fbpx Халдвар хамгааллын дэглэмээ “мартсан“ иргэд “Нарантуул“-аар хөлхөж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
9 минут 20 секунд

Халдвар хамгааллын дэглэмээ “мартсан“ иргэд “Нарантуул“-аар хөлхөж байна

Хатуу хөл хориог үе шаттай бууруулж, томоохон худалдааны төв, захууд үүд хаалгаа нээх болсонтой холбогдуулж "Нарантуул" худалдааны төвөөс сурвалжилга бэлтгэлээ.

Cap гаруйн хугацаанд эл хуль байсан худалдааны төв хүний хөл хөдөлгөөнд дарагдсан байв. "Дүнжингарав" худалдааны төв долоо хоног бүрийн Даваа гарагт амардаг тул "Нарантуул"-аар үйлчлүүлэгчдийн тоог өсгөхөд нөлөөлсөн бололтой.

Өмнө нь тус худалдааны төв рүү урд хаалгаар ороход зайгүй чигжсэн автомашин дундуур сүлжиж явахад хүндрэлтэй байдаг байсан бол хөл хорионы өдрүүдэд хашлага, хайс хийсэн нь зорчих хөдөлгөөнийг эмх цэгцтэй болгожээ. Захын төв хаалгаар ороход түм түжигнэж байна. Худалдаачид лангууны ард бараагаа дэлгэн суужээ. Дэлгүүрийн тэргэн дээр ундаа, жигнэмэг, кофе зэрэг бараа өрж. хажуу талаар нь төрөл бүрийн уут багцлан өлгөсөн хүмүүс худалдаачдад цаасан аягатай уух зүйлсээр үйлчилнэ.

Мөн хажуугаар өнгөрөх хүмүүсээс “тор авах уу" хэмээн асуух аж. Түүнчлэн, лангуу хоорондын давчуухан зайд тэрэг түрж, “холдоорой" хэмээн орилон урагшлах залуус, хөөсөнцрөөр хийсэн болхидуухан саванд жимсний чанамлын шилэнд хоол хийж борлуулах эмэгтэйчүүд гээд өмнө нь захын уур амьсгал ямар байсан яг л тэр хэмнэл угтана.

ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМ МӨРДӨГДӨХГҮЙ БАЙНА

Цар тахал намжаагүй байгаа. Халдварын тоо өндөр байж, олон хүн уг өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлсээр байна. Иймд зах дээр худалдаачид, үйлчлүүлэгчид халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн мөрдөж байгааг хамгийн эхэнд анзаарсан юм.

Харамсалтай нь маск зүүснээс бусдаар халдвар хамгааллын дэглэмийг сахиулж байгаа зүйл алга.

Захын төв хаалгаар ороход халуун үзэх, гар ариутгах зэрэг халдвар хамгааллын дэглэмээс гадна урьдчилан сэргийлэхтэй холбоотой сэрэмжлүүлэг мэдээлэл ч байсангүй. Дотогш лангуу хоорондын давчуу хэсгээр явахад халдвар хамгааллын дэглэмийн дагуу зай барих боломж алга. Хамгийн гол нь захаар хэсэг явахад маск зүүгээгүй цөөнгүй тохиолдолтой таарсан юм. Хүнд тэргэнд түүртсэн ачигч залуус маскаа тайлаад хаячихаж.

Мөн олон хүний дунд маскгүй чанга чанга инээж, ярилцах хүмүүс ч байв. Цаашлаад хэсэг бүлгээрээ нийлж, модон авдар тойрон хөзөр эргүүлэх хүмүүс тоглоомондоо улайрч, шүлсээ үсчүүлэн орилолдоно. Иргэдийн хувьд ч бараа бүтээгдэхүүн үзэхдээ ихэнх нь бээлий өмсөөгүй аж. Түүнчлэн, хүн хоорондын зай барих, маскаа хамар давуулж бүрэн гүйцэд зүүх, худалдагчтай зайнаас харьцах зэрэг халдвар хамгааллын наад захын дүрмийг биелүүлэх нь ховор байв.

Лангуу тойрч худалдаа хийхэд харьцангуй эрсдэл багатай. Харин цайны газруудаар үйлчлүүлж буй иргэдийн хувьд ихээхэн эрсдэлтэй харагдсан юм. Ихэнх цайны газрын үйлчилгээний заал давчуу зайтай. Энд 1.5-2 метрийн зай барьж суух боломж алга. Бүгд эгнэж суугаад хооллоно. Анхааруулах самбар, гар ариутгагч зэргийг тавьсан ч түүнийг хэрэглэж байгаа хүн харагдсангүй. Товчхондоо, худалдааны төвд халдвар хамгааллын дэглэм мөрдөгдөхгүй байгаа учир иргэд халдвараас сэргийлж, сонор сэрэмжтэй үйлчлүүлэх шаардлагатай нь анзаарагдаж байв.

БОРЛУУЛАЛТ МУУ БАЙНА

Бид бэлэн хувцасны лангуунууд төвлөрсөн хэсгээр очлоо. Ихэвчлэн залуус хувцас сонирхон өмсөх аж. Ихэнх лангуу "Бүх хувцас 10,000, 15,000" гэх зэрэг самбар тавьж, ард нь хувцас өлгөжээ. Эдгээр нь зарж амжаагүй удсан хувцаснууд гэнэ. Зарим нь цас, борооны уснаас болж багахан шарласан аж.

Хүүхдийн хувцасны лангуун дээр очив. Хүүхдийн гадуур хүрэм, гутал зэргийг эс тооцвол бусад хувцасны борлуулалт муу байгаа аж. Худалдагч Б хэмээх 30 орчим насны залуу өглөөнөөс хойш хоёр хослол, гурван хүрэм зарсан байна. Тэрбээр "Борлуулалт тааруухан байна. Хүмүүс зайлшгүй хэрэгцээтэй гэсэн зүйлийг л худалдан авч байна. Худалдан авалт хийж байгаа хүмүүстэй ярилцахад хүүхдээ хөдөө явуулах гээд хувцас авч байна, эсвэл сэлгээ гутал, цамц авахгүй бол өмнөх нь хуучирсан гэх зэргээр хэлдэг. Удахгүй Хүүхдийн баяр болох тул борлуулалт өсөх болов уу гэж найдаж байна. Манай бараа дандаа өмнө нь борлуулж амжаагүй үлдсэн хувцаснууд байгаа. Тийм болохоор үнэ нэмэхгүй, хямдхан өгчихдөг. Өглөөнөөс хойш 100 гаруй мянган төгрөгийн борлуулалт хийлээ" хэмээн ярив.

Түүнчлэн, “Нарантуул" худалдааны төвөөр үйлчлүүлэгчдийн багагүй хэсгийг орон нутгийн иргэд эзэлдэг. Гэвч вакцинаас болж хөдөөний иргэд цөөн байгаа нь борлуулалтад нөлөөлж буйг хэлэв. Хэрэв зорчих хөдөлгөөн чөлөөтэй болоод ирвэл малчид, орон нутгийнхан түүхий эдээ тушаагаад санхүүгийн боломж харьцангуй өндөр болсон үе хэмээн хэлж байлаа.

Цааш гуталны тасгаар оров. Борлуулалт мөн л муу хэмээн худалдаачид хэлж байлаа. Энэ нь ч илт аж. Үргэлжилсэн лангуугаар 20 шахам минут сүлжин явахад гутал сонирхож, өмсөж үзэж байгаа хүнтэй бараг таарсангүй. Мөн хивс, хивсэнцэр, хулдаас, гэр ахуйн бараа, сав суулга тэргүүтэй барааны лангуунуудаар орлоо. Гэр ахуйн жижиг бараа, хүүхдийн тоглоом, ахуйн бараанаас бусад бараа бүтээгдэхүүний борлуулалт тун бага байгааг худалдаачид хэлсэн юм.

Худалдаачин Ж “Хүмүүс мөнгөгүй болсон байна. Манайх төрөл бүрийн сав суулга борлуулдаг. Уг нь зун болоход борлуулалт харьцангуй өсдөг юм. Гэвч өглөөнөөс хойш 10 литрийн ганц сав зарлаа" хэмээн ярив. Харин дугуйн худалдаа эрхлэгч Б чамгүй ажилтай сууж байлаа. Хоёр ч дугуйг сэлбэн засаж, хажуугаар нь 280 мянган төгрөгөөр нэг дугуй худалдаалж орхив. Урин дулаан цаг ирсэнтэй холбоотойгоор дугуйгаа сэлбэн засах, мөн шинэ дугуй авах гэсэн хуүхдууд цөөнгүй байгаа аж.

ҮНЭ ТОГТВОРТОЙ БАЙНА

Ихэнх худалдаачдын хувьд үлдэгдэл бараагаа борлуулж байгааг хэлсэн. Түргэн гүйлгээтэй барааны хувьд эргэлт сайтай. Харин хивс, хулдаас, сав суулга зэрэг бараа борлуулалт багатай байсан учир урд хөршөөс нэмэлт татан авалт төдийлөн хийгээгүй аж. Иймд эдгээр барааны үнэ харьцангуй тогтвортой байгаа гэнэ.

Харин эргэлт сайтай бараа бүтээгдэхүүний хувьд үнэ нь өсжээ. Үүнд хүнсний бүтээгдэхүүн, ахуйн төрөл бүрийн бараа орж байна. Хөл хорионы үед ачаа тээвэрт саатал гарч. тээврийн хөлсийг 30-40 юаниар бодож ачуулдаг байсан ачаа 100 хүртэл юань болж өсчээ. Уг ханшаар зайлшгүй шаардлагатай түргэн муудах хүнс болон манай улсад тасарсан бүтээгдэхүүнүүдийг оруулж ирсэн гэнэ. Улмаар үнэ өсөх нөхцөл бүрдсэн гэдгийг хэлж байсан.

Худалдаачин Б ямар ч байсан зах худалдааны төвүүд ажиллаж эхэлсэн нь сайн. Хөл хорионд орж, борлуулалт ч байхгүй, нэмээд өвчинд нэрвэгдээд сууж байснаас зах дээр гараад зогсож байвал бид бүхний хувьд учиртай. Хүмүүс ажил орлоготой болж байж худалдан авалт хийнэ. Энэ талаас нь төр дэмжээд өгмөөр байна. Үнэтэй брэнд дэлгүүрүүд ямар ч цаг үед орлого тасарна гэсэн зүйл байхгүй. Үйлчлүүлэгчид нь тодорхой шүү дээ. Харин эдийн засаг хямрахад "Нарантуул"-ын худалдаачдад шууд нөлөөлж байна. Тэр тусмаа аяны хэрэгсэл зэрэг удаан борлуулалттай бараа бүр гүйхээ байсан. Хүнс бол зарагдаад л байна. Хүн эхлээд идэх хэрэгтэй шүү дээ. Нэгэнт үр дүнгээ өгөхгүй хөл хориогоо болиод одоо хүмүүсээ бодсон ажил хийгээч гээд дамжуулаад өгөөрэй, тэр томчуудад" хэмээн ярьсан юм.

Эх сурвалж: Өдрийн сонин

Зургаан дэд төвийг 10 болгож нэмэгдүүлэх Хотын даргын санаачилгыг Ерөнхий сайд дэмжлээ
Зургаан дэд төвийг 10 болгож нэмэгдүүлэх Хотын даргын санаачилгыг Ерөнхий сайд дэмжлээ
 
Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ
Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ

Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ

Трампыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

Трампыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

Ираны дайн Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхын бэлэн байдлыг харуулав

Ираны дайн Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхын бэлэн байдлыг харуулав

А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Дутуу алсан могой”...

“Дутуу алсан могой”...

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Цахим намагт шигдсэн монголчууд

Цахим намагт шигдсэн монголчууд

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Польшид юу болж байна вэ?

Польшид юу болж байна вэ?

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Төрийн эзэн нь хэн бэ?

Төрийн эзэн нь хэн бэ?

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​