Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт 07:00 цагт эхэллээ. Багануур дүүрэгт МАН-ын гишүүд хэсэг хэсгээрээ улаан дээл өмсөж ирж, саналаа өгч байгаа аж.
Ерөнхийлөгчийг анх удаа зургаан жилээр сонгох энэхүү сонгуульд МАН-аас тус намын дарга У.Хүрэлсүх, Ардчилсан намаас С.Эрдэнэ, “Зөв хүн электорат” эвслээс “Датаком” ХХК-ийг үүсгэн байгуулагч Д.Энхбат нар нэр дэвшиж байна.