fbpx Банк залилагч батлан даалтад байхдаа хэрэг үйлдсэн байж болзошгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 46 секунд

Банк залилагч батлан даалтад байхдаа хэрэг үйлдсэн байж болзошгүй

Худалдаа хөгжлийн банкны “Шангрила” дахь салбараас тавдугаар сарын 25-ны өдөр 50 орчим насны эмэгтэй хуурамчаар үйлдсэн бичиг баримтаар үйлчлүүлж, хоёр сая ам.доллар залилсан хэрэг гарсан билээ. Залилагч эмэгтэй нь барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компанийн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн байжээ.

Тодруулбал, тэрбээр энэхүү гэмт хэргийг 41 настай Э, 32 настай Б, 34 настай Б нартай бүлэглэн үйлдсэн байна. Тус хэрэгт цагдаагийн байгууллагаас 13-14 хүнийг сэжигтнээр тооцож, мөрдөн шалгаж, эрэн сурвалжилж байгаа юм.

ХОЁР САЯ АМ.ДОЛЛАР ЗАЛИЛСАН ЭТГЭЭДҮҮДИЙН НЭГИЙГ ЭРЭН СУРВАЛЖЛАХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Энэ хэрэгт холбогдсон, эрэн сурвалжлагдаж байгаа сэжигтнүүд өмнө нь гэмт хэрэгт холбогдож байсан талаар болон хоёр сая ам.доллар олдсон тухай мэдээллийг ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвөөс тодруулахад “Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албаныхан шалгаж байгаа. Одоогоор хэрэгт холбогдоод байгаа хүмүүсийн талаар тодорхой мэдээллийг өгөх боломжгүй. Бидэнд ирсэн мэдээллээр залилан үйлдэгчид тус банкны харилцагч гадны компанийг төлөөлөх эрх бүхий иргэний бичиг баримтыг хуурамчаар үйлдэж гүйлгээ хийсэн.

Залилагчид нас барсан хүний бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн байсан. Энэ хэрэгт 10 гаруй хүнийг сэжигтнээр холбон шалгаж байгаа. Гол сэжигтнүүд болох дөрвөн хүнийг шуурхай эрэн сурвалжилж Б.Бямбадорж, Б.Баттулга, Э.Золхүү нарыг тавдугаар сарын 29-ний баривчилсан. Одоо Батсайхан овогтой Энхбаатарыг эрэн сурвалжилж байна. Хоёр сая ам.доллар залилан хэлбэрээр гүйлгээ хийгдсэн нь тогтоогдсоноос хойш цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагааг шуурхай хийж байгаа гэсэн юм.

Хоёр сая ам.долларын гүйлгээ залилан хэлбэрээр хийгдсэнээс хойш зургаа хонож байгаа. Одоогийн байдлаар нийт мөнгийг олоогүй бөгөөд 1.1 сая ам.долларыг машин дотроос олсон тухай мэдээлэл гарсан. Их хэмжээний мөнгө машинаас олдсон тус хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж. Тус хэлтэстэй холбогдож асуухад мэдээлэл өгөх боломжгүй. Худалдаа хөгжлийн банкинд мөнгө шилжүүлсэн зүйл байхгүй гэлээ.

ХОЛБОГДСОН ХЭРГИЙГ НЬ ЭЦЭСЛЭН ШИЙДВЭРЛЭЭГҮЙ БАЙХАД Б.БЯМБАДОРЖ ДАХИН ЗАЛИЛАН ҮЙЛДЖЭЭ

Албаныхан залилангийн хэрэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ийн тайлбарлаж байгаа бол зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар Худалдаа хөгжлийн банкнаас их хэмжээний мөнгө залилсан хүмүүсийн нэг Б.Бямбадорж өмнө нь хэд хэдэн залилангийн хэрэгт холбогдож байсан байна. Тодруулбал, Хаан банкийг луйвардсан хэрэгт холбогдож байжээ. Тухайлбал, 2019 онд итгэмжлэх ашиглан тус банкны харилцагч БНХАУ-ын иргэний данснаас нэг тэрбум гаруй төгрөг залилсан аж. Тэрбээр батлан даалтад байх хугацаандаа ийнхүү дахин залилангийн хэрэгт холбогдсон болохыг эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Гэтэл энэ хэргийн талаар “Монгол Улсын Шүүхийн шийдвэрийн цахим хуудас”-наас хайлт хийхэд огт мэдээлэл гарч ирсэнгүй.

Цагдаагийнхан мөрдөн шалгах ажиллагааны явцад одоогийн байдлаар 1.1 сая ам.долларыг нь олж, эд мөрийн баримтаар хураан авсан аж. Мөн Б.Бямбадорж, Б.Баттулга, Э.Золхүү нарыг баривчлахдаа хэрэгт холбогдох нотлох баримтуудыг битүүмжилж, 800 гаруй мянган ам.долларыг нь хайж буй тухай мэдээлсэн юм.

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд зааснаар 20 сая төгрөгөөс дээш болон түүнтэй тэнцэх хэмжээний валютын гүйлгээ хийхээр бол арилжааны банкууд Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэх үүрэгтэй. Хуулийн энэ заалтын хэрэгжилт сул байсан, эсвэл өөр ямар нэг шалтгаанаас болж залилангийн хэрэг гарсан талаар Худалдаа хөгжлийн банкнаас мэдээлэл өгөхгүй гэсэн юм.

Худалдаа хөгжлийн банкинд залилагчид хоёр сая ам.долларын валют гаргуулан авах хүсэлтээ өгч, улмаар өнгөрсөн долоо хоногийн мягмар гаригийн 15.00 цагийн үед 50 орчим насны эмэгтэйг явуулж авахуулсан аж. Хэд хэдэн залилан мэхлэх гэмт хэрэгт дээрх хүмүүс шалгуулж, хэргийг нь эцэслэн шийдвэрлээгүй байхад шүүгчийн захирамжаар батлан даалтад гарчхаад дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж, иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, банкийг хохироосон явдалд холбогдох арга хэмжээг хуулийн дагуу авах нь тодорхой.

Тус хэргийг Прокурорын байгууллага хянан шалгаад Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газраас тус хэргийг ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэн шалгуулж болзошгүй байна. Уг хэргийн холбогдогч нарыг Эрүүгийн хуулийн 17.3-3.3 дахь хэсгийн хуурамч баримт бичиг, эд зүйл ашиглан, зохиомол байдлыг зориуд бий болгож, зохион байгуулалттайгаар бусдыг залилан мэхэлсэн гэх үндэслэлээр хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд цагдан хорьж саатуулаад байгаа.

Монгол Улсын хэмжээнд эрүүгийн хуулийн 17.3-д заасан “Залилах” гэмт хэрэг 2018 онд 5372 удаа бүртгэгдэж байсан бол 2019 онд энэ тоо 7821 болж өссөн бөгөөд гэмт хэргийн улмаас иргэд, байгууллагад учирсан хохирлын хэмжээ 165.6 тэрбум төгрөгт хүрч өсч байжээ. Харин 2020 оны хоёрдугаар улирлын байдлаар 2598 болж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ 52.8 тэрбум төгрөг болсон байна. Жил бүр банктай холбоотой залилах гэмт хэрэг гардаг ч сүүлийн жилүүдэд статистик буурч байгаа аж. Гэвч энэ төрлийн хэргийн мэдээллийг олон нийтэд хүргэхгүй байхыг банк эрмэлздэг байж болзошгүй юм.

Өнөөдөр явуулын хоёр, суурин 54 цэгт коронавирусийн эсрэг вакцин хийнэ
Өнөөдөр явуулын хоёр, суурин 54 цэгт коронавирусийн эсрэг вакцин хийнэ
 
Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ
Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ

Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ

Трампыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

Трампыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

Ираны дайн Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхын бэлэн байдлыг харуулав

Ираны дайн Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхын бэлэн байдлыг харуулав

А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Дутуу алсан могой”...

“Дутуу алсан могой”...

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Цахим намагт шигдсэн монголчууд

Цахим намагт шигдсэн монголчууд

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Польшид юу болж байна вэ?

Польшид юу болж байна вэ?

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Төрийн эзэн нь хэн бэ?

Төрийн эзэн нь хэн бэ?

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​