fbpx Б.Тамир: Уран бүтээлээрээ бид цэргийнхний мөрдэсгүй дайчид нь юм
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Entertainment
Огноо
Унших
9 минут 28 секунд

Б.Тамир: Уран бүтээлээрээ бид цэргийнхний мөрдэсгүй дайчид нь юм

100 жилийнхээ түүхийг бичиж байгаа орчин цагийн Зэвсэгт хүчний талаар урлаг, соёл, спортын алдартнууд ийн ярьж байна.

 

“Фантастик” продакшны найруулагч, жүжигчин, СТА Б.Тамир:

-Би Зэвсэгт хүчний алба хаагчдыг нэг л зүйлтэй жишнэ. Тэр нь торгон хилийн зурвас дээр байдаг сүлдэт багана. Яагаад гэхээр тангараг өргөсөн цэргийн хүн зөвхөн эх орныхоо төлөө л ажилладаг, амьдардаг хүмүүс. Жишээлбэл, би сайхан уран бүтээлийн төлөө шатаж, зүтгэдэг. Харин цэргийнхэн бол Монгол Улсынхаа тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын төлөө махран зүтгэдэг. Энэ утгаар нь хайрлаж, хүндлэхгүй байхын аргагүй салбар гэж ойлгодог юм. Магадгүй хайртай л учраас уран бүтээлээрээ дэмжиж ажилладаг гэж ойлгож болно. Тэмцэл ялалт, хуучин цагийн цэрэг дайчид гээд л. Одоо ч гэсэн бид хугацаат цэргийн албыг сурталчилсан уран сайхны кино хийхээр төлөвлөж, судалгааны түвшиндээ байна. Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн журамт үүргээ биелүүлж хугацаат цэргийн албаа хаасан залуу амьдралдаа ямар их хүсэл тэмүүлэлтэй, эмх цэгц, дэг журам, зохион байгуулалттай, алдааг уучилдаг, алдар нэрэндээ барддаггүй тийм нэг жинхэнэ эр хүн болж төлөвшиж байгаа талаар өгүүлэх кино. Ахмад үеийнхээ үйл хэрэг, алдар гавьяаг эргэн сануулах, эх орныхоо ирээдүй болсон хүүхэд залуустаа цэрэг-эх оронч, үндэсний бахархалт үзлийг төлөвшүүлж, ёс суртахуун, сэтгэл зүйн болон бие бялдрын өв тэгш хүмүүжилтэй иргэд болоход нь чиглэсэн их сайхан уран бүтээл болно.

Хэрэв би СУИС-д шалгалт өгөөд тэнцэхгүй бол цэрэгт явна гэж бодож байсан л даа. Аав минь гурван жилийн цэрэг байсны хувьд онжавуудын тухай, нөхөрлөлийн тухай, цэргийн албаны тухай яриа манай гэрт уран бүтээлтэй зэрэгцээд л өрнөдөг байсан. Тийм ч учраас миний эчнээ танил салбар юм.

Энэ завшааныг ашиглаад Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабаас уран бүтээлүүдэд маань бүх талын дэмжлэг үзүүлдэгт талархал илэрхийлэхийн ялдамд удахгүй болох түүхт ойн баярын мэнд хүргэе.

 

“Фантастик”-ийнхан бид тангараг өргөөд жагсаал дотор зогсож, хээрийн сургуульд оролцож, хилийн чанадад энхийг сахиулж, маршид гүйдэг эх орны эр цэрэг хөвгүүд биш ч гэсэн уран бүтээлээрээ цэрэг армийнхаа дайчид нь юм шүү гэж хэлье.

 

Хөдөлмөрийн баатар Н.Жанцанноров: ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ИРЭЭДҮЙ ГЭРЭЛТЭЖ БАЙНА

100 жилийнхээ түүхийг бичиж байгаа Зэвсэгт хүчний талаар алдар суутай ахмад зүтгэлтнүүд ийн ярьж байна.

Хөдөлмөрийн баатар, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров:

-Миний сэтгэл хангалуун байгаа зүйл бол шинэ цаг үеийн 18 нас хүрсэн залуучууд цэргийн албыг биеэр хаах сонирхол, тэмүүлэл дүүрэн болсон байна. Энэ нь 18 нас хүрсэн эр хүн бүр Үндсэн хуульд заасны дагуу цэргийн алба хаана гэсэн үүргээ биелүүлэхээс илүүтэй Зэвсэгт хүчний өнгө төрх гэрэлтэй байгаагийн шинж. Эрх зүйн орчин сайжирч, Зэвсэгт хүчиндээ залуучууд итгэж байгаагийн тод илрэл гэж харж байна. Түүнээс биш хуульд заасан, заагаагүй элдэв шалтаг шалтгаан тоочоод цэргийн албанаас зугтаж болно шүү дээ. Харин одоо зугтах нь битгий хэл "Тэнцэхгүй байсан ч оруулаад өг" гэж хэрүүл зарга хийгээд яваа юм биш үү. Цэргийн нэг даргын ярилцлагаас би ингэж л уншсан. Үүнийг би сайн зүйл гэж хэлэх байна. Дээрээс нь манай бүсгүйчүүд эрчүүдийгээ "Архи уудаг, ажилгүй, тааруухан" гэж голоод гадаадын эрчүүдтэй гэрлэж байна гэж хэвлэлээр гарах юм. Тэгвэл эрчүүдээ цэргийн албанд татаж, бие хүн болгож төлөвшүүлж, амьдралаа авч явах сэтгэл, зүтгэлтэй болгосноор хүн ам зүйн бодлогод ч хэрэгтэй. Хоёрдугаарт, Монгол цэргүүд өнөөдөр энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа тухай ярих санаа байна. Олон улсын хэмжээнд авч үзвэл манай гадаад бодлогын энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт байх, улс төр, дипломатын аргыг чухалчлах зэрэг зарчмыг өнөөдөр Монгол Улсын Зэвсэгт хүчин гүйцэтгэж байна гэж харж байна.

Монгол Улсын Зэвсэгт хүчин энхийг дэмжих ажиллагаанд оролцох нь дэлхий дахин, бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг тогтоох үйлсэд Монгол Улсын оролцоог илэрхийлсэн нэрийн хуудас болж байгаагийн зэрэгцээ үндэсний аюулгүй байдлаа улс төр, дипломатын аргаар хангах зорилтыг хэрэгжүүлэхэд төр засагтаа дэмжлэг үзүүлж байгаа хэрэг л дээ. Нөгөө талаас өнөөдөр дэлхийн орнууд зэвсэглэлээр хөөцөлдөж байна. Энэ нь хэзээ нэгэн цагт дэлхий дахинаа дайн болохын шинж байж мэднэ. Ийм үед манай цэргүүд олон орны цэргийн ур чадвараас суралцах, тайван бус оронд өөрийн тусламжийг үзүүлж байгаа нь хэтдээ нэмэр болохыг үгүйсгэхгүй.

 

Монголын төр, засаг Зэвсэгт хүчнээ хүчтэй байлгахын төлөө гар татаж болохгүй. Энэ үүргээ ухамсарлаж, эрх зүйн шинэчлэлийг нь дэмжиж, саяхан Зэвсэгт хүчний тухай хуульд нь нэмэлт, өөрчлөлт оруулж баталсан болов уу гэж харж байна.

 

Ардын уран зохиолч Д.ЦООДОЛ: ЭХ ОРОН, ЭР ЦЭРЭГ ХОЁР АМИН ХЭЛХЭЭТЭЙ

100 жилийнхээ түүхийг бичиж байгаа Зэвсэгт хүчний талаар алдар суутай ахмад зүтгэлтнүүд ийн ярьж байна.

Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Дөнгөтийн Цоодол:

-Зэвсэгт хүчний түүхт 100 жилийн ой гэхээр надад хамгийн түрүүнд “Шивээ хиагт” дуу санаанд орж байна. Энэ дуу Ардын хувьсгалын ч дуу, цэрэг дайчдын ч тухай дуу. Ардын хувьсгал, Зэвсэгт хүчин хоёр нас чацуу. Өвгөн би энэ хоёр түүхт баярыг үзэх хувь тавилантайдаа баярлаж л сууна. Хэзээнээсээ ард түмнийхээ өмөг түшиг нь болж ирсэн Зэвсэгт хүчнийхээ талаар бичсэн уран бүтээлүүд ч бишгүй дээ. Дуртай сэдэв маань. Нэг нь хөдөө ахуйг, нөгөө бол цэрэг дайчдаа магтах гээд байдаг хүн дээ, би. “Жаалхан самдан”, “Харамчийнхны дууль”, “Дутах, эс дутахуйн шүлэг” гээд олон, олон. Тэр дундаа “Жаалхан самдан”-даа жигтэйхэн хайртай сан. Өнөөдөр эх орон оршин тогтнохын гол үндэс Зэвсэгт хүчин. Хэрэв алдар түүхт цэрэг дайчид байгаагүй бол дэлхийн бөөрөн дээр тодоос тод тамгатай Монгол гэж орон байх болов уу. Ээ дээ, байхгүй л болов уу. Оролцсон дайн, байлдаан бүртээ ялалт авчирч, эгнээнээсээ олон баатар төрүүлсэн энэ салбарыг би эгэлгүй газар гэж ойлгодог. Өнөөдөр ч гэсэн даян дэлхийд хэдэн мянган цэргийн хөвгүүд, охид очиж энхийг сахиулж “Чингисийн баатруудын залгамж хэвээрээ юм байна” гэдэг ойлголтыг түгээж байгаа нь маш зөв. Хэдэн цэрэг очоод энхийг сахиулаад ирээд байгаа юм биш. Том агуулгаараа тусгаар тогтносон Монгол хэмээх орон эрэлхэг дайчидтай гэдгийг өөрсдөөрөө үлгэрлэн харуулж байгаа бодлого. Миний хамгийн итгэж найдаж, хайрлаж хүндэтгэж явдаг салбар. Магад тийм ч учраас “Эх орны цэрэг” яруу найргийн наадмыг анх санаачилж, бодит ажил болгож явлаа. Эх орон, цэрэг дайчдаа үгээр магтан дуулах гэж. Одоо “Болор цом”-ын дараа орох жинтэй наадам болсонд өвгөн би баярлаж явдаг юм. Өөрөө ч хоёр удаагийн тэргүүн байрыг нь хүртэж, жанжны сэлмээр шагнуулж л явлаа. Цэрэг дайчдынхаа талаар ярих дуртай, бичих дуртай өвгөн хаана байна гэвэл би гэж хэлье дээ.

Монгол бүжигчид Олон улсын бүжгийн уралдаанаас шагнал хүртлээ
Монгол бүжигчид Олон улсын бүжгийн уралдаанаас шагнал хүртлээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​