fbpx №1. ЦАР ТАХАЛ БА БИЗНЕСИЙН ОРЧИН: Улс орнууд бизнесийн тогтвортой орчинг хамгаалахын тулд ямар арга хэмжээ авч байна бэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
9 минут 25 секунд

№1. ЦАР ТАХАЛ БА БИЗНЕСИЙН ОРЧИН: Улс орнууд бизнесийн тогтвортой орчинг хамгаалахын тулд ямар арга хэмжээ авч байна бэ?

-МҮХАҮТ-ийн 60 жилийн ойн шилдэг бүтээлийн уралдаанд зориулав-

Орчин цагийн түүхэнд буюу 1800 оны дунд үеэс хойш дэлхий дахинд нийтдээ 14 удаагийн эдийн засгийн хямрал тохиожээ. Харин Дэлхийн эдийн засгийн форумын эрсдэлийн шинжээчдийн үзэж байгаагаар коронавирусний тархалтаас улбаатай энэ удаагийн эдийн засгийн хямрал нь Дэлхийн хоёрдугаар дайнаас хойшхи хамгийн хохирол ихтэйд тооцогдож байна.

Энэхүү гэнэтийн нөхцөл байдал нь дэлхий дахины эдийн засаг хийгээд санхүүгийн зах зээлд асар хүчтэй нөлөөлж байгаагаас том болон жижиг дунд  бизнесүүд ээлж дараалан дампуурлаа зарлаж, хэдэн арван саяар тоологдох хүмүүс ажлын байраа алдах эрсдэл өндөр гэж тэдгээр шинжээчид мөн анхааруулав. Энэ мэтчилэн аж ахуйн нэгжүүд дампуурч, ажилгүйдэл нэмэгдэх нь эдийн засаг буцаж хямралын өмнөх хэвийн түвшиндээ очиход нэн төвөгтэй саад болох тул хямралыг сөрсөн төрийн сангийн удирдлага бүхий эдийн засгийн бодлого эрчимтэй хэрэгжиж байна. Өөрөөр хэлбэл, улс орнуудын Засгийн газрын нэн тэргүүнийн зорилт болох ажлын байрыг хамгаалан үлдэх зорилгоор том, жижиг гэж бизнесүүдийг ялгалгүй төрөөс бүхий л талын санхүүгийн тусламж, дэмжлэгийг үзүүлж байна.

Тухайлбал, Япон улсын Засгийн газар ДНБ-ы 40 орчим хувьтай тэнцэх 1,1 их наяд долларын нэмэлт төсөв баталж, улсын харьяалал харгалзахгүй хүн бүрт 950 ам.доллар бэлнээр олгох, үйл ажиллагаа нь доголдож буй жижиг, дунд бизнес эрхлэгч нарт 2 сая иен хүртэлх (19 мянган ам.доллар) буцалтгүй тусламж олгох, 10 сая иений хүүгүй, барьцаагүй 5 жил хүртэл хугацаатай зээл олгох арга хэмжээг авч байна. Мөн БНХАУ санхүүгийн зах зээлдээ 120 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний юанийн санхүүжилт хийж бизнес эрхлэгчдээ дэмжихээр болов. АНУ-ын Холбооны нөөцийн сан гэхэд 350 тэрбум ам.долларыг жижиг дунд бизнес эрхлэгчдийнхээ үйл ажиллагааг дэмжих зорилгоор зээл олгохоос гадна нийт , 100 хувь баталгаа өгнө гэж зарлалаа. Герман (ХБНГУ) Цар тахлын хөл хорионы улмаас үүсэж болох эдийн засгийн хямралаас сэргийлэхийн тулд бизнес эрхлэгч аж ахуй нэгжүүдэд “хязгааргүй” нөхцөлтэй зээл өгөхөөр боллоо. Энэхүү зээлийг бизнесийн хэмжээнээс үл хамааран, ялгаваргүй олгохоос гадна төлөх ёстой их хэмжээний татварыг түр хугацаанд хойшлуулна гэв. БНСУ жижиг, дунд бизнес эрхлэгчдэд 50 их наяд вон буюу 39 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний яаралтай санхүүгийн тусламжийг үзүүлж, зээлийн нөхцөлийг хөнгөлөхөөр боллоо.

Харин манай улсын хувьд аж ахуйн нэгжийг НДШ, татварын торгууль, алдангиас чөлөөлөх, 1,5 тэрбум төгрөг хүртэл орлоготой аж ахуйн нэгжийг ААНОАТ-аас түр чөлөөлөх, 500,0 сая төгрөг хүртэл үндсэн төлбөрийн үлдэгдэлтэй зээлийн хүүг бууруулах, хөнгөлөх, ЖДҮ эрхлэгчдэд зориулсан зээлийн батлан даалтын дээд хэмжээг бууруулах, борлуулалтын орлого нь буурсан ч ажлын байраа хадгалж үлдсэн аж ахуйн нэгжийн ажилчдад сар бүр 200,000 төгрөг олгох зэрэг шат дараалсан арга хэмжээг авч байна.

“Манай орны хувьд борлуулалтын орлого нь 50 хувь буурсан үед ажилчид нь тэтгэмж авах эрхтэй гэж заасан нь хямралыг тэсч үлдэх хэмжээний нөлөө үзүүлэхүйц байж чадахгүйгээс гадна аж ахуйн нэгжүүдэд нэн шаардлагатай байгаа санхүүжилтийн эх үүсвэрийн дэмжлэг байхгүй байна.”

Бусад улс орны Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа хямралын эсрэг бодлого, шийдвэрүүдийг ерөнхийд нь авч үзвэл, бодлогын хүүгээ буулгаж, жижиг дунд бизнесүүд ажлын байраа хамгаалахад нь зориулсан санхүүгийн дэмжлэг үзүүлэхээс гадна нэн шаардлагатай байгаа хямд өртөг бүхий санхүүжилтийн эх үүсвэрийг  шийдвэрлэж байна. Харин манай орны хувьд борлуулалтын орлого нь 50 хувь буурсан үед ажилчид нь тэтгэмж авах эрхтэй гэж заасан нь хямралыг тэсч үлдэх хэмжээний нөлөө үзүүлэхүйц байж чадахгүйгээс гадна аж ахуйн нэгжүүдэд нэн шаардлагатай байгаа санхүүжилтийн эх үүсвэрийн дэмжлэг байхгүй байна. Өөрөөр хэлбэл, олон сарын өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд бизнесийн үйл ажиллагаа нь хаалттай байсан үйлчилгээний салбарын хувьд ямар ч борлуулалтын орлогогүйгээс наад захын цалин, түрээсийн төлбөрт шаардлагатай хөрөнгийн эх үүсвэр олж чадахгүй, банкуудын хувьд ч зээл гаргах сонирхолгүй байгаа юм.

Нөгөөтэйгүүр, улс орнууд өөрсдийн боломжит хувилбараар бизнес эрхлэгчдээ дэмжиж, тогтвортой бизнесийн орчинг хадгалж үлдэхийг зорьж байгаа ч одоогийн хямралын тодорхойгүй нөхцөл байдал нь бизнесийн салбар бүрт харилцан адилгүй нөлөөлж байгаа нь олон жишээнээс харагдана. Аливаа зүйл хоёр талтай байдгийн адилаар хямралын нөлөөнд үл автаж бизнесийн үйл ажиллагаа нь улам өсдөг салбар гэж байдаг. Энэхүү цар тахлын үеийн нөхцөл байдал нь хүн хоорондын зай барьж, тусгаарлах хэв маягтай байна. Үүнийг дагаад онлайн бизнесийн хэрэгцээ хэд дахин өслөө. Тухайлбал, цахим худалдаагаар дэлхийд тэргүүлэгч компаниудын нэг АМАЗОН-д цар тахлын оргил үеэр секундэд 11 мянган долларын худалдан авалт хийгдсэн байна. Түүнчлэн цахим төлбөрийн системийн үйлчилгээ үзүүлдэг компаниуд ашигтай ажиллаж байна гэж BBC мэдээллэв.

Цар тахал цахим бизнес ямар ач холбогдолтойг, бизнесээ цахим системд суурилуулахын давуу талыг харуулж байна. Ерөнхийд нь авч үзвэл, цахим бизнесийн үйл ажиллагаа харьцангуй ашигтай буюу цар тахлын үед илүү хожилтой ажиллаж байгаа юм. Манай улсын хувьд ч мөн ялгаагүй цар тахлын хөл хорионы үед бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа тогтвортой үргэлжлүүлэхийн тулд цаг үедээ тохируулан цахим үйлчилгээг нэвтрүүлсэн жишээнүүд ч байна. Тухайлбал, онлайн эмийн сангийн үйлчилгээ, зочид буудал, ресторан, цайны газрын махны нэгдсэн хангамжийн цахим систем, өрхийн хэрэгцээний хүнсний ногооны онлайн захиалга хүргэлт зэрэг үйлчилгээ нэвтэрчээ.

Харин эсрэгээрээ хямралд хамгийн ихээр өртөж буй салбарууд бол аялал жуулчлал болон агаарын тээвэр салбар гэдгийг BBC тэргүүтэй дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллага мэдээллэв. Дэлхийн аялал жуулчлалын зөвлөлөөс гаргасан судалгаанаас харахад цар тахлын улмаас тус салбарт 50 сая ажлын байр үгүй болж, энэ онд гэхэд аялал жуулчлалын зах зээл 25 хувиар хумигдана гэж тооцжээ.  Иймд зарим улс орнууд хямралд өртөж буй салбаруудаа онцгой анхаарч үйл ажиллагааг нь дэмжих хөтөлбөрүүдийг батлаж эхэллээ. Жишээлбэл, Япон улс дотоодын аялал жуулчлалыг дэмжих зорилгоор өнгөрсөн долдугаар сараас эхлэн “Go to Travel” хөтөлбөрийг хэрэгжүүлээд байна. Энэхүү хөтөлбөр нь аялал жуулчлалын бизнес эрхлэгч дотоодын компаниудынхаа үйл ажиллагааг тасалдуулахгүй, аялагчдыг татах зорилготой урамшууллын хөтөлбөр юм. Мөн “Go to Eat” хөтөлбөрөөр дамжуулан дотоодын сүлжээ ресторанууд болон хоол үйлдвэрлэлийн бизнес эрхлэгч компаниудынхаа үйлчлүүлэгчдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор 25%-ийн хөнгөлөлт үзүүлэх гэх зэргээр хямралд өртөж буй бизнесүүдийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Дэлхийн улс орнууд энэ мэтчилэн ажлын байрыг хамгаалахад түлхүү анхаарч, хямралыг эрсдэлгүй давах бодлого боловсруулан ажиллаж байгаа бол манай орны хувьд жижиг дунд бизнес эрхлэгчдэд тийм ч таатай орчин бүрдэж чадаагүй хэвээр байна.

Коронавирусний тархалтын улмаас үүссэн цар тахал дэлхийн улс орнуудын эдийн засаг, улс төр, нийгмийн харилцаанд томоохон өөрчлөлт авч ирэх нь тодорхой байгаа бөгөөд хэр их өөрчөлт, хор хөнөөл бий болгох вэ гэдэг нь улс орнуудын төрийн бодлого, шийдвэр хэрхэн үр ашигтай хэрэгжихээс шалтгаалах юм.

Үргэлжлэл бий...

Э.Энхчимэг

ДЦС-4-ийн урд талын авто замыг хугацаанаас нь өмнө ашиглалтад орууллаа
ДЦС-4-ийн урд талын авто замыг хугацаанаас нь өмнө ашиглалтад орууллаа
 
“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай
“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​