fbpx ЖДҮ-гийн хэргээр 3.6 жил сонссон Д.Дамба-Очирт уучлал үзүүлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 4 секунд

ЖДҮ-гийн хэргээр 3.6 жил сонссон Д.Дамба-Очирт уучлал үзүүлжээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны 8 дугаар сард УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт 3.6 жилийн хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жил хүртэл хугацаагаар хассан юм. Тэрээр давж заалдсан ч тусыг олоогүй билээ.

Түүнийг Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/-гаас “Сапфир стоун” ХХК-д 1.2 тэрбум төгрөгийн зээл авахад нь нөлөөлсөн үндэслэлээр буруутгаж ийнхүү ял оноосон юм.

Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр зарлиг гаргаж шоронд хоригдож буй 13 хүнд уучлал үзүүлсний нэг нь Д.Дамба-Очир байжээ.

Ерөнхийлөгчийн зарлиг өчигдөр гарсан бөгөөд үдээс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт зарлигийг хүргүүлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас 13 хүний хоригдож байгаа хорих анги руу шийдвэрээ явуулж, сулласан байна.

Эх сурвалж: shuurhai.mn

УИХ-ын гишүүн асан А.Мурат таалал төгсжээ
УИХ-ын гишүүн асан А.Мурат таалал төгсжээ
 
Нэвтрүүлэгч, хөтлөгч Д.Одзаяа Монгол улсын хэмжээнд хорт хавдартай тэмцэж байгаа бүх хүүхдүүдэд зориулан 300 сая төгрөгийн бүтээгдэхүүн хандивлахаар болжээ
Нэвтрүүлэгч, хөтлөгч Д.Одзаяа Монгол улсын хэмжээнд хорт хавдартай тэмцэж байгаа бүх хүүхдүүдэд зориулан 300 сая төгрөгийн бүтээгдэхүүн хандивлахаар болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​