Нийслэлээс хулгайн замаар хэнтий аймгийн Баянхутаг суманд очсон хоёр иргэнээс түргэвчилсэн оношлуураар эeрэг гарчээ. Эцсийн хариу 14:00 цагт гарна. Тодруулбал, энэ сарын 15-наас 16-нд шилжих шөнө Улаанбаатар хотоос хулгайн замаар Хэнтий аймгийн Дархан, Баянмөнх, Баянхутаг сумдын нутгаар дайрч, Хэрлэн гол дагуу явж, аймгийн Шатахуун түгээх станцаар үйлчлүүлж, аймгийн төвөөс 70 км-ын зайтай Заан ширээ гэх газарт гэртээ байна гэх маршруттай байгаа аж.
Хэнтий аймгийн онцгой комиссоос мэдээлэл хүргэж байна.