fbpx МЕТРО ХОТ: Орон сууцны цонхоор "АЮУЛ" шиддэгээ хэзээ болих вэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 0 секунд

МЕТРО ХОТ: Орон сууцны цонхоор “АЮУЛ“ шиддэгээ хэзээ болих вэ

Хүн бүр үндсэн хуулиар олгогдсон эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ хаана эдэлж чадаж байна вэ. Суурин иргэншилд шилжиж, хэн хүнгүй л орон сууцанд амьдрахаар хошуурцгаах болсон. Гэвч гэр хорооллыг сонголгүйгээр шат ахиж орон сууцанд амьдрахыг хүссэн юм бол жаахан дэгтэй байх хэрэгтэй байна. Дөрвөн хана дотор таны мэдэл. Харин байрны гадаах нийтийн эзэмшлийн талбай таны хувийн “ХАШАА” биш гэдгийг санах хэрэгтэй байна. Орон сууцны гадаах талбайд хүүхэд, хөгшид салхилаж, бяцхан жаалууд тоглох газраа олж ядан ийш тийш гүйлдэнэ. Энэ нь нэг ёсондоо оршин суугчдын давуу эрх. Гэтэл энэ үед санаатай ч бай санамсаргүй ч бай дээрээс нь элдэв зүйл шиддэг нь хаанахын ёс вэ. Таны хэнэггүй аль эсвэл залхуурсан үйлдэл бусдын аюулгүй байдалд заналхийлж байгаа нэг хэлбэр болчихоод байна.

Тагтныхаа цонхыг агаар салхи оруулах гэж нээдэг юм уу аль эсвэл элдэв хог, татаж дуусаагүй тамхины ишээ хаях гэж онгойлгодог болсон юм уу. Саяхан нэг оршин суугч унтарч дуусаагүй тамхины ишээ цонхоороо шидсэнээс гадаа нь салхилж явсан тэрэгтэй хүүхдийн дээрээс унаж таарчээ. Азаар нүүр амыг нь түлчихээгүй гэнэ билээ. Аюул зөвхөн шидсэн тамхины ишээр хэмжигдэхгүй. Хэзээ, хэн дээрээс минь архи, пивоны шил шидэхийг хэлж таамаглашгүй. Энэ нөхцөлд бидэнд болгоомж илүүдэхгүй гэдгийг л сануулж байна. Харанхуй гэмээр араншин гаргасан хэвээр байхад их хотын соёлжсон иргэн хэмээх үгийг амнаасаа унагаах шаардлагагүй гэж захья.

Зарим нь тамхины иш тэр байтугай хувинтай шавар шидэж бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан хэрэг өмнө хэд хэдэн удаа гарч байв. Шавар шавхайгаа цонхоор шидэх үед доогуур нь хүн явж байсан бол ямар үр дагавар гарахыг таашгүй.

Татаж дуусаагүй тамхины иш, хувин дүүрэн шавар,  элдэв хог цаас. Энэ мэтчилэн санаанд орж, нүдэнд харагдсан бүхнээ цонхоороо шидэж бусдын амь нас, эрүүл мэнд, эд хогшилд хохирол учруулдаг байдлаа болимоор юм. Гэр хороололд амьдрах, орон сууцанд амьдрахын ялгаа асар их. Тиймээс нийслэлийн иргэн та эрхээ эдэлж чаддаг шигээ үүргээ ч бас биелүүлж сурах хэрэгтэй болов уу.

ЦАГААГЧИН ХОНЬ ӨДӨР
ЦАГААГЧИН ХОНЬ ӨДӨР
 
“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай
“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​