fbpx Элчин сайд М.П.Сингх: Бидний “Стратегийн түнш” болох Монгол Улсад вакцин өгч байгаа анхны улс болж байгаадаа баяртай байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 15 секунд

Элчин сайд М.П.Сингх: Бидний “Стратегийн түнш” болох Монгол Улсад вакцин өгч байгаа анхны улс болж байгаадаа баяртай байна

Монгол Улсад БНЭУ-аас вакцин ирсэнтэй холбогдуулан тус улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас дараах мэдэгдлийг гаргажээ.

"Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар Монголын нөхөрсөг ард түмэнд Энэтхэг Улсад үйлдвэрлэсэн AstraZeneca компанийн “Covishield” вакцины 150,000 тунг бэлэг болгон өгч буйд баяртай байна. Вакциныг өнөөдөр 2-р сарын 22-нд Монголд авчирсан бөгөөд хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшин, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр болон Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх нар болон бусад албаны хүмүүс оролцов.

Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх ёслолын арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ “Энэтхэг Улс нь КОВИД-19- ийн эсрэг вакциныг бидний “оюун санаа хөрш”, “Стратегийн түнш” болох Монгол Улсад өгч байгаа анхны улс болж байгаадаа баяртай байна. Энэтхэг Улс нь эхний ээлжинд 6.3 сая тун вакциныг 13 найрсаг түнш орнуудад бэлэглэж буй бөгөөд энэ нь бидний зүрх сэтгэлийн холбоо, найрсаг харилцаа, хамтын ажиллагааны илэрхийлэл болохын зэрэгцээ “Act East” бодлогод Монгол Улсын чухал ач холбогдлыг харуулж байгаа юм”.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хэлсэн үгэндээ Энэтхэгийн Ерөнхий сайдад Монгол улсыг 150 мянган Ковидын вакцинаар хангаж буй орнуудын жагсаалтын эхний эгнээнд оруулсанд талархал илэрхийлээд, өнөөдрийн арга хэмжээ түүхэнд тэмдэглэгдэх болно гэдгийг дурдсан. Мөн Энэтхэг, Монголын стратегийн түншлэл өргөжиж Монгол, Энэтхэгийн ард түмний найрамдлыг бэхжүүлэх чиглэлээр олон салбарт хамтарсан төсөл, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байна” гэв.

Энэтхэг Улс нь ‘ертөнцийг нэг том гэр бүл’ гэж үздэг бөгөөд хуваалцах, халамжлах гэдэгт итгэдэг бөгөөд энэхүү хүнд хэцүү цаг үед манай дэлхийн 74 гаруй улс оронд эмнэлгийн мэргэжилтэнүүд, эм, тоног төхөөрөмж болон ковидын вакцин нийлүүлж буйгаар илэрхийлэгдэж байна. Ерөнхий сайд Эрхэмсэг ноён Нарендра Моди болон Гадаад Хэргийн сайд Д-р Жайшанкарын "Вакцин Майри" буюу Вакцины буцалтгүй тусламжаар дамжуулан манай найрсаг түнш Монгол улстай стратегийн түншлэлээ өргөжүүлэн улам бүр бэхжүүлэхэд ихээхэн хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна.

Үүний ташрамд Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайд, Гадаад Харилцааны сайд болон Эрүүл мэндийн сайд нарт 150,000 тун вакциныг Энэтхэг Улсаас богино хугацаанд тээвэрлэн авчрахад хичээл зүтгэл гарган хамтран ажилласанд Энэтхэгийн элчин сайдын яам талархаж буйг илэрхийллээ.

Мөн Элчин сайд М.П.Сингх тун удахгүй Монгол Улсад хэрэгжиж эхлэх гэж байгаа вакцинжуулалтын хөтөлбөр нь тус улсад шаардлагатай эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангаж, эрүүл мэндийн салбарын ажилтнууд болон КОВИД-19 халдварын хариу арга хэмжээний багт ажиллаж байгаа цагдаа, онцгой байдал, хил хамгаалах, гааль, мэргэжлийн хяналтын байгууллага зэрэг олон салбараас дайчлагдан ажиллаж байгаа зорилтот бүлгийн ажилчдын аюулгүй байдлыг бэхжүүлж, Монголын эдийн засгийг хэвийн өсөлтөд оруулахад хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. Өнөөдөр бэлэглэсэн тунгаас гадна Энэтхэг улсаас Ковидын вакцины нэмэлт хангамжийг арилжааны шугамаар худалдан авахад нь Энэтхэг Улс туслахад бэлэн гэдгээ мөн илэрхийллээ" гэжээ.

Эх сурвалж: shuurhai.mn

Цаашид хэсэгчлэн хөл хорио тогтоох байршлууд
Цаашид хэсэгчлэн хөл хорио тогтоох байршлууд
 
“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай
“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​