Өнгөрөгч тавдугаар сарын 20-ны өдөр АН-аас мэдээлэл хийх үеэр, иргэн Г.Ган-Очир төрийн эрхийг хууль бусаар авсан байж болзошгүй асуудлаар мэдээлэл хийсэн байдаг.
Тэгвэл тус мэдээллийг хийсэн, иргэн Г.Ган-Очирыг Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-аас “эрэн сурвалжилж байна” хэмээн өчигдөр /2021.06.02/ зарлалаа. Харин ЦЕГ-ын тус мэдээлэлд ямар үндэслэлээр түүнийг эрэн сурвалжлах болсон талаараа тодорхой мэдээлээгүй байгаа юм.
Тодруулбал, тус мэдээлэлд, “тухайн этгээдийн талаар цагдаагийн байгууллагын ... дугаарт мэдээлэл ирүүлнэ үү. Нууцлалыг чанд хадгална” хэмээжээ.