fbpx “Оюутолгойн гэрээг дүгнэхэд хагас жилийн хугацаа шаардана”
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 6 секунд

“Оюутолгойн гэрээг дүгнэхэд хагас жилийн хугацаа шаардана”

УИХ-ын чуулганы баасан гаригийн хуралдаанаар 2021 оны төсвийн төслийг хэлэлцлээ.  Хуралдаанд  Ерөнхий сайд  У.Хүрэлсүх оролцож, эдийн засгийн нөхцөл байдлыг танилцуулав. Энэ үеэр  УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар Ерөнхий сайдад хандсан юм. 

 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Төвсийн орлогыг нэмэх боломж бол Оюутолгой

 

-“Оюутолгой” компа­ни­тай байгуулсан, шударга бус гэрээг эргэн харж, сайжруулах ажлыг яаравчлах хэрэгтэй.  Өнөөдөр төсвийн орлого, зарлага тэнцэх ёстой. Бид дөрвөн их наяд төгрөгийн алдагдалтай төсвийн тодотгол баталсан.  Энэ нь хойч үеэсээ зөвшөөрөлгүйгээр мөнгө дээрэмдэж байна гэсэн үг.

 

 

Төсвийн орлогыг нэмэх боломж бол Оюутолгой. Тэдэнтэй хэлэлцээний ширээний ард суух эрхтэй хүн нь Ерөнхий сайд. Тус компани өдөр шөнөгүй 400 тэрбум ам.долларын баялгийг зарж байна. Тэгсэн атлаа АМНАТ-т Оюутолгой тав, Эрдэнэт 16 хувийг төлж  байна. Энэ мэт засах зүйл их байна. “Эрдэнэт”-ийн 49 хувь улсын төсөвтэй мөн холбоотой.

 

 

49 хувь хаана яваа вэ.  УИХ-аас Засгийн газарт өгсөн чиглэлд 49 хувийг яаралтай эргүүлэн авна гэж заасан. Та бүхэн 49 хувийг эзэмшигчидтэй маргалдаад яваа сураг байна. Төлсөн олон сая ам.доллараа буцаан авсан уу.

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: “Оюутолгой”  компанитай  хэлэлцээ хийж байна

 

-УИХ-аас­ өгсөн чиг­лэ­лийн дагуу бид “Оюутолгой” компанитай  хэлэлцээ хийж байна. “Эрдэнэт”-ийн 49 хувийг улсын мэдэлд авсан. Цаашид тус үйлдвэр 100 хувь улсын мэдэлд байна. Засгийн газар 49 хувийг эзэмшигчидтэй тохирох гэж байна гэсэн мэдээлэл  үндэслэлгүй. Ийм зүйл байхгүй. “Жаст”-ын Ш.Батхүүгийн хөрөнгийг хуулийн байгууллагууд шилжүүлэн авсан.        

 

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: Арбитрын шүүхэд байр сууриа хамгаална

 

-Бид “Рио Тинто”  ком­панийн өмнөх удирд­ла­гуудтай 11 асууд­лаар хэлэлцээ хийж байсан.  Гэвч тус компанийн удирдлагууд өөрчлөгдсөнийг та бүхэн мэднэ. Удирдлагууд нь солигдох үйл явц ирэх оны дөрөвдүгээр сар хүртэл үргэлжлэх юм билээ.

 

 

Татварын маргаан Арбитрын шүүх дээр үргэлжилж байна. Бид арбитрын шүүхэд байр сууриа хамгаална. Мөн Европын холбооны шинжээчидтэй хамтран ажиллаж байна. Учир нь  мэргэжлийн түвшинд ажиллах шаардлагатай.

 

 

Дүгнэлтэд хүрэхэд хагас жил шаардлагатай. Засгийн газрыг төлөөлөн Оюутолгойн ТУЗ-д багтах гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулах зар тавихад 47 өргөдөл хүлээн авсан. Тэдний нэг нь далд уурхайн, нэг нь санхүүгийн, үлдсэн нэг нь олон нийттэй харилцах мэргэжилтэн байх юм. Цаашид “Эрдэнэс Оюутолгой” компанийн чадавхийг сайжруулна. Олон улсын санхүүгийн шинжээчид, уул уурхай, геологийн баг энэ компанид ирж ажиллана. Эрчим хүчний эх үүсвэрийг асуудлаа цэгцлэх шатанд орсон. Мөн “Оюутолгой” компанийн 66 хувийг эзэмшигч “Туркойз хилл” рүү албан бичиг явуулсан. Оюутолгойн хэлэлцээ үргэлжилж байна” гэсэн юм.

 

“Рио Тинто” компанийн удирдлагуудыг  АНУ-ын шүүх яллагдагчаар татжээ

 

Засгийн газраас Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар парламентад байр сууриа илэрхийлэхтэй зэрэгцэн  АНУ-ын Нью-Йорк хотын шүүх “Оюутолгой” төсөлтэй холбоотой асуудлаар “Рио Тинто” компанийн удирдлагуудыг яллагдагчаар татсан мэдээлэл мөн өнгөрсөн баасан гаригт цацагдаж эхлэв. Тодруулбал, тус компанийн гүйцэтгэх захирал Жан-Себастьян Жак, Зэс, очир эрдэнийн группийн гүйцэтгэх захирал Арнауд Суарат нарыг АНУ-ын Нью-Жерси мужийн оршин суугч Антони Франчи гэгч хүний нэхэмжлэлээр тус улсын Холбооны үнэт цаасны тухай хуулийг зөрчиж, хөрөнгө оруулагчдад худал мэдээлэл өгөх замаар зах зээлийн арилжаанд нөлөөлсөн гэх хэрэгт хариуцагчаар татаад байна. Антони Франчи нь 2019 онд “Turquoise Hill Resources” компанийн 167 ам.долларын үнэ бүхий  хувьцааг худалдан авсан бөгөөд “Turquoise Hill Resources” болон “Rio Tinto” компани нь 2018 оны долдугаар сараас 2019 оны долдугаар сарыг хүртэлх хугацаанд хөрөнгө оруулагчиддаа худал мэдээлэл өгч, үнийг нь зохиомлоор өсгөсөн хувьцаа зарсан гэж гомдолдоо дурджээ.  Ийнхүү байгуулагдсан цагаасаа эхлэн маргаан дагуулж буй “Оюутолгой”-н гэрээтэй холбоотой асуудал олон улсад шалгагдаж байна. 

 

 

Т.Сайхан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар 9.3 их наяд төгрөгийн өр, зээл төлжээ
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар 9.3 их наяд төгрөгийн өр, зээл төлжээ
 
“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай
“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​