Мах экспортлогч аж ахуйн нэгжүүдэд хүндрэл чирэгдэлгүйгээр төрийн үйлчилгээг үзүүлэх зорилгоор яамны нэгдүгээр давхарт “Нэг цэг”-ийн үйлчилгээ үзүүлж байна. Энэ үйлчилгээнд Мал эмнэлгийн ерөнхий газар, Стандарт хэмжилзүйн газар, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Мал эмнэлгийн ариун цэврийн төв лаборатори зэрэг байгууллага нэгдсэн байна. Эдгээр төрийн байгууллагуудаас мах экспортлогч аж ахуйн нэгжүүд дээж шинжилгээний хариу авах, олон улсын мал эмнэлгийн гэрчилгээ, гарал үүслийн гэрчилгээ, тохирлын гэрчилгээ зэрэг бичиг баримтыг авах боломжтой. Өмнө нь мах экспортлоход шаардлагатай бичиг баримт бүрдүүлэхэд олон хоног шаарддаг байсан бол одоо газар дээр нь шууд шийдвэрлэж цаг хугацаа хэмнэж, хурдан шуурхай үйлчилж байгаагаараа давуу талтай юм.
МАХ ЭКСПОРТЛОГЧ АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД “НЭГ ЦЭГ“-ИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.