fbpx ТӨРИЙН БАНК 296.8 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛИЙГ ОЛГООД БАЙНА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 25 секунд

ТӨРИЙН БАНК 296.8 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛИЙГ ОЛГООД БАЙНА

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Ажлын байрыг дэмжих зээл”-ийн олголтын явц, зээлдэгч нараас ирүүлж буй хүсэлт, анхаарах асуудлын талаар Төрийн банкны Эрсдэлийн удирдлага, зээлийн бодлогын газрын захирал Х.Лхагвасүрэнтэй ярилцлаа.

Ажлын байрыг дэмжих зээлийн явц Төрийн банкан дээр ямар байна вэ?

Энэ зээлийг манай банк өнгөрсөн гуравдугаар сараас олгож эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 6,621 зээлдэгчид 296.8 тэрбум төгрөгийн зээлийг олгоод байна. Үүнээс 6,061 иргэнд 213.3 тэрбум, 560 ААН-д 83.5 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Төрийн банкны хувьд иргэдэд чиглэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ түлхүү үзүүлдэг учир харилцагчдын олонх нь иргэд, бичил болон жижиг дунд бизнес эрхлэгч нар байдаг. Энэ утгаараа иргэдээс ирсэн зээлийн хүсэлт болон судалж олгосон зээлийн тоо, хэмжээ өндөр байгаа. Үүний зэрэгцээ ААН-үүдийн зээлийн хүсэлтийг ч мөн давхар судалж, олгож байна.

Зээлийн санхүүжилтийн хүрэлцээ муу байгаагаас банкууд зээлээ зогсоосон мэдээлэл байна?

Засгийн газраас Ажлын байрыг дэмжих зээлийг 2 их наяд төгрөгийн хэмжээнд олгохоор төлөвлөсөн байсан. Гэвч зээлийн эрэлт их байгааг харгалзан хэмжээг гурван их наяд төгрөг болгон нэмэгдүүлсэн. Энэхүү зээлийг арилжааны 10 банкаар дамжуулан олгож байгаа бөгөөд Монголбанкнаас банк тус бүрт нийт зээлийн хэмжээг тогтоон ирүүлдэг. Манай банкны хувьд, зээлийн санхүүжилт дуусаагүй. Хүсэлт хүлээж авах, судалгаа шинжилгээ хийх, шийдвэр гаргах процесс хэвийн үргэлжилж байна.

Хүсэлтийг хэрхэн хүлээн авч, ямар хугацаанд судалж шийдвэрлэж байгаа вэ?

Хүсэлтийг банкны бүх салбар нэгж болон цахим хуудсаар дамжуулан авч байгаа. Энэ сарын 22-ны өдрийн байдлаар Төрийн банк нийт 19,075 иргэн, аж ахуйн нэгжийн 1.6 их наяд төгрөгийн зээлийн хүсэлт хүлээн авснаас 6,621 зээлдэгчийн хүсэлтийг шийдвэрлэж зээл олголт хийсэн. Бусад хүсэлтүүдийг судлах ажил хэвийн явагдаж байна. Салбар, нэгжийн хувьд ачаалал ихтэй байгаагийн зэрэгцээ салбар, нэгжүүд дээр халдварын тохиолдол илэрснээр түр хугацаанд хаах, мөн зээлдэгч нар халдварын эрсдэлд өртөх, дам хавьтал болсноос шалтгаалан материалын бүрдүүлэлтэд хугацаа шаардаж байгаа нь удаашрах шалтгаан болж байна. Энэ тохиолдолд Банкны төвөөс зохицуулалт хийж, баг гарч ажиллан зээлийн судалгааг үргэлжлүүлэх, өөр бусад салбар нэгжид зээлийн хүсэлтийг шилжүүлэх зэргээр тасралтгүй ажиллагааг хангаж байгаа. Зээл судлах процессийн хувьд зээл хүсэгч нь судалгаанд шаардлагатай материалаа бүрэн бүрдүүлж өгснөөс хойш ажлын 10 хоногт багтаан судалж шийдвэрлэнэ. Зээлийн батлан даалтын сангаар батлан даалт гаргуулах аж ахуйн нэгжийн зээлийн тухайд арилжааны банкны зээлийн шийдвэр гарснаас хойш ажлын 5 хоногийн дотор шийдвэрлэхээр холбогдох гэрээ, журамд тусгагдсан. Банк өөрийн бүх салбар нэгжээр хүсэлт хүлээн авч бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа хэдий ч дээрх шалтгааны улмаас судалгаа удааширч байгааг ойлгох хэрэгтэй.

Ажлын байрыг дэмжих зээлийг судалж олгох явцад ямар хүндрэлүүд тохиолдож байна вэ? Зээлийг олгох явцад зээлдэгч нарт болон банканд үүсч буй асуудлуудаас дурьдвал?

Ажлын байрыг дэмжих зээл маань цар тахлын үед бизнесийн үйл ажиллагаа нь доголдож, ажлын байраа хадгалж үлдэхэд хүндрэл үүсээд буй аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч иргэдээ дэмжих, тэдэнд эргэлтийн хөрөнгөө санхүүжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой зээл байгаа. Гэтэл зээлийн хүсэлтийг хүлээн авч судлах явцад зарим шинээр байгуулагдсан аж ахуйн нэгжүүд хөрөнгө оруулалтын зориулалтаар зээл хүсэх, мөн ажлын байр бий болгоогүй буюу ажилтангүй компаниуд зээл хүсэх, эсвэл өмнө нь огт үйл ажиллагаа идэвхтэй явуулж байгаагүй компанийн хувь эзэмшлийг шилжүүлж аваад зээл хүсэх зэргээр уг зээлийн зориулалтаас зөрүүтэй байдлаар хүсэлт гаргаж буй тохиолдлууд гарч байна.

Мөн нэг зээлдэгч болон түүний хамааралтай этгээдүүд олон банканд зэрэг хүсэлт гаргаж зээлээ судлуулах байдал ажиглагдаж байгаа. Энэ нь банкууд дээр зээлийн судалгаа, шинжилгээний процесст хиймэл ачаалал нэмэх, зээлийг судалж олгох шийдвэр гарсны дараа өөр банкан дээр судлуулж байсан зээлийн шийдвэр гарч давхар олголт хийгдэх зэрэг эрсдэлүүдийг үүсгэж байна. Энэ асуудлыг банкууд Монголбанканд уламжилснаар Зээлийн мэдээллийн сангийн лавлагаагаар банкууд дээр олгогдсон Ажлын байрыг дэмжих зээлийн мэдээллийг ялгаж харах боломжтой болсон бөгөөд манай банкны хувьд зээлийг олгохын өмнө уг лавлагааг авч зээлийг давхардуулж олгохоос сэргийлэн ажиллаж байна.

Түүнээс гадна зээлийн барьцаа хөрөнгө дутагдалтай бизнес эрхлэгч иргэдийн хувьд Зээлийн батлан даалтын сангаас батлан даалт гаргуулах боломжгүй байгаа. Энэ асуудлыг Монголбанк, Сангийн яам, Зээлийн батлан даалтын сан анхаарч, холбогдох хууль журамд өөрчлөлт оруулах ажил хийгдэж эхэлсэн бөгөөд хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд арилжааны банкуудаас санал авсан. Бизнес эрхлэгч аж ахуйн нэгж, иргэддээ тус зээлийг аль болгох олгох чиглэлд Монголбанк, Сангийн яам, Зээлийн батлан даалтын сан болон Арилжааны банкууд хамтран ажиллаж байгаа.

Баярлалаа.

ЗАСГИЙН ГАЗАР: Хуралдаанаас гаргасан ШИЙДВЭРҮҮД
ЗАСГИЙН ГАЗАР: Хуралдаанаас гаргасан ШИЙДВЭРҮҮД
 
Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ
Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ

Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ

Трампыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

Трампыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

Ираны дайн Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхын бэлэн байдлыг харуулав

Ираны дайн Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхын бэлэн байдлыг харуулав

А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Дутуу алсан могой”...

“Дутуу алсан могой”...

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Цахим намагт шигдсэн монголчууд

Цахим намагт шигдсэн монголчууд

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Польшид юу болж байна вэ?

Польшид юу болж байна вэ?

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Төрийн эзэн нь хэн бэ?

Төрийн эзэн нь хэн бэ?

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​