fbpx "Шилдэг бүтээлч багш"-ийг 10 сая төгрөгөөр шагналаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
9 минут 1 секунд

“Шилдэг бүтээлч багш“-ийг 10 сая төгрөгөөр шагналаа

 Дэлхий нийтээр тэгш боломжийг хангаж ажиллах, тэр дундаа “Боловсролын тэгш бус байдлыг арилгах”-ыг зорих болсон.  Түүнийг арилгах хамгийн хялбар шийдэл нь цахимаар боловсрол олж авах явдал юм. Харин "Багшийн туслах аппликейшн" Монголын боловсролын салбарт цахим сургалтыг анхлан нэвтрүүлж, цар тахлаас үүдэлтэй хөл хорионы үед сурагчдыг үр дүнтэй суралцах боломжийг олгосон билээ.  Тэдний бэлтгэн хүргэсэн цахим хичээлээр нийт 17000 гаруй сурагч ЭЕШ-даа бэлдэж, чамлахааргүй үр дүнг гаргасан нь ЭЕШ-2020-д 800 оноо авсан 196 сурагчийн 60 нь тус аппликейшний хэрэглэгч байсан ажээ.

“Боловсролыг хүүхэд бүрт тэгш хүртээх” зорилготой "Багшийн туслах"-ын хамт олон дахин нэгэн үйл ажиллагааг эхлүүлсэн нь “Багшийн туслах сан” НҮТББ аж. Засгийн газраас “Хосолсон сургалтын систем” рүү шилжиж байгаатай уялдуулан “Сайн багшаас сайн шавь төрдөг” гэх үзэл санааны хүрээнд тэдний хөгжлийг дэмжсэн цахим сургалтын цогц үйл ажиллагааг явуулахаар энэхүү нийгэмд үйлчлэх Төрийн бус байгууллагыг байгуулж байгаа аж. Өнгөрсөн баасан гарагт энэхүү сангийн нээлтийг албан ёсоор хийсэн юм. Мөн "Багшийн туслах"-ын нэрэмжит "Шилдэг бүтээлч багш"-ийг шагнах ёслол ч боллоо. Түүнээс гадна, Багшийн туслах аппликейшнээс зарласан “Багшаа баярлуулъя” уралдааны шилдэг анги хамт олныг шагнаж, урамшуулсан юм. 

Үйл ажиллагаа нээж "Багшийн туслах" ХХК-ийн Дэд захирал Г.Ганчимэг үг хэлсэн юм. Тэрбээр "Өнөөдөр бид энд ёслолын үйл ажиллагаа зохион байгуулахын зэрэгцээ багш нарын баярыг давхар тэмдэглэж байна гэж хэлж болно. Багшийн туслах" санг бид өнөөдөр нээж байна. Багш нарыг чадавхижуулах, тэднийг урамшуулдаг байх, залуу хойч үеэ бэлтгэх чиглэлд илүүтэй анхаарахыг зорьж байгаа. Залуу багш нар маань мэргэжлээрээ бахархах сэтгэлийг төрүүлэх, урам өгөхийн төлөө ажиллах болно. Түүнээс гадна, бид өнөөдөр сурагчдын дунд зохион байгуулсан "Багшаа баярлуулъя" уралдааны шилдгүүддээ шагнал гардуулах болно. "Багшийн туслах"-ын зүгээс сар болгон багшийг чадавхижуулах, сурагчдын идэвхи санаачилга, сурах хүслийг нэмэгдүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж байгаа. Энэ удаад "Багшаа баярлуулъя" уралдааныг зохион байгуулсан. Тэгвэл энэхүү уралдаанд байр эзлэсэн хүүхдүүд маань бүгдээрээ хөдөө орон нутгаас тодорсон. Зарим хүүхдүүд бүр ангиараа хүрээд ирсэн байна. Манай хамт олны зүгээс мөн "Шилдэг бүтээлч багш"-ийг шалгаруулсан.  "Багшийн туслах"-тай өмнө нь хамтарч ажиллаж байсан гурван багшийг шалгаруулж, шагнаж, урамшуулж байна. Цаашид бид шилдэг анги, сурагчийг шалгаруулж, гадаадад аялах эрхийн бичгээр шагнаж байхаар зорьж байгаа. Мөн шилдэг багш нарыг шалгаруулж, 10 сая төгрөгөөр шагнах болно" хэмээлээ.  

Түүний дараа "Багшаа баярлуулъя" уралдааны шилдгээр шалгарсан анги, хамт олонд шагналыг нь гардуулж өглөө. Энэ удаагийн уралдааны тэргүүн байрт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Нэгдүгээр сургуулийн 12в ангийн хамт олон шалгарч, 2 сая төгрөгөөр шагнууллаа. Шагналыг 12в ангийн дарга Г.Отгонбаяр төлөөлөн ирж, гардаж авлаа. Харин хоёрдугаар байрт Өвөрхангай аймгийн Хархорин сумын II сургуулийн 12а ангийн хамт олон шалгарч, 1 сая төгрөгөөр шагнуулав. Шагналыг ангийн багш С.Норовбанзад, ангийн дарга Б.Сайнбилэг нар гардаж авлаа. Хархорин сумын хоёрдугаар сургуулийн 12а ангийнхаа анги хамт олноороо хүрэлцэн ирсэн байсан юм. Тэгвэл гуравдугаар байрт Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын сургуулийн Д.Мөнхнаст багштай 12а ангийнхан шалгарч, 500 мянган төгрөгөөр шагнуулав. 

Тэгвэл Багшийн туслахын нэрэмжит “Шилдэг бүтээлч багш”-аар гурван багшийг шалгаруулж, шагнаж урамшууллаа. Нийслэлийн 33 дугаар сургуулийн математикийн багш Б.Ариунаа, "Жэт" бүрэн дунд сургуулийн нийгмийн судлалын багш Э.Баасанцэрэн нарыг 1 сая төгрөгөөр шагнаж, урамшуулсан.  Шилдгийн шилдгээр Нийслэлийн 117-р сургуулийн биологийн багш Ж.Жаргалзаяа шилдгээр шалгарч, 10 сая төгрөг гардаж авсан юм. Тэрбээр шагналаа гардаж авахдаа "Шилдгээр шалгарна гэж бодоогүй байсан, гэнэтийн бэлэг боллоо. Тулгамдаад хэлэх үг олдохгүй байна. “Багшийн туслах” аппликэйшнтэй хамтарч ажилладагтаа маш их баяртай байдаг. Анх энэ саналыг хүлээж авахад баярлахын зэрэгцээ маш том хариуцлага ирж байгааг ухаарсан. Монголд маш мундаг олон багш бий. Дараа дараачийн удаа мөн олон багшийг шагнаж багш хүний хөдөлмөрийг үнэлж, нэр алдрыг нь цуурайтуулаасай гэж хүсэж байна" хэмээлээ.  

Шагнал гардуулах ёслолын дараа "Багшийн баярлуулъя"  уралдаанд байр эзэлсэн анги хамт олны төлөөллийн сэтгэгдлийг сонслоо. 

Г.Отгонбаяр:  Уралдаанд түрүүлж, багшаа маш их баярлуулж чадлаа 

"Багшаа баярлуулъя" уралдаан түрүүлсэн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Нэгдүгээр сургуулийн 12в ангийн дарга 

-Манай ангийнхан "Багшаа баярлуулъя" уралдаанд хамт олныхоо зураг, бичлэгийг эвлүүлж оролцсон. 30 минутын турш үргэлжлэх бичлэг болсон. Энэ уралдаанд оролцох үеэр ангийн багшийн маань бие нь өвдөөд эмнэлэгт хэвтсэн байсан. Тиймээс энэ уралдаанд идэвхтэй оролцож, түрүүлж, багшаа баярлуулъя гэж шийдсэн.  Уралдаанд түрүүлсэндээ маш их баяртай байна. Ангийн багшаа ч гэсэн маш их баярлуулж чадсан. Манай ангийнхны хүсэл биелсэн. 

Б.Сайнбилэг:  Бид ангиараа хотод ирж, шагналаа гардаж авч байгаа 

Өвөрхангай аймгийн Хархорин сумын II сургуулийн 12а ангийн дарга 

-Энэ уралдаанд оролцохдоо багшдаа хэлээгүй. Ангийнхантайгаа ярилцаад, зургийг нь аваад эвлүүлж, бичлэг хийсэн. Мөн багш хүн юу хийдэг, хүүхдүүддээ яаж анхаарал тавьдаг вэ гэдгийг бичлэгтээ оруулж өгөхийг хичээсэн. Бид тэмцээнд оролцоод, хоёрдугаар байрт орсныхоо дараа багшдаа хэлсэн. Багш маань их гайхаж, маш их баярласан. Бид захиралтайгаа уулзаж чөлөө аваад, ангиараа ирсэн.  Бид ирэх хавар сургуулиа төгсөнө. Тийм болохоор багштайгаа хамт хотод ирж, эргээд дурсах сайхан дурсамж бүтээхээр ангиараа хүрч ирсэн юм.  Өнгөрсөн лхагва гарагт уралдааны хариу гарна гэж байсан. Ангидаа хичээлээ хийгээд сууж байтал над руу залгаж, хэлсэн. Манай ангийнхан үнэхээр их баярласан. 

Цаашид “Багшийн туслах сан” нь Монголын нийт ЕБС-ийн багш нарт зориулсан ур чадвар, заах арга зүйг дээшлүүлэх үйл ажиллагааг цахимаар зохион байгуулах, шилдэг багш нараар дамжуулж, залуу багш нарыг чадавхжуулах шат дараатай сургалтууд зохион байгуулах, жил бүр уламжлал болгож “Шилдэг бүтээлч багш” шалгаруулах ёслолын арга хэмжээг зохион байгуулж, шилдэг багш нарыг тус бүр 10 сая төгрөгөөр шагнаж байх юм.

 Дашрамд дуулгахад Багшийн туслах сангийн дэмжлэгтэйгээр тус аппликейшнийг ЕБС-ийн бүх багш нар үнэ төлбөргүй ашиглах боломжтой болж байгаа бөгөөд харин сурагчид сард ердөө 4950 төгрөөр авч хэрэглэж болох юм байна. Багшийн туслах Монголын хамгийн шилдэг, заах арга зүйн өндөр ур чадвартай, салбартаа нэр хүндтэй 150 гаруй багш нарыг сонгон хамтран ажиллаж байна. Тэд шилдэг багш нарын заах арга зүйн ур чадвар дээр үндэслэн, их дээд сургуульд элсэгчдэд зориулсан ЭЕШ, ЕБС-ийн дунд, ахлах ангийн хичээл болон гадаад хэлний мэдлэгийн түвшин тогтоох TOPIK, TOEFL, HSK, JPLT шалгалтад бэлдэх хичээлүүд зэрэг олон төрлийн боловсролын цогц контентуудыг бүтээж байна.

 

 

Б.Баярдаваа:  Бодлогын хүү найман хувь болсон нь сүүлийн 10 гаруй жил тохиогоогүй хамгийн бага түвшинд хүрээд байна
Б.Баярдаваа: Бодлогын хүү найман хувь болсон нь сүүлийн 10 гаруй жил тохиогоогүй хамгийн бага түвшинд хүрээд байна
 
Ерөнхий сайд Н.Учралын  Япон дахь онцлох уулзалтууд
Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ерөнхий сайд Н.Учралын  Япон дахь онцлох уулзалтууд

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

Ану, доллар, бас бид

Ану, доллар, бас бид

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Малын буян, нөхрийн түшиг

Малын буян, нөхрийн түшиг

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтний гомдол, гоншигнолоос ард түмэн үнэндээ л залхаж байна

Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтний гомдол, гоншигнолоос ард түмэн үнэндээ л залхаж байна

Иран: АНУ тохиролцвол Ормузын хоолойг долоо хоногийн дотор нээж болно

Иран: АНУ тохиролцвол Ормузын хоолойг долоо хоногийн дотор нээж болно

ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар Б.Ганчулуун, дэд даргаар Б.Дэлгэрсайхан нарыг томилохоор болжээ

ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар Б.Ганчулуун, дэд даргаар Б.Дэлгэрсайхан нарыг томилохоор болжээ

Дэлхийн засаглалын төлөөх Хятадын үйл хэрэг

Дэлхийн засаглалын төлөөх Хятадын үйл хэрэг

УИХ тарах нь зөв эсэхийг Д.Амарбаясгалан биш ард түмэн өөрсдөө мэднэ

УИХ тарах нь зөв эсэхийг Д.Амарбаясгалан биш ард түмэн өөрсдөө мэднэ

Сандагаа сайдын буу “Баавгайг биш, татвар төлөгчдийг онилчихлоо” гэсэн сэрдлэг үүссэн үү

Сандагаа сайдын буу “Баавгайг биш, татвар төлөгчдийг онилчихлоо” гэсэн сэрдлэг үүссэн үү

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон

Ш.Адьшаа: Тэтгэврийг доод тал нь хоёр сая төгрөгт хүргэж байж ахмадууд үнийн өсөлт, эдийн засгийн дарамтаас хамгаалагдана

Ш.Адьшаа: Тэтгэврийг доод тал нь хоёр сая төгрөгт хүргэж байж ахмадууд үнийн өсөлт, эдийн засгийн дарамтаас хамгаалагдана

Ирэх сарын 10-наас зорилтот бүлгийн иргэдийг орон сууцанд хамруулах цахим бүртгэл эхэлнэ

Ирэх сарын 10-наас зорилтот бүлгийн иргэдийг орон сууцанд хамруулах цахим бүртгэл эхэлнэ

Генсек нь намын даргынхаа, сайд нь Ерөнхий сайдынхаа унах нүхийг ухаж гүйлдээд байгаа юм биш үү...

Генсек нь намын даргынхаа, сайд нь Ерөнхий сайдынхаа унах нүхийг ухаж гүйлдээд байгаа юм биш үү...

Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна

Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​