fbpx Орлогод нийцсэн ногоон орон сууц төслийн хүрээнд эхний ээлжийн 20 айлын орон сууц 2021 оны 9 дүгээр сард ашиглалтад орно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
7 минут 56 секунд

Орлогод нийцсэн ногоон орон сууц төслийн хүрээнд эхний ээлжийн 20 айлын орон сууц 2021 оны 9 дүгээр сард ашиглалтад орно

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар Сонгинохайрхан дүүрэгт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын явцтай очиж танилцан, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ.

Нийслэлийн хамгийн олон оршин суугчтай, шилжин суурьшигчид ихтэй, хүн амын 77 хувь нь гэр хороололд амьдардаг Сонгинохайрхан дүүргийн хувьд төвлөрлийг сааруулж, дэд бүтцийг хөгжүүлэн, орон сууцжуулах ажлыг эрчимтэй хийх зайлшгүй шаардлага үүсээд байгаа билээ. Иймд өмнө нь төлөвлөгдөж, одоо бүтээн байгуулалт эхлүүлсэн болон ирээдүйд гүйцэтгэх төслүүдийг Засгийн газраас Нийслэлийн Засаг даргын тамгын газарт дэмжлэг үзүүлж богино хугацаанд хэрэгжүүлнэ гэдгээ Ерөнхий сайд тодотгосон.

Энэ өдөр Баянхошуу дэд төв, орлогод нийцсэн Ногоон орон сууцны төслийн 9 дүгээр хороонд хийгдэж буй газар чөлөөлөлт, Их тойруугийн хурдны автозамын сүлжээ үүсгэх явц, дүүргийн Соёлын ордны барилгын гүйцэтгэл, Түрээслээд өмчлөх 126 айлын орон сууцны барилга угсралт, Толгойт дэд төвийн төсөл, Баянголын аманд орлогод нийцсэн орон сууцны хороолол байгуулах, Төв цэвэрлэх байгууламжийн барилгын гүйцэтгэл, СХД-ийн 18 дугаар хороонд Геологийн төв лабораторийн уулзварт баригдах нүхэн гарцын төлөвлөлтийн байдлыг тус тус шалгалаа.

Эдгээр гүйцэтгэлийн ажилтай танилцаад төсвийн хөрөнгө оруулалтаар он дамжин баригдаж буй дүүргийн Соёлын төвийг улсын хэмжээний статустай болгож, Соёлын яамны харьяанд авахаар Ерөнхий сайд шийдвэрлэлээ. Мөн Баянхошуу дэд төвд аль нэг төрийн байгууллагыг нүүлгэн байршуулах, тус дүүрэгт баригдах хоёр нүхэн гарцыг барих төсвийг Улсын төсөвт суулгах, нийслэлийг тойрсон хурдны замын маршрутыг эцэслэн гаргахаар тус тус шийдвэрлэлээ.

Улаанбаатар хотын гэр хорооллыг дахин төлөвлөж, эко хороолол бүхий орлогод нийцсэн ногоон орон сууц, нийгмийн дэд бүтцийг цогцоор нь шийдвэрлэх, агаар хөрсний бохирдлыг бууруулах зорилгын хүрээнд тус бүр нь 5 га талбайд, 20 эко хорооллыг зургаан дэд төв түшиглэн байгуулах “Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл”-ийг 5 үе шаттай хэрэгжүүлэх юм. Үүний нэг нь дээрх Баянхошуу дэд төв, түүнийг дагасан орон сууцны хороолол барих юм. Эдгээр төслийг хэрэгжүүлснээр гэр хорооллын 10 мянган өрх орон сууцанд орох юм. Энэхүү төслийн хүрээнд Баянхошуу дэд төвийн дэргэд эхний ээлжийн загварын 20 айлын орон сууц баригдаж дууссан бөгөөд 2021 оны 9 дүгээр сард ашиглалтад хүлээлгэн өгөх юм.

Соёлын ордны барилгыг гүйцээж, орчны тохижилтыг хийснээр нийслэлийн иргэдэд үзүүлэх соёлын үйлчилгээний хүртээмжийг 850 суудлаар нэмэгдүүлэх боломж бүрдэх юм. Харин тус дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр Баянголын аманд орлогод нийцсэн орон сууцны төсөл хэрэгжүүлснээр зорилтот бүлгийн 2007 өрхийн 7600 гаруй иргэн хямд өртөгтэй орон сууцанд шилжин суурьшина.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ,

“Улаанбаатар хотын гэр хорооллыг барилгажуулж, түгжрэлийг бууруулах ажлыг яаралтай хийх ёстой. Одоо байгаа байдлаараа үргэлжлүүлсээр байвал агаар орчны бохирдол ихсэж, 0 зогсолт хийхээр нөхцөл байдалд хүрчихээд байна. Тиймээс Засгийн газар НЗДТГ-т хүч нэмж ажиллахаас аргагүй байна.

Зарим асуудал дээр цөөн хүнд таалагдахгүй ч дийлэнхи олонхид өгөөжтэй үр дүнг гаргахын тулд давс мэт шийдвэр гаргахаас гарцгүй байна. Улаанбаатар хотыг тойрсон хурдны зам тавьж, газар чөлөөлтүүдийг тууштай хийнэ.

Хот тойрсон хурдны замын сүлжээнд жижиг замуудыг холбоно. Хурдны зам барихад Засгийн газраас төсвийн дэмжэг үзүүлж таарна. Хот дотроо жижиг нүхэн гарцуудыг хийхээс хоёр нь СХД-Т хийгдэнэ. Санхүүжилтийг ирэх жилийн Улсын төсөвт тусгуулна.

Төвлөрлийг сааруулах цогц бодлогын хүрээнд зургаан хэсэгт төрийн байгууллагуудыг төвлөрүүлэх дэд төв байгуулж, утааны голомтод байгаа 10 газарт хэсэгчилсэн төлөвлөлтүүд хийнэ.

Төрийн байгууллагуудаа хотын төв хэсгээс үе шаттай гаргаж төвлөрлийг сааруулна. Энэ бүтээн байгуулалтын цогц төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхдээ Засгийн газар хувийн хэвшлийнхнээ оролцохыг уриалж дэмжлэг хүсэж байна. Бид бодлогоор дэмжинэ. Тухайлбал татвараас чөлөөлөх, дэд бүтцийг татах, зарим давуу байдал үүсгэх гэх зэрэг.

Баянголын аманд баригдах орон сууцны хороололд төр дэд бүтцийг нь байгуулж, сургууль цэцэрлэг, ажлын байраар хангах том дэд төвүүдийг барих болно. Үүнд ч мөн хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдээ гар бие оролцохыг урьж байна.

Нийслэлийн агаар орчны бохирдлыг бууруулах, төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулахын тулд хүссэн ч эс хүссэн ч үндсэн суурь шийдлээ гаргах шаардлагатай бид нүүр тулж байна.

Богдхан төмөр замын барилгын ажлыг эрчимжүүлэх, том худалдааны төвүүдийг Хөшигийн хөндийн тийш гаргах зэргээр цогцоор нь суурь асуудлаа шийдэж байж түгжрэлээс гарна. Хүн амын тал хувь нь төвлөрсөн Улаанбаатар хотын асуудлыг зөвхөн нийслэлийн засаг захиргааны нэгжид тохоод орхихгүй Засгийн газар хамтарч шийдээд явна” гэлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хэлэхдээ,

“Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 05 дугаар сарын 19 -ний өдөр Нийслэлийн төсвийг нэмэгдүүлэх түүхэн шийдвэр гаргасан. Энэ нь бидэнд маш том дэмжлэг юм. Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд авч хэрэгжүүлэх төслийн явцыг Ерөнхий сайд газар дээр нь танилцаж ажиллаж байгаа нь чухал байна.

Нийслэлийн төвлөрлийг сааруулах боломж бий. Зургаан дэд төвд суурилж хотын төвлөрлийг сааруулах бодлого хэрэгжүүлнэ.

Баянхошуунд 165 га газарт 4000 айлын орон сууц шинээр барих, төрийн захиргааны байгууллагыг нүүлгэн шилжүүлэхэд Засгийн газрын дэмжлэг хэрэгтэй байсныг Ерөнхий сайд танилцаад газар дээр нь шийдвэрлэлээ. Иргэдийн газар, үл хөдлөх хөрөнгө цаашдаа өндөр үнэлгээтэй болох боломж бүрдэж байна. Их тойруугийн хурдны зам эдгээр дэд төвүүдтэй холбогдоно. Дэд төвүүдийг дагасан ажлын байр нэмэгдэнэ, дүүргүүд дэх төвлөрөл саарч, гэр хорооллын иргэд орон сууцанд шилжин суурьшина гээд агаар, орчны бохирдлыг бууруулах, түгжрэлийг сааруулах ажлыг цогцоор нь шийдэхийн тулд Засгийн газартай хамтарч газар дээр нь ажиллаж байна ” гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Д.Сумъяабазар: Улаанбаатар хотын нийтийн тээвэрт парк шинэчлэл хийнэ
Д.Сумъяабазар: Улаанбаатар хотын нийтийн тээвэрт парк шинэчлэл хийнэ
 
Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ
Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ

Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ

Трампыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

Трампыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

Ираны дайн Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхын бэлэн байдлыг харуулав

Ираны дайн Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхын бэлэн байдлыг харуулав

А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Дутуу алсан могой”...

“Дутуу алсан могой”...

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Цахим намагт шигдсэн монголчууд

Цахим намагт шигдсэн монголчууд

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Польшид юу болж байна вэ?

Польшид юу болж байна вэ?

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Төрийн эзэн нь хэн бэ?

Төрийн эзэн нь хэн бэ?

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​