fbpx Бод малын зохиомол хээлтүүлэгчийн технологич бэлтгэх сургалт болж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 8 секунд

Бод малын зохиомол хээлтүүлэгчийн технологич бэлтгэх сургалт болж байна

Сүүлийн жилүүдэд малын тоог нэмэгдүүлэхээс илүү чанарыг сайжруулж, цөөн атлаа өндөр ашиг шимтэй мал өсгөн үржүүлэх хүсэл эрмэлзэлтэй малчин, аж ахуйн нэгжүүд нэмэгдсээр байна. Төр засгийн зүгээс ч арвин ашиг шимт цэвэр үүлдрийн малын үржүүлгийг бодлогоор дэмжиж, үйлдвэрлэл, үйлчилгээнд нэн шаардлагатай байгаа мал үржлийн технологич мэргэжилтнүүдийг бэлтгэхэд анхаарч байна. Үүний нэг жишээ бол Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Малын удмын сангийн үндэсний төвөөс “Нутаг академи” төрийн бус байгууллагатай хамтран сүүлийн 5 жилийн турш зохион байгуулж буй “Бог, бод малын зохиомол хээлтүүлгийн технологич бэлтгэх” сургалт юм.

Бод малын зохиомол хээлтүүлэгчийн технологич бэлтгэх вакум сургалт энэ сарын 14-нөөс 27-ны хооронд Улаанбаатар хот болон Булган аймгийн Хутаг-Өндөр суманд үргэлжилж байна. Сургалтад 6 аймаг, Улаанбаатар хотын 30 гаруй иргэн хамрагдаж, малынхаа ашиг шимийг сайжруулахад анхаарч байна.

Сургалтад хамрагдсан хүмүүстэй эргэх холбоо тогтоож, нэгдсэн зохион байгуулалт буюу хоршооны хэлбэрт оруулж цаашдын бодлогоо болгон ажиллахыг чухалчилж байна. Өөрөөр хэлбэл, технологичоор бэлтгэгдсэн хүмүүс аймаг, бүс нутагтаа энэ чиглэлийн үйлчилгээ үзүүлдэг болох юм. Улмаар үйлчилгээ үзүүлсэн малын тухай мэдээлэл нь хөдөө аж ахуйн цахим системд орж, “баталгаатай, эрүүл, гарал үүсэл нь тодорхой” малын гаралтай бүтээгдэхүүн хэрэглэгчдэд хүрэх нөхцөлийг бүрдүүлэх бодлого, чиглэлээр салбарын яам ажиллаж байгааг Малын удмын сангийн үндэсний төвийн захирал П.Ганхуяг онцолж байлаа.

Мал зүйч мэргэжилд зайлшгүй шаардлагатай нэг чухал зүйл бол зохиомол хээлтүүлгийн ажил үйлчилгээг өргөн хүрээнд чанартай зохион байгуулах явдал юм. 1990 оноос өмнө манай улсад нэг жилд 75-100 хүн дээд мэргэжлийн мал зүйчээр суралцан төгсдөг байсан бол энэ тоо 20-30 болж цөөрсөн. Ийнхүү энэ мэргэжилтэн ховордсоноор Монгол Улсын малын чанарыг сайжруулах ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй, мэргэжлийн хүний заавар, зөвлөгөө, удирдамжийн дагуу зохион байгуулах ажил орхигдож байна. Тийм учраас энэ асуудалд төрөөс анхаарч, арьс шир, ноос, сүүний урамшууллыг малчид, иргэдэд олгож, сум бүрд мал үржлийн мэргэжлийн тасаг, албыг бий болгож байна. Мөн өндөр ашиг шимтэй малын үр үржүүлгийн бүтээгдэхүүнийг Малын удмын сангийн үндэсний төвөөс хөнгөлөлттэй нөхцөлөөр иргэн, аж ахуйн нэгжүүдэд олгож байгаа юм.

15 МЯНГА ГАРУЙ МАЛЧИН, ТАРИАЛАНЧ, АЖ АХУЙН НЭГЖ ХӨДӨӨ АЖ АХУЙГ ДЭМЖИХ ЗЭЭЛ АВЛАА
15 МЯНГА ГАРУЙ МАЛЧИН, ТАРИАЛАНЧ, АЖ АХУЙН НЭГЖ ХӨДӨӨ АЖ АХУЙГ ДЭМЖИХ ЗЭЭЛ АВЛАА
 
Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ
Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ

Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ

Трампыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

Трампыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

Ираны дайн Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхын бэлэн байдлыг харуулав

Ираны дайн Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхын бэлэн байдлыг харуулав

А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Дутуу алсан могой”...

“Дутуу алсан могой”...

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Цахим намагт шигдсэн монголчууд

Цахим намагт шигдсэн монголчууд

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Польшид юу болж байна вэ?

Польшид юу болж байна вэ?

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Төрийн эзэн нь хэн бэ?

Төрийн эзэн нь хэн бэ?

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​