fbpx Казах анчид бүргэдийн ид хавыг гайхуулав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
9 минут 22 секунд

Казах анчид бүргэдийн ид хавыг гайхуулав

Аварга том бүргэдийг гар дээрээ суулган, өндөр уулын хэц дээр жавар сөрөн зогсох анчны дүр Монгол түмэнд хэдийнээ танил ч гадаадын аялагч, жуулчдад нэн сонин басхүү ховор үзэгдэл юм. Тиймээс Монгол Улсын үндэстний цөөнх болсон Казах түмний бүргэдээр ан хийх уламжлал, зан заншлыг сэргээх, хойч үеийнхэнд өвлүүлэн үлдээх, олон улсад сурталчлан таниулах зорилго бүхий "Хаврын бүргэдийн баяр-2018" арга хэмжээ энэ сарын 4-нд "Чингисийн хааны хүрээ" жуулчны баазад эхэллээ

.

 

Монгол Улсын төрийн далбааг тэргүүндээ залж, бүргэд, үндэсний хувцас, бүргэд суулган явах тоноглол зэргээр гангарсан 20 морьтон үзэгч олны өмнө жагссан нь өнөөдрийн баярт оролцох 20 бүргэдчин байв. Бүргэдчин Р.Нургайв, Б.Далайхан зэрэг 1999 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж буй “Бүргэдийн баяр”-т тогтмол оролцож, Монгол түмний дунд хэдийнээ танил болсон эрхмүүдээр манлайлуулсан энэхүү жагсаалд гурван эмэгтэй бүргэдчин багтсаны нэг нь дэлхий дахинаа “Бүргэдчин охин” хэмээн алдаршсан Н.Айшолпан байв. Н.Айшолпан охиныг “Бүргэдийн баяр-2014”-т түрүүлсэн цагаас хойш бүргэдээр ан хийх сонирхолтой эмэгтэйчүүд нэмэгдэж байгаа бөгөөд Баян-Өлгий аймгийн 400 бүргэдчиний 11 нь эмэгтэй аж.


Баярын нээлтийн үеэр Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан, "Баян-Өлгийчүүд Бүргэдийн баярыг 1999 оноос аймгийн хэмжээнд зохион байгуулж эхэлсэн түүхтэй. Энэ арга хэмжээ өргөжин тэлсээр өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс ирж сонирхдог томоохон баяр болсон байна. Казахын ард түмний энэхүү нандин уламжлалыг Монгол Улсын төр засаг дэмжиж, 2010 онд ЮНЕСКО-д дэлхийн соёлын биет бус өвөөр бүртгүүлсэн юм. Мөн 2016 онд БОАЖЯ-наас аялал жуулчлалын шилдэг арга хэмжээгээр шалгарууллаа. Тус баяр нь Баян-Өлгий аймгийн аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулж, түүнийг даган үйлчилгээ, гар урлал, бэлэг дурсгал, хатгамал зэрэг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн орлого нэмэгдэж байгаа" хэмээв.

Жагсаалын дараа Бүргэдийн баяр “Бүргэдээр ан хийх”, “Көкпар буюу тулам булаалдах” тэмцээнээр эхэлсэн юм.



“Бүргэдээр ан хийх” тэмцээн хоёр үе шаттай явагдсан бөгөөд эхний ээлжинд анд урин дуудах буюу анчин бүргэдээ өндөр уулын оройд үлдээж өөрөө морьтойгоо уулын бэлд буун, гуугалан дуудна. Бүргэд эзнийхээ дууг таньж, уулын оройгоос дүүлэн нисч, бэлд морьтойгоо давхих анчны гар дээр буух юм. Харин хоёрдугаар шатанд анчин бүргэдээ мөн л уулын оройд үлдээх бөгөөд өөрөө бэлд нь үнэг, туулайн хэлбэртэй чихмэл олз чирэн давхиж, бүргэдээ дуудна. 500-1000 метрийн өндөрлөгөөс хулгана, зурмыг андахгүй хардаг хурц нүдтэй бүргэд эзнийхээ дуунаар дүүлэн нисч, түүний чирэн давхих олзыг шүүрэх юм. Өмнөх жилүүдэд амьд амьтан бариулж, бүргэдийн анд сургасан байдлыг шалгадаг байсан боловч жуулчдын хүсэлтээс хамаарч чихмэл шүүрүүлдэг болжээ.

Энэ үеэр ахмад бүргэдчин Бабй Байтей, “Би 86 настай. Энэ баярын хамгийн ахмад оролцогч. Би 1963 оноос хойш бүргэдээр ан хийж эхсэлсэн. Өнгөрсөн хугацаанд 40  бүргэд анд сургалаа. Түүнчлэн хойч үеэ бэлтгэхэд ч ихээхэн анхаарч байгаа. Залуу бүргэдчидийг 10 настайгаас нь эхлэн бэлтгэж байна. Үүний нэг жишээ нь өнөөдрийн баярын хамгийн отгон оролцогч 12 настай хүү юм. Бүргэдээр ан хийх хугацааг хүн бүр янз бүрээр тооцоолдог. Юутай ч гэсэн хээрийн тэнгэрлэг энэ амьтан өөрийн дураар амьдрах ёстой тул тодорхой хугацааны дараа суллан явуулдаг. Казах ястны ёс заншилд бүргэд эзнээ муу бүхнээс хамгаалж, урт наслуулдаг гэж үздэг. Өдий өндөр насалчихаад ан хийж яваа минь ч үүнтэй холбоотой гэж сүсэглэдэг юм” хэмээв.

Шонхор, харцага, бүргэдийг гаршуулан ан авд сургах буюу Шувуучлахуйн зан үйл дэлхийн олон оронд өнө эртнээс өнөөг хүртэл уламжлагдаж иржээ. Монгол, АНЭУ,  Бельги, Чех, Франц, БНСУ, зэрэг 11 улс хамтран Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн төлөөллийн бүртгэлд  шувуучлахуйн зан үйлийг бүртгүүлж байснаас энэхүү уламжлалыг харж болно. Шувуучлахуйн нэг гол хэлбэр болсон Бүргэдээр ан хийх зан үйлийн уламжлал манай улсын казах ястны дунд өнөөг хүртэл язгуур хэв шинжээрээ уламжлагдан, ёс заншил, аман билгийнх нь салшгүй хэсэг болж өвлөгдсөн нь хүн төрөлхтний соёлын өв санг өвөрмөц өнгө аясаар баяжуулсан бахархалтай үйл юм.



Мөн өдөр эрчүүдийн хүч чадал, авхаалж самбааг сорих нэгэн сонирхолтой тэмцээн эхэлсэн нь “Көкпар буюу тулам булаалдах” байв. Морины давхиан дунд 20-30 кг ямааны тулмыг шүүрч, бусад эрчүүдтэй булаалдан, хамгийн сүүлд авч үлдсэн нь ялагч болно. Ялагч нь тулмаа өөрийн сонгосон айлын гэрийн гадаа үлдээх бөгөөд тухайн айл мах чанаж, идээ будаа бэлдэж, найр наадам хийдэг уламжлалтай юм.

“Бүргэдээр ан хийх”, “Тулам булаалдах” тэмцээний шилдгүүд маргааш тодорно. Мөн “Хамгийн сайхан үндэсний хувцас, морь, бүргэдийн тоноглолтой оролцогч”-ийг тодруулах юм.

Зохион байгуулагчдын өгч буй мэдээллээр Бүргэдийн баярыг үзэх жуулчдын тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа юм. Тухайлбал, 2017 оны 10 сард Баян-Өлгий аймагт болсон баярыг дэлхийн 20 гаруй орны 1200 орчим жуулчин үзэж сонирхсон нь 2016 онтой харьцуулахад 2 дахин өссөн үзүүлэлт юм. Энэ удаад ч мөн ОХУ, БНХАУ, Япон, Англи зэрэг орны аялагчид бүргэдийн баярыг үзэж, сонирхож байлаа. Энэ үеэр зарим жуулчны  сэтгэгдлийг сонслоо.



Австрали улсын иргэн Жорж Макни: Би Австралиас ирсэн. Монголд ирээд зургаан сар болж байна. Монгол үзэсгэлэнтэй сайхан орон юм. Өнөөдрийн баяр бол миний Монголд байх хугацаандаа үзэж буй анхны, сонирхолтой арга хэмжээ байлаа. Анчид бүргэдээ гаран дээрээ суулган давхих нь туйлын сүрлэг харагдаж байна. Мөн бүргэдээ холоос дуудаж, чирж яваа зүйлээ бариулж байгаа зэрэг нь ихээхэн сонирхолтой санагдаж байна. Тэнгэрт дүүлэн нисэх хүчирхэг шувууг хэрхэн сургадаг талаар судлах, Монгол Улсын түүх соёлын талаарх мэдлэгээ улам бүр тэлэх хүсэл төрж байна.

Шинэ Зеланд улсын иргэн Анне Моррис: Монголд анх удаагаа ирж байна. Их хүйтэн байна. Гэхдээ өнөөдрийн баяр туйлын хөгжилтэй, халуун, дулаан уур амьсгал дунд өрнөж байна. Бүргэдээр ан хийх талаар “Бүргэдчин охин” баримтат киноноос үзэж, түүгээрээ төсөөлж байсан. Өнөөдөр өөрийн биеэр үзсэндээ туйлын баяртай байна. Монгол түмний тэр дундаа казах ястны өв соёлын талаар бага ч атугаа мэдлэгтэй боллоо. Дараа дахин ирэх болно.

Бүргэдийн баярын үеэр Сээр хуга цохих тэмцээн, Морьт харвааны үзүүлбэр зэрэг олны сонирхлыг татсан тэмцээн, уралдаан, арга хэмжээ боллоо.



Бүргэдийн баярыг зохион байгуулж, олон улсад сурталчилан таниулснаар Баян-Өлгий аймгийг зорих жуулчдын тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн байна. Ингэснээр агнасан ан, сүү цагаан идээгээ борлуулж, амьдралаа залгуулдаг байсан казах түмэнд орлого, амжиргааны түвшин нэмэгдэж байгаа аж. Тиймээс энэхүү баярыг уламжлал болгон зохион байгуулж буй Засгийн газар, БОАЖЯ, НЗДТГ-т талархаж буйгаа Бүргэдийн баярт оролцож буй казах түмэн илэрхийлж байлаа. Мөн энэхүү баяр цаашд улам бүр өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа дурьдаж байв.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал

Д.Сумъяабазар: “Эрдэнэс Тавантолгой”-н захирал ажлаас гарах өргөдлөө өгөөгүй
Д.Сумъяабазар: “Эрдэнэс Тавантолгой”-н захирал ажлаас гарах өргөдлөө өгөөгүй
 
Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна
Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Д.Лүндээжанцан: Монголчуудыг монгол хүн өөрөө аварна гэх энэ философи Жанлавцогзол номын гол агуулга

Д.Лүндээжанцан: Монголчуудыг монгол хүн өөрөө аварна гэх энэ философи Жанлавцогзол номын гол агуулга

Д.Батлут: Энэ салбарт чадварлаг хүний нөөц, шинэ технологиуд гээд шинэчлэх шаардлагатай зүйл олон бий

Д.Батлут: Энэ салбарт чадварлаг хүний нөөц, шинэ технологиуд гээд шинэчлэх шаардлагатай зүйл олон бий

Арвантавдугаар Далай ламыг албан ёсоор тодруулна гэдгийг мэдэгдлээ

Арвантавдугаар Далай ламыг албан ёсоор тодруулна гэдгийг мэдэгдлээ

Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

Орос, Хятадыг үзэн ядах нь Монголын эрх ашигт нийцэхгүй

Орос, Хятадыг үзэн ядах нь Монголын эрх ашигт нийцэхгүй

Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу?

Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу?

“Ганц очноос ноцсон аюул”

“Ганц очноос ноцсон аюул”

X Богд яагаад Даншиг наадамд морилсонгүй вэ?

X Богд яагаад Даншиг наадамд морилсонгүй вэ?

Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь

Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь

Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц нь хэр вэ гэдэг асуудал тулгарна

Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц нь хэр вэ гэдэг асуудал тулгарна

Харзтайд сорилгод барилдсан говийн бөхчүүдээс Т.Төгсдөлгөөн, Н.Амгаланбаатар, Э.Мөнхбаатар, Б.Бадрал нарын аймгийн арслангууд өнгөтэй байна

Харзтайд сорилгод барилдсан говийн бөхчүүдээс Т.Төгсдөлгөөн, Н.Амгаланбаатар, Э.Мөнхбаатар, Б.Бадрал нарын аймгийн арслангууд өнгөтэй байна

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​