fbpx САЙХАН МЭДЭЭ: Б.Ариунболор 9 өнчин дүүтэйгээ байртай боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 10 секунд

САЙХАН МЭДЭЭ: Б.Ариунболор 9 өнчин дүүтэйгээ байртай боллоо

Өнчирч хоцорсон есөн дүүгээ ганцаараа өсгөж буй Б.Ариунболор 3 өрөө байртай боллоо.

“Ангууч” буюу Б.Баттөр, О.Мөнхжин нар хамтран хандивын аян зарлаж, гурван өрөө байртай болгохоор зорьсон билээ. Тэгвэл өнөөдөр Б.Баттөр, "Улаанбаатар" группээс Б.Ариунболорт байрны түлхүүрийг нь гардуулж өглөө. Түүнчлэн "Улаанбаатар" групп хүүхдийн баярыг тохиолдуулан хоёр айлд орон сууц бэлэглэж байгаа юм.

"Улаанбаатар" группын ерөнхий захирал Б.Батбаатар “Манай групп эх хүүхдийн төлөө олон ажил хийхийг хүсдэг. Үүний нэг нь есөн дүүгээ ганцаараа өсгөж буй Б.Ариунболор дүүдээ тусалж байна. Манай Улаанбатаар группын зүгээс 165 сая төгрөгийн үнэ бүхий байр бэлэглэж байна. Мөн манай гэр бүлийн хүн энд ирсэн. Бид анхны хүүхдээ эмч нарын буруутай үйлдэл мөн агаарын бохирдлоос шалтгаалан алдаж байсан. Түүнээс хойш “Эх хүүхдийн төлөө” гэсэн үнэт зүйлтэй болсон” гэлээ.

САЙХАН МЭДЭЭ: Б.Ариунболор 9 өнчин дүүтэйгээ байртай боллоо
САЙХАН МЭДЭЭ: Б.Ариунболор 9 өнчин дүүтэйгээ байртай боллоо
 
Монгол улсад нийлүүлдэг эрчим хүчний үнэ тарифаа ОХУ аравдугаар сарын нэгнээс эхлэн өсгөжээ
Монгол улсад нийлүүлдэг эрчим хүчний үнэ тарифаа ОХУ аравдугаар сарын нэгнээс эхлэн өсгөжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ