fbpx АН хаашаа яваад байна вэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76
Огноо
Унших
7 минут 33 секунд

АН хаашаа яваад байна вэ?

Ерөнхийлөгчийн сонгууль болоод өнгөрлөө. АН дахиад л ялагдал хүлээв. 2016, 2020 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуульд тахимаа өгсөн. Энэ удаа тав дахь сонгуульдаа тахимаа өгөв. Гэхдээ энэ удаагийн ялагдал нь нэр дэвшигчээс бус нам доторх хагарал, зөрчилдөөнтэй нь холбоотой байлаа. Тодруулах юм бол 2024 оныг тооцоолж, намаа гартаа авах гэсэн хуучин “бурхи”-нуудынх нь тавьсан урхи байсанд гол учир бий. Хэн гэдэг ч тодорхой. Намын даргын сунгаа, Ерөнхийөгчид нэр дэвшигчийг тодруулах хурал угтаад экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АН-д буцаж ирж намын гишүүнчлэлээ сэргээсэн. Бие дааж нэр дэвшин УИХ-ын гишүүн болсон Н.Алтанхуяг нь эргээд ирсэн. Ингэхдээ С.Ганбаатарыг хөтөлж авчирсан. УИХ-ын дарга асан, намын экс дарга З.Энхболд ч далдаас зүгээр байгаагүй дуулдсан. “Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй” гэгчээр бүрэн эрх нь дуусгавар болж буй Ерөнхийлөгч Х.Баттулга ч дараагийн нүүдлээ тооцоолчихсон хөшигний араас намын дотоод руу оролцож байсан гэх. Олон сонирхлын огтлолцож буй цорын ганц цэг нь С.Эрдэнэ гэдэг хүнийг АН-аас холдуулах байсан гэж байгаа. Тэгэхээр С.Эрдэнэ Төрийн тэргүүний сонгуульд эрх баригч том хүчин МАН, гадны томоохон дэмжлэгтэй “Зөв хүн электорат эвсэл”, тэднээс нэр дэвшсэн хоёр нэр дэвшигчээр зогсохгүй Ардчилсан нам дотроос өөрийг нь эсэргүүцэж, эрх мэдлийн төлөө нийлсэн том “нэгдэл”-тэй ганцаараа шахам өрсөлдсөн. Ялангуяа Ардчилсан нам дотроос эрх мэдэл горилж, С.Эрдэнээг зайлуулахыг хүсч байгаа нөхдүүд нэр дэвшигчээ хамгийн шившигтэйгээр ялагдуулж, нэр нүүргүй болгон гутааж зайлуулахыг туйлаас хүсч дороо дэвхцэж, сонгуулийн хэд хоног нойргүй хонож байсан гэдэг.

Төв талбайд Н.Алтанхуягаар удирдуулж, дээрээс том дэмжлэгтэйгээр өлсгөлөн зарласан УИХ-ын нэр бүхий гишүүд л гэхэд сонгогдсон тойргууд дээрээ очиж С.Эрдэнээг эсэргүүцэх аян зарласан. Иргэдтэй хийх уулзалт, мөрийн хөтөлбөр танилцуулах цуглааныг нь хэн тасалдуулж, үймээн самуун дэгдээж байсан бэ гэвэл тэдний гар хөл бологчид. АН-аас сонгогдсон зарим УИХ-ын гишүүн аймаг, суман дахь АН-ынхаа байрыг цоожилчихсон, “Цагаан сонгууль хий” хэмээн тулгаж, жирийн гишүүд нь учраа олохгүй, нэр дэвшигчээ дэмжих, зохион байгуулалтад орж чадахгүй байгаагаа илэрхийлж байсан. Эцэст нь С.Эрдэнэ биш АН л ялагдав. Хаа ч очиж ардчиллын шуурган дундуур асаалттай танк шиг сөрж ирсэн, улс төрийн тэмцэлд хат суусан хувь хүн С.Эрдэнийн ноён нуруу хугарсангүй сонгуулийн ард гарлаа.

АН-ынхан сонгуулийн маргаашаас л энэ ялагдлын хариуцлагыг хэн хүлээх вэ, албан тушаал хүлээлцэх ёстой, тамга тэмдгээ өг гэх мэтчилэн үг хэл гарч буй сурагтай. Гэтэл намынх нь дотоодод бодит байдал ийм байхад чухам хэн нь хариуцлага хүлээх ёстой вэ гэдэг сонин. Улс төрийн жишгээр бол Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдлыг нэр дэвшигч бус нам нь хүлээдэг. Тэгэхээр нам минь гэж наалдаж ирчихээд эргээд намаа ялагдуулсан эксүүдийнх нь "нэгдэл” нь яах бол. Хэн хэрхэн хариуцлага тооцох юм бол тэдэнд. Уг нь АН-ыхан энэ асуудалдаа л анхаарлаа хандуулмаар.

Саяын сонгуулиар бүх зүйл түмний нүдэн дээр болж өнгөрсөн. Хэнд ч ойлгомжтой, нийтээрээ ийн дүгнэж, ингэж л ярьж байна. Ийм байтал жирийн үед “Намаа шинэчилнэ, цэвэрлэнэ” гэж жагсч, цуглаж, хэвлэлийн хурал хийгээд байдаг Ардчилсан намын өөрсдийгөө нэр алдартай, ухаантай, боловсролтой гээд байдаг залуус таг чиг. Уг нь одоо л тэдний дуу хоолойгоо өргөж байх ёстой цаг үе нь байлтай. Үүнээс юу харагдаж байна вэ гэвэл, АН-ын залуус бүгд “цүнх баригч” л юм байна. Цүнхийг нь бариад дагаж гүйдэг, далбаан дор нь том дуугардаг лидерүүд сүүдэрт нуугдчихсан учраас дагаад таг чиг болсон бололтой.

Өмнө нь хийгээд байсан хэвлэлийн хурал, энд тэнд “цод, цод” дуугарч өгдөг ярилцлага нь дагуулж гүйдэг даргынх нь л өгсөн үүрэг даалгавар байж. Түүнээс намаа шинэчлэх, цэвэрлэх, шударга ёс тогтоох гэгч нь хоосон “дүрэмдлэг” юм байна. Зүй нь дагаж гүйдэг даргыгаа уурлахаар уурыг нь гаргах гэж үзүүлдэг “саатуулах тоглоом” л юм даа.

Энэ бүхнээс харахад АН хаашаа нүүж яваа нь тодорхойгүй байна. Олзоо барихаар ангайлдан давхиж яваа цөөвөр чонын сүрэг шиг эрх мэдлийн төлөө яахаас ч буцахгүй болсон “эксүүдийн нэгдэл” гээч нь 2024 оны сонгуульд нэгийгээ удирдагч болгож, улмаар Ерөнхий сайдаар сонгож, 2027 онд бас нэг нь Ерөнхийлөгч болж жаргалын алимыг тал талаас нь хазах тухай зураг зураад сууж байна гэцгээх юм. Өнөөдөр намын ажил, алба хашиж буй хэсэг нь “Социализмын эсрэг тэмцэнэ” уриатай хэвлэлийн хурлууд хийж өөрсдийн байгааг, АН амьд гэдгийг илтгэх маягтай. Аль аль нь АН хэмээх сөрөг хүчний том намын тухайд нэг л биш харагдана. Уг нь 2016 оноос хойшхи сонгуулиудад ялагдсан шалтгаан, үр дүнг нэгтгэж дүгнээд, намынхаа ирээдүйг том зургаар харж байж л АН урагшаа явах бус уу. Бас АН-ын залуус бусдаар тэжээлгэж бус тархины дасгал хийж чангарвал яасан юм бэ.

Ч.Зотол

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Вакцины үр дүн гарч, Улаанбаатарт халдварын тоо буурч эхэллээ
Вакцины үр дүн гарч, Улаанбаатарт халдварын тоо буурч эхэллээ
 
Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ
Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ

Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ

Трампыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

Трампыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

Ираны дайн Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхын бэлэн байдлыг харуулав

Ираны дайн Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхын бэлэн байдлыг харуулав

А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Дутуу алсан могой”...

“Дутуу алсан могой”...

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Цахим намагт шигдсэн монголчууд

Цахим намагт шигдсэн монголчууд

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Польшид юу болж байна вэ?

Польшид юу болж байна вэ?

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Төрийн эзэн нь хэн бэ?

Төрийн эзэн нь хэн бэ?

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​