fbpx Ч.САЙХАНБИЛЭГИЙН МЕССЭЖ: “Оюу толгой”-г монголчууд ойлгодог болсон цагт очно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 25 секунд

Ч.САЙХАНБИЛЭГИЙН МЕССЭЖ: “Оюу толгой”-г монголчууд ойлгодог болсон цагт очно

Оюу толгой төслийг тойрсон асуудал энэ өвлийн төдийгүй ирэх хаврын гол сэдэв байх нь гарцаагүй боллоо. Нэг долоо хоногийн дотор л маш олон үйл явдал болж байна. Хамгийн сүүлд гэхэд Монголын талаас Рио Тинтогоос татварын томоохон зөрчил илрүүлж, төлөхийг шаардаж байгаа. Түүгээр зогсохгүй Арбитрын шүүхэд маргаан үүсгэж эхэлсэн. Мөн Оюу толгой төсөл 2051 он хүртэл ногдол ашиг тараахгүй, ирээдүйд 22 тэрбум ам.долларын өртэй гэсэн тайлбарыг ЗГ гаргаж тавьсан.

Харин Рио Тинтогийн зүгээс ихээхэн хүчин чармайлт гарган ажиллаж байгаа ч Монголын талын нүүдлээс шалтгаалж Арбитр дээр нэмэлт нэхэмжлэл гаргана гэж мэдэгдээд байна.

Тэгвэл өчигдөр Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг АНУ-аас цахим хуудсаар дамжуулан ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонгод хаягласан нээлттэй захидлыг илгээжээ. Уг захидал нь Б.Солонгод гэхээс илүү Оюу толгой төслийн талаар түүний байр суурь гэж харж болохоор мэдээллүүд байсныг энд онцлох ёстой. Нээлттэй захидлыг бид өмнө нь мэдээлсэн билээ.

Олон нийтийн зүгээс экс Ерөнхий сайдыг холоос ярьж байхаар эр хүн шиг ирээд шалгуулчих гэсэн хандлага дийлэнх байгаа юм.

Тэрээр хилийн чанадаас хэдэнтээ байр сууриа илэрхийлж байсан. Оюу толгойтой холбоотой томоохон албан тушаалтнууд бүгд шүүхийн хаалга татаад байгаа. Энэ нь Ч.Сайханбилэг Монголд ирвэл тэдний араас явна гэсэн итгэл үнэмшил байдагтай холбоотой. Түүнийгээ ч энэ удаагийн захидалд тодорхой илэрхийлсэн байна.

Ер нь Ч.Сайханбилэг цаг сайхан болсон үед л ирэх юм байна. Нэг үгээр Оюу толгой төслийн өнөөгийн хандлага өөрчлөгдөж, энэ төсөл Монголд их хувь нэмэр оруулсан, төслийг хөдөлгөсөн хүмүүс зөв зүйл хийжээ гэж ойлгосон цагт эх орныхоо барааг харах бололтой.

Үүнийгээ тэрээр “...ОТ-ын гүний уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх, ОТ-с дутахгүй том үйлдвэр болох Эрдэнэтийг сонголтгүй байсан ч Монголдоо буцааж авчрах шийдвэрүүдийг зоригтой гаргаж чадсан юм. Гэхдээ өнөөдөр шүүмжлүүлж, гүтгүүлж доромжлуулж байгаа ч маргааш Монгол эх оронд минь, Монгол түмэнд минь хэрэгтэй шийдвэрүүд байсан нь өдөр ирэх тутам улам тодорхой болно. Үүний ч нотолгоо болж өнөөдөр хөршөөсөө асуулгүйгээр хүмүүсийнхээ цахилгаан, дулааны мөнгийг даах шийдвэр гаргах боломж нэгэнт бүрджээ....Ирээдүйд ОТ төсөл Монголыг минь авч явах болохоор, төр түмэндээ зүтгэсэн зөв, үр дүнтэй өв үлдээх болохоор, үр хүүхдүүд маань энэ төслийг улс төрийн капиталаа золин байж хийсэн хүмүүсийг зөвөөр ойлгож хүлээн авах нартай өдөр ирэх нь ойлгомжтой...” гэснээс тодорхой харагдана.

Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР

А.Амбасэлмаа: Өнгөрсөн 24 цагт коронавирусийн халдвартай 10 хүн бүртгэгдлээ

Тэрбумаар нь тендер авдаг “Тендерийн магнат“ С.Анхбаяр Эрдэнэтийн Г.Ёндонг “БАЗЖЭЭ“...
Тэрбумаар нь тендер авдаг “Тендерийн магнат“ С.Анхбаяр Эрдэнэтийн Г.Ёндонг “БАЗЖЭЭ“...
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Тэрбумаар нь тендер авдаг “Тендерийн магнат“ С.Анхбаяр Эрдэнэтийн Г.Ёндонг “БАЗЖЭЭ“...

Тэрбумаар нь тендер авдаг “Тендерийн магнат“ С.Анхбаяр Эрдэнэтийн Г.Ёндонг “БАЗЖЭЭ“...

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

АНУ ба Европын Холбоо буюу “Европын нэгдсэн Улс”, НАТО

С.Бямбацогт даргын бэрийн хууль гэрлийн хурдаар орж ирлээ гэж гишүүд нь бухимджээ…

Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Н.Оюунтуяа: Ясны сийрэгжилттэй эсэхээ жил бүр шалгуулж байгаарай

Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​