fbpx Л.Оюун-Эрдэнэ МАН-ын дарга болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 28 секунд

Л.Оюун-Эрдэнэ МАН-ын дарга болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд Монгол Ардын Намаас нэр дэвшсэн УИХ-ын гишүүн, Монгол Ардын Намын Дарга Ухнаагийн Хүрэлсүх 823,326 санал буюу сонгуульд оролцсон нийт сонгогчийн 67.69 хувийн санал авч, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй билээ.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдөр, цагийг 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 11 цаг 40 минутад байхаар тогтоож, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлаад буй юм.

Тэгвэл үүнтэй зэрэгцэн, Монгол Ардын Намын дараагийн дарга хэн болох вэ? гэдэг асуулт улс төрийн хүрээнд ид яригдаж эхэллээ.

Сү.Батболд, Г.Занданшатар, Т.Аюурсайхан гэх мэт нэрс хэвлэлээр хөвөрч, МАН дотор эрх мэдлийн төлөөх их зодоон өрнөнө гэсэн хүлээлт зарим улс төрчдөд үүсч буй ч энэ нь бодит байдлаас ихээхэн зөрүүтэй бололтой.

Намын дүрэм ёсоор МАН-ын дараагийн дарга болох магадлалтай хамгийн эхний хүн бол Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ.

Энэ боломжоо ч ашиглаж, "ялыг нь үүрч буй юм чинь ямбыг нь эдлэнэ" гэдгээ тэрээр албан ёсоор мэдэгдчихсэн.

Түүнтэй өрсөлдөх албан ёсны эрхтэй ганц л хүн МАН-д байгаа нь МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Д.Амарбаясгалан. УИХ-ын 2020 , орон нутгийн буюу аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2020, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд тус тус сонгуулийн төв штабаа удирдан орж, үнэмлэхүй ялалт байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн түүнийг "Одоо намын даргын албаа авья" гэвэл эсэргүүцэж, өөр аргумент хэлэх хүн бараг гарахгүй биз. Тэр бүү хэл ер нь одоо нам ба засгийн ажлыг салгаж, МАН-ын дарга ба Монгол Улсын Ерөнхий сайд нь өөр хүн байх ёстой гэж үзэх хандлага ч МАН дотор бий болсон нь нууц биш.

Гэвч хамгийн гол нь Д.Амарбаясгаланд тэгж амбицлах хүсэл үгүй бололтой. Харин МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Даргын ажлаа үргэлжлүүлэн хийж, Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнийг МАН-ын дарга болгон, УИХ-ын 2020 оны сонгуулийн амлалтаа хэрэгжүүлэхийн төлөө хүчин зүтгэхээр шийдсэн тухай эх сурвалж өгүүлж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй МАН-ын дарга У.Хүрэлсүх ч уг шийдлийг зөв гэж үзэж буй аж.

Үүнтэй ч холбоотойгоор намынхаа их хурлыг 6 сарын 23, 24-ий аль нэгэнд буюу Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчөөр тангараг өргөхөөс өмнө зохион байгуулж, намын даргын тамгыг У.Хүрэлсүх өөрөө Л.Оюун-Эрдэнэд ёслол төгөлдөр гардуулах нь зүйтэй гэж МАН-ын удирдлагууд шийдсэн байна.

Х.Цэцэнноров

эх сурвалж: sonin.mn

Зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүх өнөөдөр 53 нас хүрч байна
Зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүх өнөөдөр 53 нас хүрч байна
 
Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ
Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ

Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ

Трампыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

Трампыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

Ираны дайн Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхын бэлэн байдлыг харуулав

Ираны дайн Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхын бэлэн байдлыг харуулав

А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Дутуу алсан могой”...

“Дутуу алсан могой”...

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Цахим намагт шигдсэн монголчууд

Цахим намагт шигдсэн монголчууд

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Польшид юу болж байна вэ?

Польшид юу болж байна вэ?

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Төрийн эзэн нь хэн бэ?

Төрийн эзэн нь хэн бэ?

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​