Коронавирусийн халдвартай болон гадаадаас ирсэн иргэд тусгаарлагдах явцдаа амиа алдсан хэрэг өнөөдөр гарлаа. Тодруулбал, Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан иргэн цонхоор унаж, амиа алджээ.
Энэ тухай дуудлага өнөөдөр 12:00 цагийн үед цагдаагийн байгууллагад ирсэн байна. Амиа алдсан иргэн коронавирусийн халдвартай байсан бөгөөд эмнэлгийн 3 давхраас унаж, нас баржээ. Талийгаач тус эмнэлэгт коронавирусийн халдвараа эмчлүүлээд 7-8 хонож байсан бололтой.
Эх сурвалж: shuurhai.mn