fbpx ЭХЭМҮТ: Зүүнхараагийн эмнэлэгт охиноос нугасны ус авсан бөгөөд зөөвөрлөж болохгүйг хэлсэн ч эцэг эх нь хот руу аваад ирсэн 
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 9 секунд

ЭХЭМҮТ: Зүүнхараагийн эмнэлэгт охиноос нугасны ус авсан бөгөөд зөөвөрлөж болохгүйг хэлсэн ч эцэг эх нь хот руу аваад ирсэн 

Сэлэнгэ аймгийн харъяат 10 настай охин тархины харвалт оноштойгоор нийслэлд ирээд коронавирусийн шинжилгээний хариу хүлээж байх зуураа амиа алдсан гэх мэдээлэл цацагдаад байгаа юм. 

Энэ асуудалд ЭХЭМҮТ хариу тайлбар өглөө. Тус мэдээлэлд:

Охин орны ар хөндий рүү эвгүй унасны улмаас арваннэгдүгээр сарын 16-нд толгой өвдлөө хэмээн Сэлэнгэ аймгийн Баянгол сумын түргэн дуудаж үзүүлэхэд, түргэн тусламжийн эмч нар “Хордлого” гэж оношлон дусал, өвчин намдаах эмчилгээ хийсэн.

Ингэснээр зовиур намдсан боловч унтаадуу унжгар байсан. Хоёр хоног зовиур хэлээгүй, тоглож өнжсөн тухай эцэг, эх нь хэлсэн байна. Харин арваннэгдүгээр сарын 19-ний өглөө босохдоо толгой өвдсөн гээд бөөлжсөн тул Түргэн тусламж дуудан Зүүн хараагийн эмнэлэгт хэвтжээ.

2020 оны 11-р сарын 20-ны өглөө 07:30 цаг, 10:38 цагт тус тус Сэлэнгэ аймгийн Зүүнхараагийн эмнэлгээс утсаар мэдрэлийн эмчээс зөвлөгөө авсан. Мэдрэлийн эмч тархины цус харвалт онош тавьж, эмчилгээг нэг бүрчлэн хэлж өгсөн байна. Зүүнхараагийн эмнэлэгт нугасны ус авсан бөгөөд хүүхдийг зөөвөрлөж огт болохгүйг хэлсэн байна. Харин гэр бүлийнхэн нь охиныг зөөвөрлөн хотод ирсэн. Тодруулбал, арваннэгдүгээр сарын 20-ны 17:35 цагт ЭМЯ-ны шуурхай удирдлага дээр ажиллаж байсан мэргэжилтэн утсаар холбогдож, 22-н товчоонд хүнд хүүхэд ирлээ гэх мэдээллийг ЭХЭМҮТ-д өгчээ.

Улсын Гуравдугаар төв эмнэлэгт очиход тухайн үед үйлчилгээ үзүүлэх боломжгүй байгаагаа мэдэгдсэн, Цэргийн төв эмнэлэгт батлагдсан тохиолдол авч эхэлсэн гэсэн тул ЭХЭМҮТ зохих журмын дагуу тусгаарлан авахаар болжээ. Тухайн үед Зүүнхараагийн машиныг хот руу оруулахгүй тул өөрсдийн түргэний машинаараа авахыг хүссэн байна. Ажлын бус цаг учир ЭХЭМҮТ эмч, сувилагчаа дуудаж, яаралтай тусламжийн бэлтгэлээ хангаад 18 цаг 40 минутанд ЭХЭМҮТ-өөс хөдөлжээ. Тэднийг 5 шар орчим явж байхад Зүүнхараагийн машин зөрөөд 19 цаг 11 минутанд хүүхдээ аваад ирсэн учир дуудлагын машинаа замаас буцаасан.

Журмын дагуу тархвар судлаач эмч, ерөнхий захирал нарт мэдээлсэн бөгөөд Тархвар судлаач 17:54 цагт, ерөнхий захирал 18:34 цагт Яаралтай тусламжийн тасагт ирсэн. Тусгаарлах өрөөнд амьсгалын аппарат ажиллуулахаар бэлдсэн. ЯТТ-ийн эмч, сувилагч нар тусгаарлах өрөөнд ажиллахаар 19: 30 цагт орж түргэвчилсэн сорил болон PCR шинжилгээний сорил авч, ЗӨСҮТ-д хүргэж өгсөн. Шинжилгээний хариу арваннэгдүгээр сарын 21-ний 05:15 цагт сөрөг гарсан. Эмч хүүхдийн биеийн байдлыг 19:40-08:10 минутийн хооронд мэдээлж байв.

Арваннэгдүгээр сарын 21-ний өглөө компютер томографийн шинжилгээ хийхэд тархинд том хэмжээний цус харвалт оношлогдсон. Хүүхдийг ХЭЭТ тасагт шилжүүлж тусгаарлах палатанд авч, эмч, сувилагчийн баг 24 цагаар ажилласан. Арваннэгдүгээр сарын 23-ны өдөр давтан PCR шинжилгээ авч хариу сөрөг гарсан тул 24-ний өдрөөс тусгаарлах өрөөндөө боловч ердийн дэглэмээр ажиллаж эхэлсэн байна.

Хүүхэд өвчний явцаар хүндэрч арваннэгдүгээр сарын 23-ны 16:00 цагт амьсгалыг аппаратаар удирдаж эхэлсэн боловч арваннэгдүгээр сарын 25-ны 13:45 цагт энджээ.

Эмчлэгдэх хугацаанд дараах шинжилгээг хийсэн. Үүнд:

  • Лабораторийн бүх шинжилгээ
  • ЭХО, КТ, Нүдний уг багажаар шинжлэх,
  • Чих, хамар, хоолой, Зүрхний эмч, ГССҮТ-ийн эмч, мэдрэлийн мэс заслын эмч зэрэг төрөлжсөн мэргэжлийн эмчийн зөвлөгөө авсан.

Талийгаач хүүхдийг тусгаарлах өрөөнд оруулсан, эцэг, эхтэй нь огт уулзуулаагүй тухай мэдээлэлд ЭХЭМҮТ-өөс "Онцгой байдлын штабаас эхийг Улаанбаатар зочид буудалд тусгаарлах чиглэл өгсөн тул Зүүнхараагаас ирсэн эмч, жолооч нар хүргэж өгөхөөр болсон. Арваннэгдүгээр сарын 21-ний өдөр ар гэрээс нь холбогдоогүй тул ээжтэй нь утсаар холбогдоход хамаатныхаа айлд байна. Шинжилгээ өгөөгүй гэсэн. Шинжилгээг хамгийн ойр газар өг гэхэд энэ айл мэдэж байна, 20 дугаар сургууль дээр өгнө гэсэн байна. Гэвч 21-нд түргэвчилсэн шинжилгээг нөхрийн хамт “Эмүжин” эмнэлэгт өгсөн. Зургаан цагийн дараа хариу гарна гэсэн боловч гарахгүй байна, гадуур явуулахгүй байна гэж жижүүрийн эмчид хэлсэн байна. Арваннэгдүгээр сарын 22-ны өглөө 10:00 цагийн орчимд шинжилгээний хариугаа аваад Яаралтай тусламжийн тасагт ирсэн байсан. Түүнээс хойш өдөр бүр хүүхэд дээрээ орж, эмч нараас мэдээлэл авч байсан" гэжээ.

Харин эцэг эхийн зүгээс үүнээс эсрэг байр суурьтай байгаа гэдгийг мэдээлж байгаа юм. Цус харвасан охиноо PCR хариу хүлээж хугацаа алдснаас амиа алдсан гэж эцэг эх нь үзэж байгаа аж. Үүнд зөвхөн ЭХЭМҮТ бус УОК-ын ажлын уялдаа холбоо, хариуцлага, шуурхай байдал, эрх үүрэгтэй холбоотой асуудлыг хөндсөн байна. Тэд "10 настай охиноо 11 дүгээр сарын 20-нд үдээс хойш Баруун хараагаас түргэний тэргээр эмчийн хамт авчраад 22 товчоонд 3 цаг орчим саатаж, Эх нялхаст очоод CO19 шинжилгээ өгөх, хариу хүлээх шалтгаанаар эмчилгээгүй байсаар маргааш нь бие нь хүндэрсэн" гэсэн байна. Охиныг эмнэлэгт хэвтүүлэхэд ухаан санаа, хэл яриа зүгээр байсан. Сувилагч ч тэгж мэдэгдсэн гэж талийгаачийн авга эгч хэвлэлд ярьжээ.

Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР

Какүрю М.Ананд Японы иргэншил авчээ
Какүрю М.Ананд Японы иргэншил авчээ
 
“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай
“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​