fbpx Ч.Энхжаргал: Сэтгэл шингэсэн юм бүхэн үнэ цэнэтэй байдаг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 19 секунд

Ч.Энхжаргал: Сэтгэл шингэсэн юм бүхэн үнэ цэнэтэй байдаг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас” одонгоор шагнуулсан Диспетчерийн үндэсний төв ТӨХХК-ийн Зах зээл зохицуулалтын албаны ахлах мэргэжилтэн, Монгол улсын зөвлөх инженер Ч.Энхжаргалтай цөөн хором ярилцлаа.

Юуны өмнө танд баяр хүргэе. Төр засагтаа ажлын амжилт, хөдөлмөр бүтээлээ үнэлүүлж “Алтан гадас” одонгоор шагнууллаа. Энэ баярт мөчид сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Маш их баярлалаа. Монгол улсын эрчим хүчний салбарт 27 жил ажилласан хөдөлмөр зүтгэлийг минь үнэлж энэхүү эрхэм хүндтэй шагналаар шагнасанд маш их баярлаж байна. Өнөөдрийг хүртэл энэ салбарын хөгжлийн төлөө сэтгэл нэгтэйгээр мөр зэрэгцэн ажиллаж байгаа салбарынхандаа, мөн үргэлж тусалж дэмждэг байгууллага хамт олондоо баярлаж байгаагаа илэрхийлье.

Салбарын сайд Н.Тавинбэх танд шагнал гардуулах үедээ Эрчим хүчний салбарт удам дамжсан энергетика гэж онцлон баяр хүргэж байсан. Энэ талаар бидэнд тодруулбал?

-Тийм ээ. Миний аав Эрчим хүчний салбарт 50 гаруй жил ажилласан, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан М.Чимэд гэдэг хүнийг манай салбарынхан андахгүй сайн мэднэ. Монгол улсын эрчим хүчний салбарыг хөгжүүлэх үйл хэрэгт амьдралынхаа бүтээлч он жилүүдийг зориулж, салбарын удирдах байгууллагуудад олон жил үр бүтээлтэй ажилласан аавынхаа үргэлжлэл болж энэ салбарт ажиллаж, өөрийн хувь нэмрээ оруулж яваадаа маш их баяртай байдаг даа.

Та энэ салбарт 27 жил ажилласан гэлээ. Ямар байгууллагуудад ажиллаж байв. Эрчим хүчний салбартай ажил амьдралаа холбосон дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Би эрчим хүчний инженер эдийн засагч мэргэжилтэй хүн л дээ. Их сургуулиа төгсөөд хамгийн анх Төвийн эрчим хүчний системд Төлөвлөгөө санхүүгийн хэлтэст Эдийн засагчаар орж ажлын гараагаа эхэлсэн. Түүнээс хойш Эрчим хүчний удирдах газар, Эрчим хүчний зохицуулах хороо, Диспетчерийн үндэсний төвд санхүү эдийн засаг, Арилжаа зохицуулалтын чиглэлээр мэргэжилтнээс эхлэн, ахлах мэргэжилтэн, албаны даргаар ажилласан. Хамгийн удаан нь буюу 15 жилийг нь ДҮТ-ХХКомпанидаа ажиллаж байна даа.

Ажиллах хугацаандаа энэ салбарт хийж хэрэгжүүлсэн томоохон ажлуудаасаа онцлон дурдвал?

- ДҮТ ХХК-д Удирдлага санхүүгийн албаны даргаар ажиллаж байхдаа бизнесийн удирдлага, бүтээмж чанарын чиглэлээр санал санаачилга гарган идэвхтэй ажиллаж байсан. Тухайлбал байгууллагынхаа анхны бизнес төлөвлөгөөг боловсруулан батлуулж байлаа... Арилжаа зохицуулалтын алба анх байгуулагдахад албаны даргаар томилогдож, зах зээлийн холбогдох дүрэм журмыг боловсруулах, цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ хэлэлцээр хийх, нэг худалдан авагчтай загварын эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр , өөрийн мэддэг чаддаг бүхнээ зориулж, чин сэтгэлээсээ ажиллаж ирлээ.

Эрчим хүчний салбар бол маш нарийн мэргэжлийн, хүнд салбар гэдэг. Энэ салбарт эмэгтэйчүүд ажиллахад тийм ч амар байдаггүй байх. Таны бодлоор?

-Намайг сургууль төгсөх үед эмэгтэй инженерүүд харьцангуй цөөн байж. Эрчүүд голдуу ажилладаг салбарт эмэгтэй инженер ажиллах, цаашлаад алба толгойлоход ур чадвар, мэдлэг багагүй шаарддаг. Гэхдээ энэ салбарын олон мундаг хүмүүстэй хамт ажиллаж, тэдний зааж сургаж, зөвлөж дэмжиж байсны хүчинд би өдий зэрэгтэй яваа гэж боддог.

Анх сургууль төгсөөд ирэхэд хүмүүс намайг Чимэд даргын охин гэдэг өнцгөөс л хараад байхвий гэж санаа зовдог байлаа. Тиймдээ ч аавынхаа нэр төрийг өндөрт өргөж явах юмсан гэсэн бодол надад илүү их хичээх хөшүүрэг болж байсан байх аа.

Энэ салбарт олон жил ажилласан туршлагатай хүний хувьд залуу үеийнхэндээ хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?

-Бүх зүйлд чин сэтгэлээсээ ханддаг байгаасай. Залуучууд маань гадаад дотоодод өндөр боловсрол эзэмшиж мундаг болоод ирж байна. Ямар ч ажлыг чин сэтгэлээсээ хийдэг байх хэрэгтэй. Дарга цэрэг гэж ялгалгүй, цэвэрлэгч үйлчлэгч гэж гололгүй албан ажлаас гадуурх олон нийтийн ажилд хүртэл сэтгэлээсээ оролцдог энэ хандлага л хүнийг зөв замаар хөтөлдөг. Ер нь сэтгэл шингэсэн юм бүхэн үнэ цэнэтэй байдаг.

- Дараагийн нэг зүйл чухал бол хариуцлага.Ялангуяа манай салбар шиг нарийн тооцоо судалгаанд тулгуурлан ажилладаг газар тоотой маш сайн харьцдаг хянуур, хариуцлагатай байх хэрэгтэй. Нэг тоо буруу бичих, буруу тооцоолон бодохоос үүдэн ямар том асуудал, алдаа гарч болохыг үргэлж бодож маш өндөр хариуцлагатай хандах хэрэгтэй. Жижиг гэлтгүй алдаа дутагдлаа олж хардаг засч залруулдаг, суралцдаг байх хэрэгтэй.

- Нөгөө талаас бид залуу үеийнхэндээ зааж сургадаг, бодлогоор бэлддэг байх хэрэгтэй. Ингэж байж энэ салбарын залгамж холбоо тасрахгүй байх учиртай. Тийм ч ураас би залуучууд дүү нартаа өөрийн мэддэг чаддаг бүхнээ зааж сургаж үлдээхийг хичээдэг. Би ер нь өөрийгөө багш хүнтэй зүйрлэж боддог доо.

Ярилцсанд баярлалаа. Танд дахин баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь амжилт, гэр бүлд тань аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе.

-Баярлалаа. Та бүхэнд бас ажлын амжилт хүсье.

Г.Ёндон: Вакцинжуулалт дуусах гэж байгаа учраас ШАТАХУУНЫ ҮНЭ НЭМЭГДЭНЭ
Г.Ёндон: Вакцинжуулалт дуусах гэж байгаа учраас ШАТАХУУНЫ ҮНЭ НЭМЭГДЭНЭ
 
Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ
Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ

Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ

Трампыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

Трампыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

Ираны дайн Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхын бэлэн байдлыг харуулав

Ираны дайн Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхын бэлэн байдлыг харуулав

А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Дутуу алсан могой”...

“Дутуу алсан могой”...

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Цахим намагт шигдсэн монголчууд

Цахим намагт шигдсэн монголчууд

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Польшид юу болж байна вэ?

Польшид юу болж байна вэ?

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Төрийн эзэн нь хэн бэ?

Төрийн эзэн нь хэн бэ?

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​