fbpx МИАТ-ЫН АЖИЛТАН: Бейсболын цохиураар зодсон асуудал 2 жилийн өмнө болсон хэрэг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 48 секунд

МИАТ-ЫН АЖИЛТАН: Бейсболын цохиураар зодсон асуудал 2 жилийн өмнө болсон хэрэг

МИАТ-ын Зорчигч үйлчилгээний хэлтсийн дарга С.Батсүх ажилтнаа бэйсболын төмөр цохиураар зодож буй бичлэг түгээд байна. Энэ асуудалтай холбогдуулан МИАТ ХК-иас мэдэгдэл гарган, С.Батсүхийг ажлаас чөлөөлж буйгаа мэдэгдсэн.

Тэгвэл ЦЕГ-аас уг хэргийг шалгаж эхэлсэн талаар мэдээллээ. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү:

“Цахимд нийтлэгдсэн мэдээлэлтэй холбогдуулан ИАТ-ийн цагдаагдаагийн хэлтсээс уг асуудлыг бүртгэлд авч, шалгалтын ажиллагааг явуулж эхэлсэн. Ажилтны хэлж буйгаар эл явдал 2 жилийн өмнө болсон асуудал аж. Гэвч үнэн эсэх нь шалгалтын дараа тодорхой болно” хэмээх мэдээллийг өгөв.

Эх сурвалж: shuurhai.mn

"Ид шид орон"-ы Ч.Ганжавхлан Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнууллаа
 
У.Хүрэлсүх: Төр, засаг, хувийн хэвшил хамтрахын зэрэгцээ иргэн бүр эх оронч худалдан авагч байя
У.Хүрэлсүх: Төр, засаг, хувийн хэвшил хамтрахын зэрэгцээ иргэн бүр эх оронч худалдан авагч байя
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ