Монгол Улсад сүүлийн 24 цагт коронавируст халдварыг илрүүлэхээр 11,555 шинжилгээ хийхэд 2,386 хүнээс халдвар илэрчээ. Ингэснээр нийт халдварын тоо улсын хэмжээнд 80,733 болж байна.
2,386 тохиолдол бүгдээрээ дотоодын халдвар бөгөөд дотор нь задалж танилцуулбал,
- 1,675 нь Улаанбаатар хотод
- 711 нь орон нутагт бүртгэгдлээ.
Бүртгэгдсэн халдваруудын 618 нь 0-17 насны хүүхэд байна. Вакцинд хамгийн идэвх султай хамрагдсан 30-34 насныхан халдвар их авч байна гэж ЭМЯ онцлов.
Харамсалтай нь энэ өвчний хүндрэлээр 11 хүн нас баржээ. Харин 797 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна.
Эх сурвалж: shuurhai.mn