fbpx Ядуу орнуудыг вакцинжуулахад “Их-7” туслахаар санал нэгдлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд Манай 76
Огноо
Унших
3 минут 15 секунд

Ядуу орнуудыг вакцинжуулахад “Их-7” туслахаар санал нэгдлээ

Дэлхийн хүчирхэг эдийн засагтай долоон гүрэн буюу “Их-7”-гийн удирдагчдын уулзалт баасан гарагт Их Британийн баруун өмнөд Корнвол далайн эрэг дэх Карбис Бэй тосгонд эхэлж, өчигдөр дууслаа. АНУ, Их Британи, Канад, Франц, Герман, Итали, Япон улсын төрийн тэргүүнүүд COVID-19 цар тахал тархаж эхэлснээс хойш анх удаа нүүр тулан уулзаж байгаа нь энэ юм. Хаалттай уулзалтын гол сэдэв нь COVID-19 эсрэг вакцинжуулалт, уур амьсгалын өөрчлөлт байлаа. Тухайлбал, эхний өдрийн уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден 500 сая тун коронавирусын эсрэг Pfizer вакциныг дэлхийн буурай хөгжилтэй улс орнуудад хандивлахаа амласан бол хэдхэн цагийн дараа Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон буурай улс орнуудад 100 сая тун вакцин хандивлах болсноо мэдэгдсэн байна. Мөн Борис Жонсон бусад удирдагчдыг 2022 оны эцэс гэхэд бүх дэлхийг вакцинжуулахад туслахыг уриалжээ.

Үүний дараагийн хэлэлцсэн асуудал нь уур амьсгалын өөрчлөлт байлаа. Энэ хүрээнд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, биологийн олон янз байдлыг сэргээх чиглэлд онцгойлон анхаарахаар болсон юм. Тодруулбал, хүлэмжийн хийн ялгарлын хэмжээг 2030 он гэхэд 2010 оныхоос хоёр дахин бууруулна гэдгээ амлалаа. Үүндээ хүрэхийн тулд дизель түлшээр ажилладаг автомашин унахыг зогсоох, нүүрсний хэрэглээг халах, гадаад руу экспортолж байгаа түлшний компаниудад өгдөг Засгийн газрын бүх шууд дэмжлэгийг зогсоохоор зорьж байгаа юм. Тэдний гаргасан энэ шийдвэрийг ажиглагчид хүн төрөлхтөний түүхэн дэх байгаль орчоо хамгаалахтай холбоотой хамгийн чухал шийдвэр хэмээн тодотгож байна. Мөн биологийн олон янз байдлыг нэмэгдүүлэх төлөвлөгөө гарган ажиллах юм. Ингэхдээ 2030 он гэхэд газар, далайн хамгийн багадаа 30 хувийг хамгаалахаар зорьж байна. Энэ хүрээнд уулзалтыг зохион байгуулж байгаа Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон дэлхийн далай нуур, тэнгисийг хамгаалахад зориулан 500 сая фунт стерлингийн “Цэнхэр гаригийн сан” байгуулахаар болжээ. Тус сан нь Гана, Индонез, Номхон Далайн арлын орнуудын экосистемийг хамгаалах, нөхөн сэргээх, далайн бохирдлыг бууруулахад туслах юм. Энэ талаар Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон “Байгаль дэлхийгээ хамгаалах нь удирдагчдын ард түмнийхээ төлөө хийж байгаа хамгийн чухал зүйл юм. Хүлэмжийн хийн ялгаралыг бууруулах, байгалиа сэргээх, эдийн засгийн өсөлтийг урт хугацаагаар хадгалах, ажлын байр бий болгох хооронд шууд хамаарал байдаг анхаарна” гэж ярьжээ.

Б.Должинжав

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Халдвар авсан, ойрын хавьтал болсон тохиолдолд ДАРААХ дугаарт холбогдоорой
Халдвар авсан, ойрын хавьтал болсон тохиолдолд ДАРААХ дугаарт холбогдоорой
 
Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ
Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ

Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ

Трампыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

Трампыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

Ираны дайн Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхын бэлэн байдлыг харуулав

Ираны дайн Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхын бэлэн байдлыг харуулав

А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Дутуу алсан могой”...

“Дутуу алсан могой”...

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Цахим намагт шигдсэн монголчууд

Цахим намагт шигдсэн монголчууд

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Польшид юу болж байна вэ?

Польшид юу болж байна вэ?

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Төрийн эзэн нь хэн бэ?

Төрийн эзэн нь хэн бэ?

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​