fbpx ЗГ: Ирэх даваа гарагаас 12-оос дээш насны хүүхдүүдийг вакцинд хамруулж эхэлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 59 секунд

ЗГ: Ирэх даваа гарагаас 12-оос дээш насны хүүхдүүдийг вакцинд хамруулж эхэлнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 12-оос дээш насны хүүхдүүдийг ирэх даваа гарагаас коронавирусний эсрэг "Файзер" вакцинаар дархлаажуулахаар шийдвэрлэсэн байна.

Энэ талаар Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "ЭМЯ-наас 12-оос дээш насныхныг дархлаажуулах асуудлыг өнөөдөр Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Монгол Улс хүүхдийг вакцинд хамруулах талаар судалгаа хийж, тус вакцины үйлдвэрлэгч компаниас зөвлөмж авсан байгаа. Тус компани 12-оос дээш насны хүүхдийг "Файзер" вакцинаар дархлаажуулах боломжтой гэсэн зөвлөмж өгсөн. Мөн энэ сарын 21-нд ДЭМБ-ын холбогдох байгууллагуудад хүсэлт тавьж, хүүхдийг вакцинжуулах зөвшөөрөл авсан бөгөөд энэ долоо хоногт албан ёсны зөвлөмж ирнэ гэдгийг Эрүүл мэндийн сайд онцолсон" гэлээ.

Монгол Улсад 12-17 насны 290 мянга орчим хүүхэд байна.

ШУУРХАЙ: Цахим наадмаа хугацаанд нь хийх шийдвэр гаргалаа
ШУУРХАЙ: Цахим наадмаа хугацаанд нь хийх шийдвэр гаргалаа
 
Оросын эзлэн түрэмгийллийн эсрэг Украины армийн сөрөг давшилт эхэлжээ
Оросын эзлэн түрэмгийллийн эсрэг Украины армийн сөрөг давшилт эхэлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ