fbpx Инфляц өссөөр л байг уу?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 31 секунд

Инфляц өссөөр л байг уу?

Инфляц гэж нэг юм байдаг байлаа. Тэдэн хувиар өслөө, буурлаа гээд л ач холбогдол их өгдөг байж. Микро эдийн засгийн бүрэлдэхүүнд нөлөөллөөрөө том ах нь байсан инфляцын тухай одоо харин хэн ч ярихаа больчихож. Уг нь аливаа шийдвэрийг гаргах, арга хэмжээг авахынхаа өмнө үр дүнд нь инфляц гэж нөхөр хаашаа явахыг урьдчилан тооцоолдог байлаа. Харин ойрын үед өнөөх маань бүр сонсогдохоо байжээ. Зөвхөн сонсогдохоо л байсан шүү, хэрэг дээрээ юу болж түйвээж байгааг хэн ч тоохоо байчихаж гэсэн үг. Дэмий л “Юм үнэтэй болжээ. Юмны үнэ айхтар өссөн байна” гэж үглэхээс хэтрэхгүй. Юм үнэтэй болж байна гэдэг өнөөх чинь галзуурч байгаагийн шинж тэмдэг юм.

Инфляцын түвшин яг жилийн өмнө 3.3 хувь гарч байсан бол энэ оны тавдугаар сард 6.2 хувь болж, өмнөх оны мөн үеэс 2.9 пунктээр нэмэгдлээ гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Өөрөөр хэлбэл, хэрэглээний гол нэрийн бараа, үйлчилгээний үнэ өссөөр байна гэсэн үг. Хөвсгөл аймагт хамгийн бага буюу гурван хувиар өссөн бол Баян-Өлгий аймагт 8.6 хувь, улсын дунджаар 6.2 хувиар өссөн гэж статистик мэдээлэв. Энэ өсөлтөд гол үүргийг хүнсний бараа, тэр дундаа махны үнэ гүйцэтгэв.

Жишээлбэл, тавдугаар сарын байдлаар тооцоолж гаргахад Улаанбаатар хотод худалдаалагдаж буй үхрийн цул нэг кг махны дундаж үнэ 15997 төгрөгийн үнэтэй байгаа нь 2018 оны тавдугаар сараас 57 хувиар, 2019 оныхоос 21 хувиар, 2020 оны эцсээс 27.5 хувиар өссөн үзүүлэлт. Харин хонины ястай махны нэг кг-ийн дундаж үнэ 12 389 төгрөгийн үнэтэй байгаа нь 2018 оныхоос 65.5 хувь, 2019 оныхоос 26.7 хувь, 2020 оны эцсээс 44.4 хувиар өссөн үзүүлэлт аж.

Тэгвэл яг өнөөдрийн байдлаар хүнсний захуудад хонины мах 13500, үхрийн мах 16500 төгрөгөөс эхэлж байна. Өөрөөр хэлбэл, өдөр хоногоор үнэ нь нэмэгдсээр л байна. Худалдаачдын хувьд ч энэ үнэ эргэж буухгүй гэсэн ганцхан үгтэй болсон аж. Хөдөө орон нутагт ч махны олдоц муудаж, үнэ нь хотынхоос дутахгүй байгааг хэлж байна.

Хэдхэн хоногийн өмнө Дэлхийн банкнаас энэ оны төгсгөл гэхэд 100 сая хүн туйлын ядуу ангилалд нэмэгдэхээр байгааг анхааруулсан. Хэдийгээр эдийн засаг сэргэж эхэлсэн ч цар тахлын нөлөө буурай орнуудад удаан хугацаанд үргэлжлэх төлөвтэй, ялангуяа эмзэг бүлгийнхэнд хүндээр тусч, хоол хүнсний хомдсол улам нэмэгдэнэ гэж мэдэгдсэн юм. Манай улсад энэ байдал тодорхой харагдаж байгаа юм. Үндэсний статистикийн хорооноос айл өрхүүдэд коронавирус хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлох дөрөв дэх шатны судалгааг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 19-30-ны хооронд хийсэн байна. Энэ үед өдөрт илрэх халдварын тоо багадаа 400 хамгийн ихдээ 1350 хүрч байсан. Өнгөрсөн арванхоёрдугаар сард энэ судалгааны гуравдугаар шатыг хийж байхад ямар нэгэн хүндрэлд бэрхшээл учирсан өрх 60 хувийг эзэлж байсан бол энэ шатанд 75 хувь болж нэмэгдсэнийг онцолжээ. Дөрвөн сарын хугацаанд 15 хувиар нэмэгдсэн энэ үзүүлэлтийн шалтгаан нь хүнсний гол нэрийн барааны үнийн өсөлт гэж тодорхойлсон аж. Бэрхшээлд өртсөн таван өрх тутмын хоёр нь хүндрэл бэрхшээлээс гарахын тулд ямар ч арга хэмжээ аваагүй бол ядуу болон ядуу бус аль ч өрхийн хувьд хүнс болон хүнсний бус хэрэглээгээ багасгах замаар даван туулахыг хичээж байгаа нь хамгийн түгээмэл авч хэрэгжүүлж байгаа арга зам байна гэж тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл идэх хоолноосоо хасан байж хүнд үеийг давж гарахыг хичээж байна. Ядуу өрхүүдийн хувьд санхүүгийн байгууллагаар үйлчлүүлэхээс илүүтэйгээр гэр бүл, найз нөхдөөсөө зээл авах, зээлээр худалдан авалт хийх байдлаар өдөр хоногийг өнгөрүүлж байгаа нь судалгаагаар гарчээ.

Өнгөрсөн арванхоёрдугаар сард гурав дахь шатны судалгааг хийж байсан үеэс Засгийн газраас үзүүлсэн тусламжийн хэмжээ дөрөв дахин нэмэгдсэнийг онцолсон байна. Хэдийгээр хүнсний бүтээгдэхүүний өсөлттэй байсан ч энэхүү бэлэн мөнгөний тусламж нь дэмжлэг болсон гэж өрхүүд хариулсан байна. Мөн нийт өрхийн 70 орчим хувь нь Засгийн газраас хүлээн авсан мөнгөн тусламжаа хоол хүнсний зүйл худалдан авахад зарцуулсан. Ядуу өрхүүдийн 70 хувь нь хүүхдийн мөнгөө шууд эсвэл удахгүй хэрэглэнэ гэж хариулсан бол хүүхдийн мөнгөө хэрэглэсэн таван өрх тутмын дөрөв нь гэртээ хоол, хүнс авахад зарцуулсан байна. Тиймээс цаашид нөхцөл байдал сайжирсан ч цар тахлын үед орлого нь буурсан өрхүүдийн хувьд хүнсний хангаж, баталгаат байдал нь анхаарах асуудал хэвээр байхыг судалгаанд онцолжээ. Дэлхийн банк­наас ч улс орнуудад энэ дүр төрх зонхилж байгааг онцлоод ард иргэ­дийнхээ хоол хүнсний аюул­гүй байдлыг хангахад бодлого бо­ловс­­руулагчид нь онцгой анхаарах шаард­­лагатайг сануулсаар байгаа юм.

Б.Төгс

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

COVID-19 халдварын тоогоороо Монгол Хятадыг давлаа
COVID-19 халдварын тоогоороо Монгол Хятадыг давлаа
 
Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ
Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ

Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ

Трампыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

Трампыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

Ираны дайн Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхын бэлэн байдлыг харуулав

Ираны дайн Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхын бэлэн байдлыг харуулав

А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Дутуу алсан могой”...

“Дутуу алсан могой”...

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Цахим намагт шигдсэн монголчууд

Цахим намагт шигдсэн монголчууд

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Польшид юу болж байна вэ?

Польшид юу болж байна вэ?

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Төрийн эзэн нь хэн бэ?

Төрийн эзэн нь хэн бэ?

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​