхны авралаар чи ирлээ” контентын үеэр манай жүжигчид хэн нь их жин хасах вэ гэж бооцоо тавиад, би арван килограмм жин хасаж түрүүлсэн. Хүн хичээвэл болохгүй юм гэж байхгүй. Тэгтэл саяхан нэг найруулагчаас арван килограмм таргалаад кинонд тоглох уу гэсэн санал ирсэн.

-Та тоглох уу?

-Одоохондоо яахаа шийдээгүй л байна даа.

-Жүжигчид эсрэг дүрд буюу өөрийнхөө уг хүнээс өөр дүрд тоглохыг хүсдэг юм билээ?

-Тэгэлгүй яахав. Бас түүхэн кинонд тоглохыг хүсдэг. Ихэнх жүжигчид гол дүрд их шунадаг, Ромео ч юм уу. Миний хувьд бол тийм зүйлд шунадаггүй. Магадгүй өгөгдөл нь ч тийм байх. Лоренцо ламын дүрд тоглолоо гэхэд хэрхэн өөрөөр тоглох вэ, яаж өөр Лоренцо ламыг хүмүүст бүрэн дүүрэн гаргах вэ гэж л хичээнэ. Ер нь кино урлаг бол нэг удаа тоглоод насан туршын өв болж үлддэг. Тайзны урлагт бол үзэгчдийн сэтгэл хөдлөл нь шууд мэдрэгддэг нь их гоё. “Сэрүүн хасын нууц” жүжигт тоглож байхад 1000 үзэгчид зэрэг уйлаад, зэрэг уулга алдаад, нэгэн зэрэг алга ташихад үнэхээр сайхан, нандин мэдрэмж төрж байсан.

-Цар тахал гарснаас хойш тайзны бүтээлүүд медиа хэлбэрт шилжин, видео сангуудаар нэлээн гарч байна. Тэгэхээр урлаг дуу, дүрс буюу медиа тал руугаа түлхүү хөгжиж байна даа?

-Коронавирус гарснаар энэ медиа урлагийн салбарын зах зээл хөгжиж эхэлсэн нь сайшаалтай. Хүмүүс энэ талын мэдлэг мэдээлэлтэй болж, үүнийгээ дагаад контентын төрлүүд хөгжинө. Жишээлбэл, би саяхан авто кино театрын нээлтийг хөтөлсөн. Хүмүүс хоорондоо холилдохгүй машиндаа л киногоо үзчихнэ. Энэ мэтчилэн кино театрын шинэ төрлүүд нээгдэж байгаад баяртай байгаа.

-Залуу хүний хувьд цаашид хийхээр төлөвлсөн олон ч ажлууд бий байх?

-Манай “Х-Түц” продакшн дэлгэцийн уран бүтээл рүү шимтэн орж байгаа учраас энэ чиглэлээ барьж ажиллах төлөвлөгөөтэй байна. Энэ ч утгаараа дэлгэцийн урлагт их хайртай болж, олон сайхан уран бүтээл гаргана. Найз нөхдийн дунд ч бас ярьж тохирсон зүйлээ хийх байх. 2020 он дэлхий нийтээрээ цочирдсон хямралын жил болж байгаа ч миний хувьд уран бүтээлийн ололт амжилтын жил байлаа. 2020 он гарснаас хойш гурав дахь уран бүтээл дээр ажиллаж байна. Гэр бүлийн хувьд хоёр ихэр хүүхэдтэй болж өнөр өтгөн гэр бүл болсон. Анх ам бүл хоёр гэдэг байсан бол одоо ихэр хүү охинтой болоод жаргалын дээдийг мэдрээд явж байна даа . Бүх талдаа их өгөөжтэй жил болж байна.

С.ЛХАМСҮРЭН

Н.БҮЖИНЛХАМ

Эх сурвалж: Өдрийн сонин

А.Баатархуяг: Бичиг ба мөнгө!
А.Баатархуяг: Бичиг ба мөнгө!
 
Д.Баярхүү: Хилийн чанадад Израильчуудад учрах аюул
Д.Баярхүү: Хилийн чанадад Израильчуудад учрах аюул
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Д.Баярхүү: Хилийн чанадад Израильчуудад учрах аюул

Д.Баярхүү: Хилийн чанадад Израильчуудад учрах аюул

Ч.Бямбажаргал: Монгол мэргэдийн шашны ном бүтээлүүд бүгд байхгүй болсон

Ч.Бямбажаргал: Монгол мэргэдийн шашны ном бүтээлүүд бүгд байхгүй болсон

Баавгай бугуйлдаж, хүлсэн адуучин Ц.Мягмарсүрэн: Ойр хавьдаа айл ихтэй болохоор зүгээр хөөгөөд орхичихож чадаагүй

Баавгай бугуйлдаж, хүлсэн адуучин Ц.Мягмарсүрэн: Ойр хавьдаа айл ихтэй болохоор зүгээр хөөгөөд орхичихож чадаагүй

Улс төрийн тамхины цэг дээрх МАН-ын кандидатуудын мэдээ…

Улс төрийн тамхины цэг дээрх МАН-ын кандидатуудын мэдээ…

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” улс төрийн акц намрын улс төрийг халаах уу?

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” улс төрийн акц намрын улс төрийг халаах уу?

ӨӨРИЙГӨӨ ХАЛХ ГЭЖ ХЭЛЭЭРЭЙ

ӨӨРИЙГӨӨ ХАЛХ ГЭЖ ХЭЛЭЭРЭЙ

А.Азбаяр: Италийн боловсролын систем нь чөлөөт орон зайг илүү олгодог

А.Азбаяр: Италийн боловсролын систем нь чөлөөт орон зайг илүү олгодог

З.Ган-Очир: Хайгуулын салбарыг хөгжүүлбэл Монголын уул уурхайн хөгжил шинэ шатанд гарна

З.Ган-Очир: Хайгуулын салбарыг хөгжүүлбэл Монголын уул уурхайн хөгжил шинэ шатанд гарна

Н.Шинэцэцэг: Энэ хэргийг үйлдсэн хүмүүс ялаа авах ёстой

Н.Шинэцэцэг: Энэ хэргийг үйлдсэн хүмүүс ялаа авах ёстой

З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор иргэдийн орлогыг хамгаалж, үнийн өсөлтийг хязгаарлах бодлогыг хэрэгжүүлнэ

З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор иргэдийн орлогыг хамгаалж, үнийн өсөлтийг хязгаарлах бодлогыг хэрэгжүүлнэ

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Украин: Оросыг төрийн эргэлт, үймээн, фронт дахь бослого хүлээж байна

Украин: Оросыг төрийн эргэлт, үймээн, фронт дахь бослого хүлээж байна

Эсрэг тэсрэг байр суурь

Эсрэг тэсрэг байр суурь

Маск продакшн сүүлчийн киногоо үзэгчиддээ хүргээд тарах гэнэ

Маск продакшн сүүлчийн киногоо үзэгчиддээ хүргээд тарах гэнэ

15 хувийн урьдчилгаа 47 мянган айл өрхийн хүлээлтийг таслах уу?

15 хувийн урьдчилгаа 47 мянган айл өрхийн хүлээлтийг таслах уу?

Маркийн Товчооны дарга Ж.Загдыг хэлмэгдүүлсэн тухай

Маркийн Товчооны дарга Ж.Загдыг хэлмэгдүүлсэн тухай

Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд

Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд

МАН-ын 30-ын бүлгийн гурав, АН-ын нэг “анхаарал татсан” сонсгол

МАН-ын 30-ын бүлгийн гурав, АН-ын нэг “анхаарал татсан” сонсгол

М.Нарантуяа-Нара: Баян-Өлгийд төрж өссөн уугуул Урианхайчууд, Тувачууд, Халхуудын эрх ашгийг хэн хамгаалах вэ?

М.Нарантуяа-Нара: Баян-Өлгийд төрж өссөн уугуул Урианхайчууд, Тувачууд, Халхуудын эрх ашгийг хэн хамгаалах вэ?

Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

ТАНИЛЦ: Таны тэтгэвэр ингэж нэмэгдэнэ

ТАНИЛЦ: Таны тэтгэвэр ингэж нэмэгдэнэ

Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно

Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (2)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (2)

Монгол угсаатныг одоо хэн хамгаалах вэ?

Монгол угсаатныг одоо хэн хамгаалах вэ?

Говьд гүнийн усыг уул уурхайд зөвшөөрөлгүй ашиглаж гол шиг урсгаж буй ноцтой баримт

Говьд гүнийн усыг уул уурхайд зөвшөөрөлгүй ашиглаж гол шиг урсгаж буй ноцтой баримт

Д.Баярхүү: Заримдаа тэвччих ёстой хэрэглээ гэж байдаг. Тэр нь бензин!

Д.Баярхүү: Заримдаа тэвччих ёстой хэрэглээ гэж байдаг. Тэр нь бензин!

Монгол-ОХУ түлш эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

Монгол-ОХУ түлш эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​