fbpx ТАТВАРЫН АЛБАНААС ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ ТӨРЛӨӨ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

ТАТВАРЫН АЛБАНААС ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ ТӨРЛӨӨ

Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Эрдэс баялгийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Дашцэрэнгийн Баяраа өнөөдөр хөдөлмөр бүтээлээ улсдаа үнэлүүлж "Монгол Улсын Гавьяат эдийн засагч" цол хүртлээ.

Шинэ үеийн татварын алба үүсгэн байгуулагдахад Завхан аймгийн татварын хэлтсийн анхны даргаар томилогдон ажлын гараагаа эхэлж, өнөөдрийг хүртэл тасралтгүй 30 жил ажиллахдаа татварын албаны бүх нэгж, салбарт хүрч, татварын албаны үйл ажиллагааг сайжруулах, улсын төсвийн орлого бүрдүүдэх, татвар төлөх нийгмийн сэтгэл зүйг төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмэрээ оруулж яваа манай тэргүүний албан хаагчдын нэг юм.

Монголын Татварын Албаны 30 жилийн ойн босгон дээр Татварын салбараас төрсөн шинэхэн гавъяат эдийн засагчдаа баяр хүргэж, эрүүл энх, амжилт бүтээл, сайн сайхан бүхнийг хүсье!

Коронавируст халдварын 2,231 тохиолдол бүртгэгдэж, 12 хүн нас баржээ
Коронавируст халдварын 2,231 тохиолдол бүртгэгдэж, 12 хүн нас баржээ
 
Төмс хураалт 50 хувьтай үргэлжилж байна
Төмс хураалт 50 хувьтай үргэлжилж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ