Монгол Улсын Засгийн газраас “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г баталсны дагуу жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн “Ажлын байрыг дэмжих зээл”-н олгож эхэлсэн билээ.
Тэгвэл хувиараа бизнес эрхлэгч Шүдний эмнэлэг ажиллуулдаг Б.Цолмонцацрал зээлийн батлан даалтын санд хэрхэн хамрагдаж, уг зээлд хамрагдсан тухай ярилцсан сурвалжилгыг хүргэж байна. Хэрэв танд уг зээлтэй холбоотой санал, гомдол байгаа бол Сангийн яамны 1800-1080, Монголбанкны 11-310081 дугаарт хандана уу.