Дэлхийг нөмөрсөн цар тахал БНХАУ-аас үүдэлтэй. Анх халдвар тус улсад дэгдэж, нөхцөл байдал хяналтаас алдагдаж байв. Тэрхүү хүнд цаг үед Монгол Улсын зүгээс БНХАУ-д 30.000 хонь бэлэглэх санаачилгыг Ерөнхийлөгч Х.Баттулга гаргаж, ажил хэрэг болгож байв.
Уг үйл явдалд БНХАУ-ын ард түмэн ихээхэн баярлаж, билэгшээж байгаагаа илэрхийлж байв. Тэгвэл баярын мишээл дуусаагүй бололтой. БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн нэгэн залуу энэ үйл явдлыг билэгшээд "Гучин мянган хонь" нэртэй архийг үйлдвэрлэн худалдаанд гаргажээ. Уг бүтээгдэхүүн тус улсад ихээхэн эрэлттэй болж байгаа гэнэ.