УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Хурлын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Монгол бөхчүүд бол соёлын биет бус өв тээгчид. Монгол наадам тэр чигээрээ соёлын биет бус өв. Бид наадмаа сайхан зохион байгуулах ёстой. Гэхдээ энэ асуудал дээр шүүмжлэл гараад байна. Энэ дээр Соёлын сайд хариулт өгнө үү” гэсний хариуд:
Соёлын сайд Ч.Номин:
-Баяр наадам бол Монголын төр ёсны нэг өв. Хүн болгоны хадгалж, өвөлж авч явж, үр хүүхэддээ таниулан түгээж байх ёстой соёлууд энд шингэсэн байдаг. Нүүдэлчдийн соёл иргэншлийн гол агуулга эрийн гурван наадамд явж байдаг. Тэгэхээр төрт ёсоо дээдэлдэг, ухамсартай монгол хүн наадмыг дээдлэн хүндэлж авч явах ёстой юм" хэмээн хариулав.
Эх сурвалж: shuurhai.mn