fbpx Нийслэл өвөлд бэлэн үү?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 22 секунд

Нийслэл өвөлд бэлэн үү?

Намрын налгар өдрүүд холдож жавар тачигнасан өвлийн өдрүүд хаяанд ирлээ.  Харин нийслэл өвөлд бэлэн үү.

 

“Дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн ажил 95 хувийн гүйцэтгэлтэй байна”

 

Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Нийслэлийн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд цахилгаан дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд 1356 арга хэмжээг төлөвлөсөн. Үүнээс 95 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Сэлбэ дэд төвийн 28 МВт ц хүчин чадалтай дулааны станцын барилга угсралтын ажил наймдугаар сарын 16-ны байдлаар 78 хувьтай байна. Дулааны станц ашиглалтад орсноор Сүхбаатар дүүргийн XIII, XIV, Чингэлтэй дүүргийн XIV, XVIII  хорооны 10 мянга гаруй айл өрх, 100 гаруй аж ахуйн нэгж, хэрэглэгчдийг хэсэгчилсэн дулааны хангамжийн шугам сүлжээнд холбох боломж бүрдэнэ. Дулаан хангамжийн нэгдсэн эх үүсвэртэй болсноор тухайн орчимд барилга байгууламж, сургууль, цэцэрлэг, орон сууцны барилга байгууламж барих суурь нөхцөл бүрдэх аж. Энэ жил төвлөрсөн дулаан хангамжид дөрвөн эх үүсвэрээс 25400 тонн нүүрс татахаар бэлтгэсэн. Зуны засвараа бүрэн хийсэн. Энэ жил нийт 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана.

Мөн  Засгийн газрын шийдвэрээр Улаанбаатар хотын хэмжээнд 20 мянган тонн мах нөөцлөх үүргийг ХХААХҮЯ өгсөн.  ХХААХҮЯ-наас өвөлжилт хүндрэх магадлалтай зургаан аймгаас нөөцөд болон экспортод мах бэлтгэх үүрэг өгсөн. Гэвч аж ахуйн нэгжүүдийн зүгээс нийслэлийн хүн амын махны хэрэгцээнд зориулсан махыг дээрх аймгуудаас татах хүсэлгүй, харин экспортод түлхүү нийлүүлэх саналтай байгаагаа илэрхийлсэн. 

 

 

Нийт 16 аж ахуйн нэгжийн 18 агуулахыг шалгалтад хамруулснаас 15 нь өөрийн буюу мах нөөцлөхөд бэлэн. Нөөцийн мах борлуулалтын цэгүүдийг хэлэлцэж дүүргүүдийн хүнсний хэлтсүүдэд өнгөрсөн баасан гаригт урьдчилсан байдлаар ирүүлсэн 310 дэлгүүрийн саналыг хэлэлцэж, шүүлтүүр хийх, өнгөрсөн жил хангалтгүй ажилласан болон татварын өртэй дэлгүүрүүдийг хасна” гэлээ.

 

 

Нэг хяналтын ажилтан 200 өрхийг хариуцан ажиллаж байна

 

“Тавантолгой түлш” компанийн “Хэрэглэгчдэд үйлчлэх алба”-ны дарга Ч.Буянжаргал  “Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд өнөөдрийн байдлаар 546 борлуулалтын цэг ажиллаж байгаа бөгөөд  72 мянган тонн түлш нөөцөлсөн. Угаарын хийнээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Тавантолгой түлш” компани “Хэрэглэгчдэд үйлчлэх алба”-ыг байгуулсан. Нэг хяналтын ажилтан 200 өрхийг хариуцаж угаарын хийнээс сэргийлэх заавар зөвлөмжийг хүргэхээс гадна, аюулгүй байдлаа хангаж байгаа эсэхэд хяналт тавьж байгаа. Иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилтын хүрээнд өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй, өрх толгойлсон иргэдийн янданг хөөлөх, зуух пийшинг засварлаж байгаа юм. Энэ хүрээнд өнөөдрийг хүртэлх хугацаанд 181 өрхийн янданг сольж, 170 өрхийн ханан пийшинг шинээр барьж нийт 5805 өрхөд дуудлагын дагуу ажилласан.

Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал “Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар, Нийслэлийн халамжийн газар, “Тавантолгой түлш” компани зорилтот бүлгийн айл өрхүүдэд сайжруулсан түлш үнэгүй олгох ажлыг зохион байгуулж байгаа. Энэ өвөл зорилтот бүлгийн 10 мянга орчим айл өрхөд сайжруулсан шахмал түлш үнэ төлбөргүй олгоно.Түүнчлэн 9-11, гурав болон дөрөвдүгээр сард зуухны таталт бага байдаг тул түлшний шаталтаас үүдэлтэй угаарын хий ихсэх хандлагатай байдаг. Иймээс  холбогдох хүмүүс урьдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгуулж, айлуудаа шалгаж байгаа” гэлээ.

“Тавантолгой түлш” компанийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар  “Тавантолгой түлш” компанийн баруун бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр 13 шугамтай, жилд 600 мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Одоогоор зургаан шугамаар сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж байгаа. Энэ сарын 15-наас бүрэн хүчин чадлаараа ажиллана. Нийслэлийн зургаан дүүргийн 71 агуулах болон үйлдвэрт 84 мянга гаруй тонн сайжруулсан шахмал түлш нөөцөлсөн. Харин мидлинг буюу түүхий эдийн нөөц дундын агуулахад 386 мянган тонн, баруун бүсийн үйлдвэрт 32 мянга, зүүн бүсийнхэд 2000 тонн болжээ. “Шахмал түлшний борлуулалтын цэгийн тоо өнгөрсөн онд 400 байсан бол энэ жил 1000 болгоно. Мөн 500 өрхийн дунд нэг байсан цэгийг энэ жил 200 өрхөд нэг байхаар тооцоолж 11 бааз, 550 савлагч ажиллуулна” гэв.

 

Зам засварын ажлууд энэ сарын 25 гэхэд бүрэн дуусна

 

Нийслэлийн автозамын хөгжлийн газар, зам засвар, ашиглалтын хэлтсийн дарга  Д.Ганбат “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зорилгоор зургаан дүүрэг, алслагдсан гурван дүүргийн автозамуудад нөхөөсний ажил хийж, эвдрэлгүй болгох 22 багц ажил хийж байгаа. Одоо ажлын явц 70-90 хувьтай явж байна. Багануур дүүрэг ажлаа дуусчихсан байгаа. Баянзүрх дүүрэг 70 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Бусад дүүрэг 80-90 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Энэ ажил нь цаг агаарын байдлаас хамаараад хугацаа нь бага зэрэг хойшилсон ч энэ сарын 25 гэхэд бүрэн дуусгах төлөвлөгөөтэй байна. Нийслэлийн замын сангийн хөрөнгө энэ жил 35 тэрбум төгрөг тавигдсан. Үүнээс борооны ус зайлуулах, тэмдэг тэмдэглэгээ, зам засвар, шинээр холбоос зам барих, өргөтгөл шинэчлэх олон ажил батлагдсан байгаа.

 

 

Энэ жилийн хувьд нийслэлд гадны зээл тусламжаар 58.3 км авто зам барих мөн найман байршилд нийт 5024 км дугуйн зам барих ажил хийгээд явж байна. Мөн борооны ус зайлуулах 1.8 км шугамын ажил, 453 метр далан сувгийн ажил, гурван байршилд төмөр замыг нүхэн гарцаар холбох ажлыг үе шаттайгаар хийж байна” гэлээ.

 

 

Ийнхүү өвөлжилтийн бэлтгэл ажил улсын хэмжээнд бүрэн хангагдаж байна. Харин нийслэлчүүд бид хувийн бэлтгэлээ  хэрхэн базааж өвлийг өнтэй давах л үлдлээ.

 

Б.Намуунтамир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Хөнгөлөлттэй эмийг дугаарлахгүйгээр авдаг болно
Хөнгөлөлттэй эмийг дугаарлахгүйгээр авдаг болно
 
“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай
“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​