Олны анхаарлын төвд ороод байсан Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавт холбогдох хэргийг нийслэлийн прокурорын газраас хэрэгсэхгүй болгожээ.
Тодруулбал, "Алтан Дорнод Монгол" компанийн захирал Т.Ганболд " Манай компанийн данснаас 4 сая ам.доллар тухайн үеийн Ерөнхий прокурор Д.Дорлигжавын төрсөн дүүгийн дансанд шилжсэн нь үнэн" хэмээн мэдэгдэж уг асуудлыг шалгаж эхэлсэн. Т.Ганболд тухайн үед шилжүүлэг хийсэн баримтаа дэлгэж, АТГ болон холбогдох байгууллагуудад нь өгч мөрдөн шалгах ажиллагааг хийлгэж Д.Дорлигжавын гэрийг битүүмжилж, төрсөн дүү Д.Баатарынх нь хамт цагдан хорьж байв. Ямартай ч НПГ-аас уг хэргийг хэрэгсэхгүй болгоод зогсохгүй захиран зарцуулах эрхийг нь хязгаарлаад байсан машины цуглуулгынх нь битүүмжлэлийг чөлөөлсөн нь олны анхаарлыг татаж эхэллээ