fbpx Дэлхийн сүүний өдрийг 50 гаруй оронд тэмдэглэдэг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
7 минут 15 секунд

Дэлхийн сүүний өдрийг 50 гаруй оронд тэмдэглэдэг

-Малчид, фермер, үйлдвэрлэгч, хэрэглэгч нартаа “Дэлхийн сүүний өдөр”-ийн мэнд хүргэе-

Жил бүрийн 6-р сарын 1-ний өдрийг олон улсад дэлхийн сүүний өдөр болгон тэмдэглэдэг. Дэлхийн 50 гаруй улс орон уламжлал болгон тэмдэглэдэг энэхүү өдрийг манай улс 2016 оноос хойш тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ өдрөөр дамжуулж сүү сүүн бүтээгдэхүүн, шим тэжээлийн ач холбогдлыг сурталчлан таниулдаг.

Өнөөдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Ази тивийн сүү үйлдвэрлэлийн Нарийн бичгийн дарга нарын газар, Монголын хүнсчдийн холбооны дэргэдэх Сүүний мэргэжлийн зөвлөлийн төлөөлөл хамтран "Дэлхийн сүүний өдөр"-т зориулсан хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

Л.Чой-Иш: Монголчууд сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэж заншсан уламжлалаа хадгалах нь чухал

Хэвлэлийн хурлын үеэр Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш сүүний салбарт хийгдэж байгаа болон цаашид хийгдэх ажлын талаар мэдээлэл өгсөн. Тэрээр “Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд оролцдог малчид, фермерүүд, үйлдвэрүүд, худалдаа борлуулалт хийдэг аж ахуйн нэгжүүд, төр болон төрийн бус байгууллагынханд Дэлхийн сүүний өдрийн мэнд дэвшүүлээд хамгийн гол хүмүүс бол хэрэглэгчид гэдгийг онцоллоо.

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас сүүний хэрэглээг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор сүүний урамшууллыг өнгөрсөн оны 11-р сараас энэ оны 3-р сарыг дуустал нийт 9.4 сая литр сүү бэлтгэн нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч нарт олгосон. Сүүний урамшууллын гол зорилго нь импортын хуурай сүүний хэмжээг багасгах, дотоодын үйлдвэрүүд, малчин, фермерүүдээ дэмжих юм. Мөн анхан шатнаас эцсийн бүтээгдэхүүн хүртэлх бүх үе шатанд сүү бэлтгэлийн системийг нэвтрүүлэх ач холбогдолтой. Цаашид салбар яам сүү, сүүн бүтээгдэхүүнийг экспортод гаргахад анхаарч байна. Одоогоор экспортод гарч байгаа бүтээгдэхүүний тоо хэмжээ, нэр төрөл цөөхөн хэдий ч бяслаган, аарцан, жимс сүүний холимог бүтээгдэхүүн үйлдвэрлэж гадаадын зах зээлд гаргах боломж байгааг тэрээр хэлж байлаа. Түүнчлэн бага насны хүүхдүүд, бага ангийн сурагчдад өдөр бүр нэг аяга сүү хэрэглэх боломжийг бүрдүүлэх зорилгоор энэ чиглэлд төвлөрөн ажиллаж байгаа юм.

Винод Ахужа: Бид Азийн сүүний салбарыг хөгжүүлэхэд идэвхтэй түнш байсаар ирсэн

Хэвлэлийн хуралд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Ахужа оролцсон. Тэрээр “Ази тивийн нийт сүүний 80 орчим хувийг жижиг аж ахуй эрхлэгчид үйлдвэрлэж байна. Сүүний салбарын хөгжил нь жижиг тариаланч, малчдад олон давуу талыг бий болгохоос гадна өрхийн хүнсний аюулгүй байдал, хоол тэжээлийн чанарыг сайжруулдаг. Сүүлийн 30 жилд Азийн бүсийн сүүн бүтээгдэхүүний эрэлт гурав дахин нэмэгдсэн. Үүний үр дүнд ус орнуудын импортын сүү, сүүн бүтээгдэхүүний хараат байдал мөн адил нэмэгдсэн юм. Ийнхүү сүүн бүтээгдэхүүний хэрэглээ нэмэгдэж байгаа нь бүсийн хэмжээнд хүүхдийн хоол тэжээлийг сайжруулахаас гадна малчид, фермерийн аж ахуйг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэж байна” гэсэн юм.

М.Болод: Сүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийн тулд уламжлалт мал аж ахуйг эрчимжсэн аж ахуйтай хослуулан хөгжүүлэх хэрэгтэй

Сүү үйлдвэрлэгч томоохон 8 аж ахуйн нэгжийн нэгдэл болох Монголын хүнсчдийн холбооны дэргэдэх Сүүний мэргэжлийн зөвлөлийн дарга, Сүү ХК-ийн гүйцэтгэх захирал М.Болод “Монгол Улсын нэг иргэн нэг жилд дунджаар 88 кг сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэж байна. ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу энэ тоог 3 дахин нэмэгдүүлэх шаардлагатай. Цар тахлын энэ үед сүү, сүүн бүтээгдэхүүн дархлааг хэрхэн дэмждэг, хүний эрүүл мэндэд ямар ач холбогдолтой гэдгийг гадны судалгааны байгууллагууд судалж, нотолсоор байна.
Мөн ходоодны хелико бактерийг дарангуйлдаг бифидо бактер, пробиотик бүтээгдэхүүнийг түлхүү үйлдвэрлэж, бүтээгдэхүүн хөгжүүлэлтэд ашиглах хандлага руу эрчимтэй орсон байн. Цаашид Сүүний мэргэжлийн зөвлөл салбар яамтай хамтран үдийн сүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх, энэ үйл ажиллагаар дамжуулан өдөр бүр нэг аяга сүү хэрэглэх дадлыг хэвшүүлэх чиглэлд хамтран ажиллахаар холбогдох судалгаануудыг хийж байна” гэлээ.

Б.Батбаатар: Ази тивд нийгмийн хариуцлагатай, байгальд ээлтэй сүүний салбарыг хөгжүүлэх зорилготой ажиллаж байна

Ази тивийн сүү үйлдвэрлэлийн Нарийн бичгийн дарга нарын газрын зохицуулагч Б.Батбаатар “Ази тивд дэлхийн хүн амын 60 гаруй хувь оршин сууж байгаа бөгөөд дэлхийн сүү үйлдвэрлэлийн 40 орчим хувийг нийлүүлж байна. Ази тивийн сүү үйлдвэрлэлийн Нарийн бичгийн дарга нарын газар Монгол Улсын Засгийн газар болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын санаачилга, хамтын ажиллагаа, дэмжлэгээр Улаанбаатар хотод 2020 онд байгуулагдсан. Ази тивийн сүү үйлдвэрлэлийн түншлэл, санаачилгын зорилго нь Ази тивд нийгмийн хариуцлагатай, байгаль экологид ээлтэй сүүний салбарыг хөгжүүлэх, хөдөө орон нутгийн иргэдийн аж амьдралыг дээшлүүлэх, хүнсний шим тэжээллэг чанарыг сайжруулах, орон нутгийн болон бүс нутгийн эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах юм.

Цаашид Ази тивд сүү үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх, сүү, сүүн бүтээгдэхүүний зөв зохистой хэрэглээг дэмжих, гишүүнчлэлийг өргөжүүлэх, ялангуяа зүүн хойд Ази, Төв Ази, Зүүн Ази, Баруун Азийн орнуудыг гишүүнээр элсүүлэх, Ази тивийн бүс нутагт сүүний салбарт хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, бүс нутагт үнээний сүүний үйлдвэрлэлийн зэрэгцээ хонь, ямаа, ингэ, сарлаг, гүүний сүү үйлдвэрлэлийг хөгжүүлэх, улс орнууд харилцан туршлага солилцох чиглэлд идэвхтэй хамтран ажиллана. Та бүхэнд Дэлхийн сүүний өдрийн мэндийг дахин хүргэж, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хэрэглээг дэмжихийг уриалж байна” гэсэн юм.

Хотын гудамжинд тарьсан мод хулгайлсан этгээдийг хайж байна
Хотын гудамжинд тарьсан мод хулгайлсан этгээдийг хайж байна
 
Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ
Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ

Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ

Трампыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

Трампыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

Ираны дайн Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхын бэлэн байдлыг харуулав

Ираны дайн Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхын бэлэн байдлыг харуулав

А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Дутуу алсан могой”...

“Дутуу алсан могой”...

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Цахим намагт шигдсэн монголчууд

Цахим намагт шигдсэн монголчууд

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Польшид юу болж байна вэ?

Польшид юу болж байна вэ?

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Төрийн эзэн нь хэн бэ?

Төрийн эзэн нь хэн бэ?

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​