Монгол Улсад сүүлийн 24 цагт коронавирусийн 1143 тохиолдол бүртгэгджээ. Харамсалтай өвчний хүндрэлээр 3 иргэн нас барсан байна. Тэд 43-80 настай хүмүүс байсан аж.
Эдгэрч гарсан хүмүүсийн тоо 685 байна. Шинээр бүртгэгдсэн халдвараас Улаанбаатарт 1052, орон нутагт 91 хүн батлагджээ.
Вакцинд хамрагдаагүй хүмүүсээс дийлэнх халдвар илэрч байна гэлээ. Тэдний 0-14 насны хүүхдүүд багагүй байгаа аж.