fbpx Д.Мандахнаран: “Файзер” вакцин хүүхдэд 100 хувийн дархлаа тогтоож байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 3 секунд

Д.Мандахнаран: “Файзер” вакцин хүүхдэд 100 хувийн дархлаа тогтоож байна

Манай улс хүн амаа вакцинжуулж буй улс орнуудын жагсаалтын эхний аравт багтаж байгаа билээ. Гэхдээ бусад улс орны туршлага, зөвлөмжийн дагуу насанд хүрсэн иргэдээ дархлаажуулж, тодорхой үр дүнд хүрээд байна. Харин сүүлийн өдрүүдэд вакцинд хамруулаагүй бүлэг буюу хүүхдүүдийн дунд халдварын тоо эрс нэмэгдэх болов. Тодруулбал, өнгөрсөн хугацаанд бүртгэгдсэн нийт тохиолдлын 20 орчим хувийг хүүхэд эзэлж байсан бол сүүлийн 14 хоногт хүүхэд халдвар авах тохиолдол нэмэгдэж, 27 хувьд хүрсэн байна. Өөрөөр хэлбэл, халдвар авч буй гурван хүн тутмын нэг нь хүүхэд гэсэн үг юм. Тиймээс олон улсын туршлага, судалгаа, зөвлөмжид үндэслэн хүүхдүүдийг дархлаажуулах зорилгоор Засгийн газраас гэрээ хийж, 2.5 сая тун “Файзер” вакцин татан авч, бэлтгэлээ хангаад буй. Тодруулбал, уг вакцинаар 12-17 насны 290 мянган хүүхдийг дархлаажуулахаар төлөвлөсөн талаар холбогдох албаныхан танилцуулсан. Гэтэл сүүлийн үед хүүхдүүдийг вакцинд хамруулах нь зөв, буруу гэх асуудал үүсэж, олон нийтийн дунд эргэлзээ төрүүлэх болов. Тэгвэл хүүхдүүдийг вакцинд хамруулсан улс орнуудын туршлага, вакцин хийлгэсэн хүүхдэд дархлаа тогтож буй эсэх тухайд дархлаа судлаач, хүний их эмч, доктор Д.Мандахнаран “Вакцинжуулалт хийж байгаа улс орнууд, тэр дундаа хөгжингүй улсад дархлаажуулалтад хамрагдсан насны бүлгийнхний өвчлөл, хүндрэл, нас баралт буурч байна. Гэтэл вакцинжуулаагүй хэсэг буюу хүүхдээр дамжин халдварлах, тархах нөхцөл байдал үүсэж эхэлсэн. Коронавирусийн вакцинуудыг богино хугацаанд бүтээсэн учраас олон орон болгоомжилж байсан.

Зарим улс тухайлбал, Израйл “Файзер” вакцин насанд хүрэгчдэд 95 хувьтай дархлаа тогтоож байсан учир хүүхдүүддээ хийж эхэлсэн. АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төв 2000 орчим хүүхдийг хамруулан 12-15 насны 1005 хүүхдэд “Файзер” вакцин хийж, 978 хүүхдэд вакцин хийлгүйгээр хэсэг хугацаанд ажигласан байна. Ингэхэд вакцин хийлгэсэн хүүхдүүдээс халдвар авсан тохиолдол огт гараагүй бол хийлгээгүй хүүхдүүдээс 16 нь халдвар авчээ. Үүнд үндэслэн 12-15 насныхныг коронавирусийн халдвараас 100 хувь сэргийлж байна гэж дүгнээд энэ насны хүүхдүүдийг сайн дурын үндсэнд вакцинжуулах зөвлөмж гаргасан.

“Файзер” вакциныг олон улс оронд хэрэглэж, судалгааны дүн гарсаар байна. Үр дүнг харвал насанд хүрэгчдэд 95, хүүхдүүдэд 100 хувийн дархлаа тогтоож байна” гэв.

С.Юмсүрэн

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Ван Вэньбинь: "У.Хүрэлсүх бол Хятадын ард түмний сайн мэддэг Монголын улс төрч"
Ван Вэньбинь: "У.Хүрэлсүх бол Хятадын ард түмний сайн мэддэг Монголын улс төрч"
 
Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ
Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ

Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ

Трампыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

Трампыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

Ираны дайн Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхын бэлэн байдлыг харуулав

Ираны дайн Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхын бэлэн байдлыг харуулав

А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Дутуу алсан могой”...

“Дутуу алсан могой”...

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Цахим намагт шигдсэн монголчууд

Цахим намагт шигдсэн монголчууд

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Польшид юу болж байна вэ?

Польшид юу болж байна вэ?

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Төрийн эзэн нь хэн бэ?

Төрийн эзэн нь хэн бэ?

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​