fbpx УЛСЫН ХЭМЖЭЭНД БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖСЭНЭЭС ХОЙШ МОНГОЛБАНКНААС АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 13 секунд

УЛСЫН ХЭМЖЭЭНД БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖСЭНЭЭС ХОЙШ МОНГОЛБАНКНААС АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭ

Улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс хойш Монголбанкнаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээг дараах 4 чиглэлээр танилцуулж байна. Үүнд:

 

1) Банкуудын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар

Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 11 дүгээр сарын 11-17-ны өдрийн хооронд Гамшгаас хамгаалах хуулийн дагуу улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих шийдвэр гаргасан.  

Үүнтэй холбогдуулан арилжааны банкуудын зүгээс нийтийн эрүүл мэндийг хамгаалах, коронавируст цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг салбар, нэгжүүдээ дээр дурдсан 5 хоногийн хугацаанд ажиллуулахгүй байхаар шийдвэрлэсэн.

Харин орон нутаг дахь арилжааны банкны салбар, нэгж нь өөрийн харьяалах нутгийн захиргааны байгууллагаас өгсөн чиглэлийн дагуу үйл ажиллагаагаа зохион байгуулж байна. Тухайлбал, 11 дүгээр сарын 12-ны өдөр (Пүрэв гараг) Увс, Орхон, Дорноговь, Дорнод, Дархан Уул гэсэн 5 аймагт зарим арилжааны банкуудын салбар, нэгж ажиллаагүй. Харин хэвийн үйл ажиллагаагаа явуулж буй банкуудын хувьд богиносгосон цагийн хуваарь (Увс 8-14 цаг, Архангай 10-14 цаг, бусад аймгууд 9-14 цагийн хооронд)-аар ажиллаж байна.

Банкууд үйл ажиллагаа явуулахгүй байгаа газруудад бэлэн мөнгөний орлого, зарлага, шилжүүлгийн гүйлгээ банкны салбараар түр хугацаанд хийгдэхгүй.    

Гэхдээ Монгол Улсын төлбөрийн системийн үйл ажиллагаа болон банкуудын бүх төрлийн цахим үйлчилгээ тасралтгүй, хэвийн үргэлжилж байна. Иймд мөнгө шилжүүлэх, төлбөр тооцоо хийхдээ төлбөрийн карт, интернет, мобайл банкны үйлчилгээг ашиглах бүрэн боломжтой юм.

2) Банкны төлбөр тооцоог хэвийн үргэлжлүүлэх чиглэлээр

Монголбанкны зүгээс төлбөр тооцоог бэлэн бус хэлбэрээр хийхэд ямар нэгэн хүндрэл үүсэхгүй гэж үзэж байна. Одоогоор дотоод төлбөр тооцоо саатсан, тасалдсан тохиолдолд гараагүй байна.

Төлбөрийн системээр хийгдсэн гүйлгээ сүүлийн 3 өдөр буурах хандлагатай байна. Тухайлбал, 11 дүгээр сарын 10-ны өдөр 850 мянган картын гүйлгээ (22 тэрбум төгрөг) хийгдэж байсан бол 13-ны өдөр 565 мянга болж буурлаа. 11 дүгээр сарын 10-ны өдөр бага дүнтэй (3 сая төгрөг хүртэл) 244 мянган гүйлгээ хийгдэж байсан бол 13-ны өдөр 149.3 мянга болж буурлаа. Харин их дүнтэй (3 сая төгрөгөөс дээш) гүйлгээ 3.9 мянгаас 3.4 мянга болж өөрчлөгдлөө.

Банкуудаас авсан мэдээгээр АТМ-ээр хийгдсэн гүйлгээний тоо, АТМ-д цэнэглэлт хийсэн мөнгөн дүн нь бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс өмнөх үеийнхтэй адил, тогтвортой байна. Монголбанкнаас тухай бүр бэлэн мөнгөний зузаатгалын үйл ажиллагааг хийж байна.

Түүнчлэн Улаанбаатар хот болон зарим аймгуудад арилжааны банкуудын салбар, нэгжүүд түр хугацаанд ажиллахгүй байгаа хэдий ч,  банкинд харилцах, хадгаламжийн данс нээх, зарим төрлийн зээл авах зэрэг үйлчилгээг цахимаар авах боломж нээлттэй байгаа болно.

3) Гадаад төлбөр тооцоог хэвийн гүйцэтгүүлэх чиглэлээр

Арилжааны банкуудын төв оффис ажиллаж, гадаад төлбөр тооцооны хувьд гүйлгээний хэвийн явагдаж байна. Банкууд гадаад төлбөр тооцоог уян хатан байдлаар зохицуулан ажиллаж байна. Тодруулбал, иргэд, аж ахуйн нэгж харилцагч банкныхаа харилцах үйлчилгээний лавлах утсаар холбогдож, нэмэлт заавар, лавлагаа авах замаар гадаад төлбөр тооцоогоо хийж байгаа болно. Жишээ нь, 11 дүгээр сарын 12-ны өдөр 476 удаагийн гүйлгээгээр нийт 70.6 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний гадаад улсууд руу төлбөр шилжүүлсэн бол 638 удаагийн гүйлгээгээр 95.6 тэрбум төгрөгийн гадаад гүйлгээний орлого хүлээн авчээ.

4) Бодлого, зохицуулалтын чиглэлээр

Зээлийн хуваарьт өөрчлөлт оруулахтай холбоотой  асуудлаар тодруулга, мэдээлэл өгөхөд зээлийн эргэн төлөлтийг банкуудтайгаа тохироод хойшлуулах зохицуулалт энэ оныг дуустал үргэлжилж байгаа болно.

Иймд Ковид-19 цар тахлаас үүдэн орлого, үйл ажиллагаанд хүндрэл үүссэн иргэд, аж ахуйн нэгжүүд харилцагч банкиндаа хандан зээлдээ бүтцийн өөрчлөлт оруулах асуудал нээлттэй байгаа болно.

 

Харин тухайн арга хэмжээг ирэх онд үргэлжлүүлэх эсэхийг цар тахлын дэгдэлтийн хугацаа, түүний санхүүгийн салбар, эдийн засагт үзүүлэх нөлөөлөл зэргийг харгалзан шийдвэрлэнэ. Үүнээс гадна Монголбанкны зүгээс банкуудад олгож буй дээрх зохицуулалт, хөнгөлөлтийн арга хэмжээ нь иргэд, аж ахуйн нэгжид бүрэн шилжихэд гарч буй саад, тотгорыг бууруулах боломжийн талаарх холбогдох тооцоо, судалгаа хийгдэж байна.

 

Нөхцөл байдал одоогийн байдлаас хүндэрч, эдийн засаг, санхүүгийн салбарт ноцтой хүндрэл бий болох дохио гарах тохиолдолд Монголбанк ээлжит шат дараатай бодлогын арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх болно.

 

Монголбанкны зүгээс бэлэн мөнгөөр төлбөр тооцоо хийхээс аль болох зайлсхийж, гарцаагүй тохиолдолд АТМ машин ашиглах, банкны салбар, нэгжээр үйлчлүүлэх бол хорио цээрийн дэглэмийг чанд баримтлан, эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангаж, хоорондын зайг барьж, бөөгнөрөл дараалал үүсгэхгүй байх зөвлөмж гарган мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд хүргэж байна. Түүнчлэн энэ чиглэлээр банкууд ч идэвхитэй хамтран ажиллаж байгаа болно.

 

МОНГОЛБАНК

Зээлийн мэдээллийн сангийн лавлагааг цахимаар олгох чиглэл өгөв
Зээлийн мэдээллийн сангийн лавлагааг цахимаар олгох чиглэл өгөв
 
“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай
“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​