fbpx Навальныйг Зөвлөлтийн үеийн химийн зэвсэг болох Новичокоор хордуулсныг тогтоосноо Германы засгийн газар зарлажээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
8 минут 2 секунд

Навальныйг Зөвлөлтийн үеийн химийн зэвсэг болох Новичокоор хордуулсныг тогтоосноо Германы засгийн газар зарлажээ

НАВАЛЬНЫЙД ЮУ ТОХИОЛДОВ?

Оросын сөрөг хүчний удирдагч, Ерөнхийлөгч Путины засаг захиргааг шүүмжлэгч Алексей Навальный наймдугаар сарын 20-ны өдөр Сибириэс Москва руу явах замдаа гэнэт ухаан алдаж, түүний онгоц Омск хотноо яаралтай газардсан. Тухайн өдөр ганц аяга цайнаас өөр юу ч ууж идээгүй түүнийг хордуулсан байж болзошгүй гэж хамтрагчид нь сэжиглэсэн. Тэр комад орсон байсан ба Омск хотод эмнэлгийн техник технологи, багаж хэрэгсэл хангалтгүй учир өөр газар эмчлүүлэх нь зүйтэй гэж үзсэн.

Энэ үед Германы “The Cinema for Peace Foundation” төрийн бус байгууллага эмнэлгийн тусламжийн онгоц Омск хот руу илгээхийг санал болгож, Францын Ерөнхийлөгч Навальныйд улс төрийн орогнол олгох боломжтойг мэдэгдсэн. Эхэндээ түүний биеийн байдлаас шалтгаалан онгоцоор тээвэрлэх боломжгүй гэж байсан ч удалгүй хүнд үеэ давсан учир Герман руу шилжүүлэхийг эмч нар зөвшөөрчээ. Ингээд түүнийг Берлины “Charité” эмнэлэгт хүргэсэн. Одоогоор түүний биеийн байдал тогтворжсон ч комаас гараагүй, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна.

ЭХНИЙ ДҮГНЭЛТ ЧИХРИЙН ШИЖИН БА “CHOLINESTERASE INHIBITOR”

Оросын талын эмч нарын дүгнэлтээр түүнийг хордуулсан гэх нотолгоо олдоогүй, чихрийн шижингээсээ болоод комад орсон байх магадлалтай гэж байсан бол удаах өдөр нь Германы эмч нарын дүгнэлт гарч, түүнийг “cholinesterase inhibitor” бүлгийн ямар нэг бодисоор хордуулсан байж болзошгүй хэмээн мэдэгдэв. Энэ асуудлын талаар Германы канцлер Ангела Меркель мэдэгдэл хийж, Навальныйг хордуулсан хэргийг шалгаж, буруутай этгээдийг илрүүлэн хуулийн хариуцлага тооцохыг Оросын талд уриалсан. Мөн удаан хугацаанд чимээгүй байсан АНУ мөн мэдэгдэл хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео “АНУ дээрх асуудалд ихэд санаа зовниж байна. Шаардлага гарвал мөрдөн шалгах ажилд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна. Ноён Навальныйг хордуулсан асуудлыг ил тод шалгаж, буруутай хүмүүст хариуцлага тооцох нь зүйтэй” хэмээн мэдэгдэж байв.

НАВАЛЬНЫЙГ ХОРДУУЛСАН БОДИС “НОВИЧОК” БАЙВ

Германы талын цэргийн лабораторид хийсэн хор судлалын шинжилгээний хариу гарчээ. Уг шинжилгээний хариунаас Навальныйг хордуулсан бодис “cholinesterase inhibitor” бус “новичок” гэх мэдрэлд нөлөөлөх бодисоор хордуулсан нь тогтоогдсон талаар өчигдөр орой /2020.09.02/ Герман улс зарласан нь анхаарал татаад байна. Германы Канцлер Ангела Меркель тус улсын эмч нар Навальныйг новичокоор хордуулсныг батлах “хөдлөшгүй нотолгоо” олсныг дурдаад Навальныйг санаатай аллагын золиос болсон хэмээн мэдэгдэв. Тэрбээр “Хэн нэгэн ноён Навальныйг дуугүй болгохыг оролджээ. Одоо зөвхөн ОХУ-ын эрх баригчдын хариулж чадах маш ноцтой асуулт бидэнд үлдлээ. Дэлхий нийт энэ бүхний хариултыг Оросоос шаардах хэрэгтэй” хэмээн мэдэгдсэн байна.

ХЭН ЮУ ХЭЛЭВ?

Европын холбоо ОХУ-ын Засгийн газраас "ил тод" шалгалт хийхийг шаардаж, буруутай этгээдийг даруй олж шийтгэх ёстойг анхааруулсан бол НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг мөн мөрдөн шалгах ажиллагааг түргэсгэхийг уриалав. Түүнчлэн АНУ-ын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ)-өөс "Бид холбоотон улсууд болон олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран ажиллаж, буруутныг олж тогтоон, тэдний хорлонтой үйл ажиллагааг хязгаарлах болно" мэдэгджээ.

Мөн Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон “Энэ бол маш хэрцгий үйлдэл. Одоо оросын тал үүн дээр тайлбар хийх ёстой. Бид шударга ёсыг тогтоож, үнэн мөнийг олоход олон улсын хамтын нийгэмлэгүүдтэй хамтран ажиллах болно” хэмээн жиргэсэн байна.

НОВИЧОК ГЭЖ ЮУ ВЭ?

Новичок нь 1970-1980-аад онд ЗХУ-д боловсруулсан мэдрэлийн үйл ажиллагаанд нөлөөлөх хорт бодис юм. Энэ бодис нь бусад мэдрэлд нөлөөлөх бодисуудын адил хүний биед ормогцоо тархинаас булчин руу дамжуулдаг дохиог хааж, бие эрхтнүүдийн үйл ажиллагааг хэсэгчлэн болон бүрэн зогсоох үйлчилгээтэй. Новичок нь шингэн болон хатуу төлөвтэй байдаг ба хатууг нь маш нарийн ширхэгтэй болгон нунтаглаж болдог. Энэхүү бодис нь бусад химийн бодисуудаас хамгийн хортойд тооцогддог бөгөөд үйлчилгээ нь 30 секундээс хоёр минутын хооронд явагддаг.

ЗХУ-ын химич асан Вил Мирзаяновын тодорхойлсноор энэ бодисыг зохистой тунгаар нь хэрэглэвэл хүнийг хоромхон хугацаанд үхэлд хүргэдэг. Харин хэтрүүлэх юм уу дутаавал тухай хүнийг шууд үхүүлэхгүй маш удаан тарчлаадаг бодис аж.

Навальныйгаас өмнө 2018 онд Их Британийн талд тагнуул хийсэн хэргээр эх орондоо ял сонссон ОХУ-ын Цэргийн тагнуулын  хурандаа асан Сергей Скрипалийг охиных нь хамт Английн Салисбури хотод дээрх “Новичок” бодисоор хордуулж байв. Сергей Скрипалийг охин Юлиягийнх нь хамт 2018 оны гуравдугаар сарын 4-ний өдөр ухаангүй байхад нь олжээ. Тэднийг хордуулсан гэж үзсэн бөгөөд хэрэгт сэжиглэн Оросын иргэд болох Александр Петров, Руслан Боширов нарыг хожим баривчилсан юм.

Британийн цэргийн шинжээчид Скрипалийнхныг хордуулсан бодис нь "Новичок" гэх мэдрэл саажуулах бодисын бүлэгт багтдаг хорт бодис болохыг тогтоож, Их Британи Оросын эрх баригчдыг хүний амь насанд халдсан хэмээн буруутгаж, Оросын дипломатуудыг хөөн гаргаж байлаа. Энэ явдлаас хойш ОХУ болон Британийн дипломат харилцаа нэлээд муудсан. Юлия болон  Сергей Скрипаль нар хордсон ч эсэн мэнд үлдэж чадсан ч хэрэг явдлаас хойш хэдэн долоо хоногийн дараа үнэртэй усны шилэнд хийсэн хорыг хогийн саванд хаясан байсныг 44 настай Дон Стержесс гэх эр олоод, хордож амиа алджээ. Одоо Скрипал болон түүний охин Юлия нар Шинэ Зеландад, өндөр хамгаалалт дор амьдарч байгаа.

НОВИЧОКИЙН ХЭРГИЙГ ПУТИН РУУ ЧИГЛҮҮЛЭВ

Александр Навалный бол ОХУ-ын Ерөнхийлөгч Путины “Мөнхийн дайсан”. Олон жилийн турш ОХУ-д болж буй шударга бус зүйлсийг эсэргүүцэн, авлига хээл хахууль, хүний эрхийн зөрчлийн талаар цөхрөлтгүй тэмцэж ирсэн тэрбээр Ерөнхийлөгч Путин ч гэлтгүй маш олон хүмүүсийн дургүйцлийг хүргэдэг байсан нь дамжиггүй.

Навальныйн хамтран зүтгэгчид анхнаасаа энэ хэргийн ард Ерөнхийлөгч Путин байгаа гэж сэжиглэж байсан ба хордуулсан бодис нь новичок гэдэг нь тогтоогдсоны дараа тэдний хардлага улам батжив. Харин Кремль дээрх мэдэгдлийг эрс няцааж, ОХУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Мария Захарова Навальныйг новичокоор хордуулсан гэх мэдээллээс нотлох баримт шаардаж, Германы талыг мэдээлэл солилцох ёстой гэж мэдэгджээ.

АРЬС ШИРНИЙ ҮЙЛДВЭРИЙН ҮНЭРТ ХОТООРОО ХОРДСООР БАЙХ УУ
АРЬС ШИРНИЙ ҮЙЛДВЭРИЙН ҮНЭРТ ХОТООРОО ХОРДСООР БАЙХ УУ
 
Д.Баярхүү: Хилийн чанадад Израильчуудад учрах аюул
Д.Баярхүү: Хилийн чанадад Израильчуудад учрах аюул
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Д.Баярхүү: Хилийн чанадад Израильчуудад учрах аюул

Д.Баярхүү: Хилийн чанадад Израильчуудад учрах аюул

Ч.Бямбажаргал: Монгол мэргэдийн шашны ном бүтээлүүд бүгд байхгүй болсон

Ч.Бямбажаргал: Монгол мэргэдийн шашны ном бүтээлүүд бүгд байхгүй болсон

Баавгай бугуйлдаж, хүлсэн адуучин Ц.Мягмарсүрэн: Ойр хавьдаа айл ихтэй болохоор зүгээр хөөгөөд орхичихож чадаагүй

Баавгай бугуйлдаж, хүлсэн адуучин Ц.Мягмарсүрэн: Ойр хавьдаа айл ихтэй болохоор зүгээр хөөгөөд орхичихож чадаагүй

Улс төрийн тамхины цэг дээрх МАН-ын кандидатуудын мэдээ…

Улс төрийн тамхины цэг дээрх МАН-ын кандидатуудын мэдээ…

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” улс төрийн акц намрын улс төрийг халаах уу?

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” улс төрийн акц намрын улс төрийг халаах уу?

ӨӨРИЙГӨӨ ХАЛХ ГЭЖ ХЭЛЭЭРЭЙ

ӨӨРИЙГӨӨ ХАЛХ ГЭЖ ХЭЛЭЭРЭЙ

А.Азбаяр: Италийн боловсролын систем нь чөлөөт орон зайг илүү олгодог

А.Азбаяр: Италийн боловсролын систем нь чөлөөт орон зайг илүү олгодог

З.Ган-Очир: Хайгуулын салбарыг хөгжүүлбэл Монголын уул уурхайн хөгжил шинэ шатанд гарна

З.Ган-Очир: Хайгуулын салбарыг хөгжүүлбэл Монголын уул уурхайн хөгжил шинэ шатанд гарна

Н.Шинэцэцэг: Энэ хэргийг үйлдсэн хүмүүс ялаа авах ёстой

Н.Шинэцэцэг: Энэ хэргийг үйлдсэн хүмүүс ялаа авах ёстой

З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор иргэдийн орлогыг хамгаалж, үнийн өсөлтийг хязгаарлах бодлогыг хэрэгжүүлнэ

З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор иргэдийн орлогыг хамгаалж, үнийн өсөлтийг хязгаарлах бодлогыг хэрэгжүүлнэ

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Украин: Оросыг төрийн эргэлт, үймээн, фронт дахь бослого хүлээж байна

Украин: Оросыг төрийн эргэлт, үймээн, фронт дахь бослого хүлээж байна

Эсрэг тэсрэг байр суурь

Эсрэг тэсрэг байр суурь

Маск продакшн сүүлчийн киногоо үзэгчиддээ хүргээд тарах гэнэ

Маск продакшн сүүлчийн киногоо үзэгчиддээ хүргээд тарах гэнэ

15 хувийн урьдчилгаа 47 мянган айл өрхийн хүлээлтийг таслах уу?

15 хувийн урьдчилгаа 47 мянган айл өрхийн хүлээлтийг таслах уу?

Маркийн Товчооны дарга Ж.Загдыг хэлмэгдүүлсэн тухай

Маркийн Товчооны дарга Ж.Загдыг хэлмэгдүүлсэн тухай

Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд

Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд

МАН-ын 30-ын бүлгийн гурав, АН-ын нэг “анхаарал татсан” сонсгол

МАН-ын 30-ын бүлгийн гурав, АН-ын нэг “анхаарал татсан” сонсгол

М.Нарантуяа-Нара: Баян-Өлгийд төрж өссөн уугуул Урианхайчууд, Тувачууд, Халхуудын эрх ашгийг хэн хамгаалах вэ?

М.Нарантуяа-Нара: Баян-Өлгийд төрж өссөн уугуул Урианхайчууд, Тувачууд, Халхуудын эрх ашгийг хэн хамгаалах вэ?

Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

ТАНИЛЦ: Таны тэтгэвэр ингэж нэмэгдэнэ

ТАНИЛЦ: Таны тэтгэвэр ингэж нэмэгдэнэ

Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно

Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (2)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (2)

Монгол угсаатныг одоо хэн хамгаалах вэ?

Монгол угсаатныг одоо хэн хамгаалах вэ?

Говьд гүнийн усыг уул уурхайд зөвшөөрөлгүй ашиглаж гол шиг урсгаж буй ноцтой баримт

Говьд гүнийн усыг уул уурхайд зөвшөөрөлгүй ашиглаж гол шиг урсгаж буй ноцтой баримт

Д.Баярхүү: Заримдаа тэвччих ёстой хэрэглээ гэж байдаг. Тэр нь бензин!

Д.Баярхүү: Заримдаа тэвччих ёстой хэрэглээ гэж байдаг. Тэр нь бензин!

Монгол-ОХУ түлш эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

Монгол-ОХУ түлш эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​