Олимпийн аварга Н.Түвшинбаяр өнгөрсөн долоо хоногт суллагдан, гадуур байцаагдаж байгаа юм. Тэрээр өөрийн найз улсын начин Э.Энхбатын биед ноцтой гэмтэл учруулсэн хэрэгт буруутгагдан шалгуулж байгаа.
Энэ асуудлаас үүдэн тэрээр ёс зүйн хариуцлага хүлээж Монголын үндэсний Олимпийн хорооны ерөнхийлөгчийн ажлаа өгөхөө мэдэгджээ. Энэ талаар тус хорооны дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар хэвлэлд онцолсон байна.
Эдүгээ улсын начин Э.Энхбат БНСУ-д эмчлүүлж байгаа бөгөөд удаан хугацаанд ухаангүй байсны эцэст ухаан ороод байгаа юм.
Эх сурвалж: shuurhai.mn