Хөвсгөл аймгийн Онцгой байдлын байгууллагад хүүхэд сураггүй болсон дуудлага өчигдөр 20:00 цагийн орчимд иржээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Боргол хоёрдугаар багийн Цадаагийн-Эх гэдэг газар өчигдөр 20:00 цагийн орчим 10 настай охин хүүхэд малд яваад сураггүй болжээ.
Хүүг тус сумын иргэд, Арбулаг багийн иргэд, ар гэрийнхэн Цадаагийн-Эх, Ховоот гэдэг газруудаар дөрвөн хэсэгт хуваагдан эрэн хайж эхэлсэн ч олоогүй байгаа аж.
Эх сурвалж: shuurhai.mn