fbpx Салхитын ордтой холбоотой шүүгч нарын хэргийг Дээд шүүх эцэслэлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 27 секунд

Салхитын ордтой холбоотой шүүгч нарын хэргийг Дээд шүүх эцэслэлээ

 Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар “Салхитын мөнгөний орд”-ын гэх Ш.Мөнгөншагай нарын 13 хүнд холбогдох хэргийг шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцлээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2020 оны тавдугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцээд Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан нарыг хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус бүр нийтийн албанд томилогдох эрхийг 3 жил хасаж, 3 жил хорих ял оногдуулжээ.

Г.Алтан-Очирыг хахууль авсан, мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил хасаж, 3 жил хорих, Б.Цолмонбаатарыг хахууль авсан, хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил хасаж, 5 жил хорих, Э.Халиунбаярыг хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 3 жил хасаж, 3 жил хорих ял тус тус оногдуулсан байна. Мөн Н.Уранчимэгийг хахууль өгсөн  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жил хорих, Ж.Цэцэгээг хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тодорхой үйл ажиллагаа эрхлэх эрхийг 3 жил хасаж, 12 сая 240000 төгрөгөөр торгох ял оногдуулжээ. Түүнчлэн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 50 сая төгрөгийг Г.Алтан-Очироос, 60 сая төгрөгийг Б.Цолмонбаатараас, 35 сая төгрөгийг Н.Уранчимэгээс, 45 сая төгрөгийг Ч.Амгаланбаяраас тус тус гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.

Харин  Д.Цолмон, Г.Цагаанцоож нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгажээ. Түүнчлэн Ч.Амгаланбаярыг төрийн байгууллага, албан тушаалтны нэр барьж, үйл ажиллагаа  явуулж, их хэмжээний ашиг олсон, М.Цэндсүрэнг хахууль өгч, авахад зуучилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн ч тухайн үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй болсон гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна. С.Оюунбатад холбогдох хэргийг тусгаарлаж, Ш.Энхтөрд холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2020 оны 8 дугаар сарын 4-ний өдөр хянан хэлэлцээд Г.Алтан-Очирыг мөнгө угаасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцон, ял оногдуулсныг хүчингүй болгож, хахууль авсан хэрэгт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил хасаж, 2 жил хорих ялыг хэвээр үлдээжээ. Мөн Б.Цолмонбаатарын хахууль авсан хоёр үйлдлийг  тус тусад нь зүйлчилснийг нэгтгэн зүйлчилж, түүнд оногдуулсан ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 7 жил хасаж, 3 жил хорих болгон өөрчилсөн байна. Ж.Цэцэгээд оногдуулсан ялын  зүйлчлэлийг өөрчлөн, түүнд оногдуулсан торгох ялыг 2 сая 700000 төгрөгөөр тогтоож, Н.Уранчимэгээс 35 сая төгрөг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн заалтыг хүчингүй болгон, бусад шүүгдэгч нарт холбогдох заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхээс Ч.Амгаланбаяр, М.Цэндсүрэн нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосныг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж, шийтгэх тогтоол, магадлалын тэдэнд холбогдох хэсгийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаав. Мөн Н.Уранчимэгээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 35 сая төгрөгийг гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэж, бусад шүүгдэгчдэд холбогдох заалтыг хэвээр үлдээлээ.

СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ ИЛЕЙН КОНКИЕВИЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ ИЛЕЙН КОНКИЕВИЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
 
“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай
“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​