Засгийн газрын өнөөдрийн/2021.05.27/ хуралдаанаар “Токио-2021” зуны олимп, Паралимпийн наадамд оролцох эрх авсан тамирчин тус бүрт 10 сая төгрөгийн нэг удаагийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэжээ. Мөн Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүний цалинг 2021 оны зургадугаар сарын 1-нээс 2021 оны есдүгээр сарын 30-ныг хүртэл сард олгох цалинг 1.5 сая төгрөг болгож нэмлээ.
Түүнчлэн цаашид тамирчины цалинг 1.2 сая төгрөг, дасгалжуулагчид 1.5 сая төгрөг хүртэл нэмэхээр болсон байна. Үүнд шаардагдах хөрөнгийг Биеийн тамир спортын хороо 2021 оны батлагдсан төсвөөс гаргах аж.