fbpx Э.Даваажамц: Ямар ч ядралт, цуцалтгүйгээр 530 км замыг туулаад байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 40 секунд

Э.Даваажамц: Ямар ч ядралт, цуцалтгүйгээр 530 км замыг туулаад байна

Ховд аймаг, Улаанбаатар хотын чиглэлийн 1500 км замыг явган туулахаар Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлах ахлагч Э.Даваажамц 13 дахь өдрөө гүйж байна. Тэрээр нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулах, Зэвсэгт хүчнийхээ нэр хүндийг өргөж, монгол цэргүүдийн тэсвэр хатуужил, эр зоригийг харуулах, Монгол Улсын холын зайн гүйлтийн рекордыг шинэчлэх зэрэг олон зорилго тээж яваа. Түүнтэй Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутаг буюу Дэлгэрийн талд үдийн амралтаа эдлэх үеэр нь утсаар холбогдож, төсөрхөн ярилцлаа.

-Таны гүйлтийг Монголын ард түмэн, тэр дундаа цэргийнхэн ихэд анхаарч, танд амжилт хүссээр байна. Өнөөдрийн байдлаар та хэдэн км замыг туулаад байна вэ?

-Баярлалаа. Намайг дэмжиж байгаа иргэд, олон нийт, мөрдэс болоод зорилго нэгт Зэвсэгт хүчний алба хаагчдадаа баярлалаа. Та бүхнийхээ дэмжлэгээр саадгүй сайн явна аа. Яг одоо бол Говь-Алтай аймгийн Дэлгэрийн талд өглөөний гүйлтээ хийчхээд, үдэлж байна. Үндсэндээ 530 км замыг туулаад байна гэсэн үг. Дэлгэрийн тал ч барагдахгүй цэлийсэн сайхан тал юм. Өчигдөр, өнөөдөр гүйсэн ч дуусаагүй л байна. Маргааш оройныхоо гүйлтээр л дуусгах байх аа.

-Гүйлт таны төвлөгөөний дагуу явж байна уу?

-Тийм ээ. Өдөрт дунджаар 40-45 км замыг туулж байна. 40 км-ээс бол бууж үзээгүй, энэ хугацаанд.

-Бие эрүүл мэндийн тухайд?

-Маш сайн байгаа. Ямар ч ядрал, цуцалт байхгүй. Манай багийнхан ч гүйлтийн бус цагаар намайг сайн асарч байна. Миний хань М.Мөнхзаяа тогоочоор, хадам ах М.Одгэрэл жолооч-дасгалжуулагчаар, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн эмч Б.Золбоо эмчээр явж байна. Сайн хамт олны ачаар сайхан яваадаа баяртай байна.

-Ингэхэд энэ хугацаанд хэдэн кг жин хассан байна вэ?

-Ховд аймгаас гарахдаа 80 кг байсан. Өнөөдөр жинлэж үзэхэд 78 кг байна. Энэ нь ханийнхаа гарын хоолыг идэж байгаатай холбоотой. Ямар ч ядрал, цуцалтгүй байгаа учраас жин хасах зүйл гайгүй байна.

-Тээвэрчид их дэмжиж байгаа нь харагдаж байсан...

-Тийм ээ. Замд таарсан тээвэрчид болгон алга ташиж, уухайлж байна. Зарим нь хамтдаа зургаа авахуулъя ч гэж байна. Миний хувьд цар тахлаас сэргийлэх хүрээнд аль болох гар барихгүй ярилцаж, дэмжиж байгаад талархсанаа илэрхийлж байгаа. Иргэд их сайхан дэмжиж байна. Ховд аймгийн Дарви, Зэрэг сумын зам дагуух айлын бяцхан багачууд ундаа, ааруул тэврээд “Ах аа, амжилт” гээд замд угтсан нь сайхан санагдаж билээ. Говь-Алтай аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб болон бусад төрийн цэргийн байгууллага, Залуучуудын холбооноос төв талбайдаа хүндэтгэл үзүүлсэнд талархал илэрхийлье. Монгол Улсын хэт холын зайн гүйлтийн рекорд эзэмшигч, ахмад тамирчин Б.Болдбаатар гуай намайг зорьж ирэн уулзаж, амжилт хүссэн. Бүр Говь-Аймгийн Алтай хотоос гарахад хамт дагаж гүйсэн. Бас манай Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн ахлагч нар 300 км замыг туулан байж, зорьж ирсэн.

Нутгийнхаа брэнд идээ, будааг бариад, ая дуу хүртэл өргөсөн шүү. Түүнчлэн Германы алдарт “lowa” брэндийн хамт олныг дурдах ёстой. Монгол дахь дэлгүүрийн хамт олноос “Гүйхдээ өмсөөрэй” гээд хот хоорондын тээврийн машинаар надад их сайхан гутал явуулсан. Хөнгөн бөгөөд тухтай юм билээ. Тэр гуталтайгаа үндсэндээ 300 км замыг туулж байна.

-Та өдөр бүр энэ эрчээрээ гүйхэд төлөвлөсөн хоногоосоо өмнө орох уу?

-Би 7 дугаар сарын 10-ны өдөр буюу Монгол Улсын Төрийн далбааны өдрөөр жанжин Д.Сүхбаатарын талбайд очно. Мэдээж одоогоор өдөрт тогтмол 40-45 км гүйж байгаа учраас төлөвлөсөн хугацаанаасаа 2-3 хоногийн өмнө очих магадлалтай байна. Гэхдээ 7 дугаар сар гараад бороо их орно. Тийм учраас Өвөрхангай аймгаас эхлээд өдрийн туулах замыг 35 км болгон бууруулж, яг л төлөвлөсөн өдрөө Улаанбаатар хотод очно.

-Танд өндөр амжилт хүсье. Зорьсон газраа саадгүй хүрээрэй...

-Баярлалаа. Энэ ташрамд, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн удирдлага, хамт олон, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал, Зэвсэгт хүчний Жанжин штаб болон нутгийн зон олон, ахан дүүс, найз нөхөд, Зэвсэгт хүчний нийт алба хаагчид, намайг дэмжиж байгаа бүх хүнд талархсанаа илэрхийлье. Та бүхнийхээ итгэлийг алдахгүй ээ.

Ахлах дэслэгч Д.БОЛОР

Коронавирусийн халдварын 2,263 тохиолдол батлагдлаа
Коронавирусийн халдварын 2,263 тохиолдол батлагдлаа
 
Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ
Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ

Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ

Трампыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

Трампыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

Ираны дайн Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхын бэлэн байдлыг харуулав

Ираны дайн Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхын бэлэн байдлыг харуулав

А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Дутуу алсан могой”...

“Дутуу алсан могой”...

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Цахим намагт шигдсэн монголчууд

Цахим намагт шигдсэн монголчууд

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Польшид юу болж байна вэ?

Польшид юу болж байна вэ?

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Төрийн эзэн нь хэн бэ?

Төрийн эзэн нь хэн бэ?

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​