fbpx Цар тахлын үед иргэдээ дэмжсэн төсвийн бодлого
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
8 минут 39 секунд

Цар тахлын үед иргэдээ дэмжсэн төсвийн бодлого

Ирэх оны төсвийг “цар тахлын үеийн төсөв” хэмээн зарим хүн онцолж буй. Учир нь, “COVID-19” цар тахалтай холбоотойгоор үүссэн төсвийн алдагдлыг бууруулах, иргэдийн орлого, аж ахуйн нэгжийг дэмжих, татварын хөнгөлөлтийг үргэлжлүүлэх буюу үндсэндээ Засгийн газраас энэ онд цар тахалтай холбоотойгоор авч хэрэгжүүлсэн зарим арга хэмжээг ирэх оны хагас жил хүртэл үргэлжлүүлэхэд чиглүүлсэн байна. Энэ утгаараа 2021 оны төсвийн төсөл урьд урьдынхаас онцлогтой болсон гэж хэлж болно. Засгийн газар ирэх оны төсвийн төслийг хуулийн хугацаандаа багтаан УИХ-д өргөн мэдүүлсэн. УИХ Төсвийн тухай хуулийн дагуу арваннэгдүгээр сарын 15-наас өмнө хэлэлцэн батлах учиртай. Тиймээс тун удахгүй чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр бэлтгэж байна. Энэ удаагийн төсвийн бас нэг онцлог нь УИХ төсвийн төслийг хэлэлцэхдээ шинэ дэгээр хэлэлцэх явдал юм. Тодруулбал, Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр УИХ төсвийн зарлага, алдагдлын хэмжээг нэмэгдүүлэхгүй байхаар тусгасан.

Төсвийн төсөлд тэнцвэр­жүүлсэн орлогыг 11.8 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 27.9 хувь, зарлагыг 13.9 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 30 хувь байхаар тооцжээ. Алдагдлыг дотоодын нийт бүтээгдэхүүний 5.1 хувь байхаар тооцож төсвийн төсөлд тусгасан байна. Энэ жилийн хувьд цар тахалтай холбоотойгоор өнгөрсөн наймдугаар сард 2020 оны төсөвт тодотгол хийж, төсвийн алдагдлыг 12.5 хувиар баталсан юм. Харин ирэх оны төсвийн төсөлд 5.1 хувийн алдагдалтай байхаар тооцсон нь дээрх балансыг сайжруулсан үзүүлэлт аж. Харин дараа дараагийн жилээс төсвийн алдагдлыг урьд жилүүдийн эдийн засгийн хэмжээнд хүргэх, илүү бууруулах зорилт тавьжээ. Төсвийн орлогын хувьд уул уурхайн салбараас багагүй орлого оруулна гэж тооцжээ. Тухайлбал, уул уурхайн салбарын орлогыг төсвийн нийт орлогын 26 хувьд хүргэхээр төсөлд тусгасан байна.

Ингээд 2021 оны төсвийн төсөлд тусгасан зарим заалтыг онцлон хүргэе.

 

Хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэмжийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн шийдвэрийг үргэлжлүүлнэ

 

Монгол Улсын Засгийн газар дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед иргэдийн амьжиргааг дэмжих хэд хэдэн бодлогын арга хэмжээг хэрэгжүүлсэн. Ялангуяа, хүү­хэд, хөгжлийн бэрхшээлтэй болон зайлшгүй халамж шаардлагатай иргэдээ дэмжиж ирсэн. Тухайлбал, цар тахлын үед 18 нас хүртэлх хүүхэд бүрд олгодог тэтгэмжийг 100 мянган төгрөг болгон нэмэгдүүлж, энэ оныг дуустал олгохоор шийдвэрлэсэн. Үүнийг ирэх оны хагас жилийг дуустал үргэлжлүүлэхээр тооцож 864 тэрбум төгрөгийг төсвийн төсөлд тусгажээ. Энэ нь иргэдийн орлогыг хамгаалах цар тахлын үеийн арга хэмжээ гэдгийг Сангийн сайд тодотгосон.

 

Мөн ирэх оны төсвийн төсөлд Халамжийн сангаас тэтгэвэр, тэтгэмж авдаг иргэдийн мөнгийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн шийдвэрийг үргэлжлүүлэхээр тусгасан байна. Халамжийн сангаас тэтгэвэр авдаг 72 мянга орчим ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй, одой иргэн, өнчин хүүхэд, өрх толгойлсон эцэг, эх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд сар бүр олгодог мөнгөн тэтгэмжийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн арга хэмжээг ирэх оны хагас жилийг дуустал олгохоор тооцжээ. Өөрөөр хэлбэл, Засгийн газар бага орлоготой хэсэгтээ тусламж үзүүлж, ажил, орлоготой, баялаг бүтээгч, бизнес эрхлэгчдээ дэмжих арга хэмжээг үргэлжлүүлэхээр 2021 оны төсвийн төслөө боловс­руулжээ.

 

Нийгмийн даатгалын шимтгэлийг 17 хувь болгоно

 

Цар тахлын үеийн арга хэмжээний хүрээнд Нийгмийн даатгалын шимтгэлийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс энэ сарын 1-нийг хүртэл тэглэсэн. Харин энэ оныг дуустал ажил олгогч тав, даатгуулагч таван хувийн шимтгэл төлөхөөр тооцож холбогдох хуульд өөрчлөлт оруулан баталсан. Тиймээс даатгуулагч болон аж ахуйн нэгж ирэх оноос нийгмийн даатгалын шимтгэлээ 22 хувиар төлөх ёстой. Тэгвэл ирэх оны төсвийн төсөлд Нийгмийн даатгалын шимт­гэлийг 17 хувь байхаар тооцжээ. Энэ нь “СOVID-19” цар тахалтай холбоотойгоор хийсэн хувилбар аж. Нийгмийн даатгалын шимтгэлд тэт­гэврийн даатгал 17, ажил­гүйдэл, үйлдвэрлэлийн осол, тэтгэмжийн даатгал нийлээд тав орчим хувь нийт 22 хувийн шимтгэл авдаг. Үүнээс ажилгүйдэл, үйлдвэрлэлийн осол, тэтгэм­­жийн шимтгэлийг нь авахгүйгээр зөвхөн тэтгэврийн даатгалын шимт­гэлийн 17 хувийг авахаар тусгасныг Сангийн сайд онцолсон.

 

Орон нутагт тасралтгүй ажилласан эмч нарт тэтгэмж олгоно

 

Засгийн газар ирэх жил эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг багагүй нэмэг­дүүлэхээр тооцжээ. Эрүүл мэндийн салбарын санхүү­жилтийг энэ оныхоос 225 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, ирэх онд 1.4 их наяд төгрөг болгохоор тооцжээ. Ингэснээр төсвийн төсөлд резидент эмч нарын цалинтай болгох төсвийг суургаж, үүнд 21.4 тэрбум төгрөг тусгав. Эрүүл мэндийн тухай хуулийн 25.4-т заасны дагуу резидент эмч нар сургалт эрхлэх зөвшөөрөл бүхий төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг болон нэгдсэн эмнэлэгт үндсэн мэргэшлийн сургалтад хамрагдах хугацаан­даа хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллахад Засгийн газраас баталсан ангилал, зэрэглэлийн дагуу цалин хөлсийг тооцож олгохоор заасан юм. Түүнчлэн 2016 онд баталсан Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-д заасан мөнгөн тэтгэмжийг хөдөө орон нутгийн эрүүл мэндийн зарим байгууллагын ажилтанд олгох хугацааг 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхлэхээр заасан. Үүний дагуу хуулийн үйлчлэлд хамаарах 463 ажилтанд 2.2 тэрбум төгрөгийн мөнгөн тэтгэмж олгохоор тусгасан байна. Өөрөөр хэлбэл, хөдөө орон нутагт тасралтгүй олон жил ажилласны тэтгэмж олгохоор болжээ.

 

Малын тоо толгойн татварын орлогыг малын бэлчээр, эрүүл ахуйд зарцуулах боломжийг бүрдүүлнэ

 

2021 оны төсвийн төсөлд нэгэн шинэ зүйлийг нэмж оруулсан нь малчдаас малын тоо толгойн албан татвар авахаар тусгасан байна. Ингэхдээ тус татвараас орсон орлогыг улсын төсөвт шууд татахгүй. Тухайн сум, орон нутагт нь захиран зарцуулах эрхийг олгосон нь малчдын хувьд ч, орон нутгийнхны хувьд ч хэрэгцээтэй заалт болсон гэж хэлж болох юм. Учир нь, дээрх татвараас орж ирсэн орлогоор малчдын хоршоо байгуулах, малын бэлчээр, эрүүл ахуй, чанарыг сайжруулах, таваарлаг байд­лыг нэмэг­дүүлэхэд зарцуулах боломжтой аж. Нөгөө талаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн нэг хэсгийг хэрэгжүүлэх боломж бүрдэж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд ИТХ тодорхой хязгаарт багтаан орон нутагтаа татвар тогтоох эрхтэй болсон юм. Үүний дагуу малын тоо толгойн татварыг ИТХ нь тогтоож, захиран зарцуулах юм байна. 2021 оны төсвийн төсөлд нэг малын тоо толгойд жилд ногдуулах албан татварын хэмжээг 2000 хүртэл төгрөг байхаар тусгажээ. Малын тоо толгойн албан татвар төлөгч нь татвараа хоёр хувааж долоодугаар сарын 15, арванхоёрдугаар сарын 15-ны дотор төлөхөөр оруулсан байна.

М.Энхцэцэг

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Ерөнхий сайд У.Хүрэлсүх саналаа өглөө
Ерөнхий сайд У.Хүрэлсүх саналаа өглөө
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​