fbpx А.Ариунзаяа: 200 мянган төгрөг авах гэж 60-70 настай хүн ч МСҮТ-т суралцаж эхэлсэн учраас насны хязгаар тогтоосон
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 12 секунд

А.Ариунзаяа: 200 мянган төгрөг авах гэж 60-70 настай хүн ч МСҮТ-т суралцаж эхэлсэн учраас насны хязгаар тогтоосон

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Төслийн төслийн танилцуулгыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хийв.

Тэрбээр "Энэ удаагийн төсвийн төсөл нь цар тахлын үед нэмэгдэж буй төсвийн алдагдлыг бууруулах, төсвийн орлогын бааз суурийг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд чиглэгдэнэ. Хуулийн төсөлд төсвийн орлого 11.8 их наяд төгрөг, нийт зарлага 13.9 их наяд байхаар тусгасан. Харин тэнцвэржүүлсэн тэнцэл 2.2 их наяд буюу ДНБ-ий 5.1 хувьд хүргэж, төсвийн үзүүлэлтийг сайжруулсан болно" гэлээ.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Мэргэжил сургалт үйлдвэрийн төвүүдээ дэмжиж ажиллана гэсэн Ерөнхий сайдын үг чухал үг. Иргэд ажлын байр хүсч байна. Халамж дэндсэн гэж байна. МСҮТ-үүдэд эрэлт хэрэгцээтэй мэргэжлээр суралцуулах чиглэлээр сургалт хийхэд 36100 гаруй хүн ийм ажлын байранд хүн авмаар байна гэж байна. Өнөөдөр МСҮТ-д 45 хүртэл насны хүн л 200 мянган төгрөгийн тэтгэлэг авдаг юм байна. 50-55 насны эрчүүд МСҮТ-д сураад ажиллах маш их хүч болно. Гэтэл насны хязгаар зааж тэтгэлэг заачихсан нь өнөөдрийн цаг үеийн нөхцөл байдалтай уялдахгүй байна. Санхүүгийн байдлаа харж байгаад насыг нь 55 гээд заагаад өгвөл түр болон байнгын ажлын байр бий болох нөхцөл байна. Эрэгтэй хүний хувьд 50 нас ид залуу нас. Ажлаа хийе гэж байна. Энэ насанд нь ажлын байргүй. Энэ хүмүүс дунд нь орхигдоод байна. Ийм боломж байна уу" гэв. 

ХНХ-ийн сайд А.Ариунзаяа "200 мянган төгрөгийг эхлээд насны хязгаар тавиагүй олгож байсан. Энэ хугацаанд хяналтгүй байсан учраас 200 мянган төгрөг авахын тулд гэр бүлийн гишүүд бүгд суралцах, 60-70 настай хүн хүртэл суралцаж тэтгэлэг авах тохиолдол гарсан учраас төр засгаас 45 нас хүртэл хязгаарласан. Орон нутгаар ажиллаж байгаа гишүүд ч тэр, суралцаж байгаа хүмүүс ч тэр 200 мянган төгрөг байлгаасай гэсэн хүсэлтүүд ирсэн учраас мэргэжилт.мн гэсэн цахим хуудас бий болгож, бүх суралцагчдынхаа мэдээллийг нийтэлж, хяналт тавьж байна. 138 мянган ажлын байр шинээр бий болгоно гэсэн төлөвлөлт гарсан. 36 мянган ажлын байр бэлэн байна гэсэн мэдээлэл бий. Тиймээс ойрын ирээдүйд эрэлттэй байгаа мэргэжлээр суралцуулах, ажлын байранд шууд зуучлах ажлуудыг төлөвлөөд явж байна. 2021 оны төсөвт Мэргэжлийн боловрол сургалтыг дэмжих 72.98 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тавигдсан байна" гэв.

Б.Бурмаа

"Налайх дүүргийн ИТХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрогт дахин санал хураалт явуулна"

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай
“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​